
Наймдугаар сарын 22-ны мягмар гариг. Өнөөдөр Билгийн тооллын 1, Арвидах барилдлагатай цагаагчин могой өдөр. Өглөө нар 06.57 минутанд мандан, орой 20.53 минутанд жаргана.
Уг өдөр үхэр жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд бич, тахиа жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцадаас сэргийл. Эл өдөр худалдаа наймаа хийх, шинэ бизнес эхлэх, элдэв хуримтлал сан үүсгэх, үнэт эдлэл авах, зээл тавих, зар сурталчилгаа явуулах, бясалгал хийх, үйлдвэр үйлчилгээний газар нээх, газар лусын зан үйл үйлдэх, өр барагдуулах, хараал зүхлийг дарах, гэр бүрэх зэрэг үйлд сайн. Замд гарах, мод таслах, зүүн зүгт одох зэрэгт муу. Тэрсүүд өдөр.
Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Үсээ засуулбал насан ахар болно. Хөлийн эрхий хуруундаа мэс бүү хүргэ.