
Франц хүүхдүүд бусад орны жаалуудтай харьцуулахад илүү хүмүүжилтэй, ухаалаг байдаг гэдгийг шинжээчид хүлээн зөвшөөрдөг. Тэд дэгжин, хоол ундаа ч соёлтой зөв идэж, хөршүүдтэйгээ ч нөхөрсөг харилцаатай байж чаддаг. Тэгвэл франц ээжүүдийн хүүхдээ хэрхэн хүмүүжүүлдэг нууцаас хуваалцья. Магадгүй залуу ээж танд хэрэг болох ч юм билүү.
Нярай үе:
Францад дөнгөж төрсөн ээжүүд 10 долоо хоног л бяцхан хүүхэдтэйгээ хамт байдаг. Тэд гэртээ удаан хугацаанд байвал санхүүгийн хямралд орох магадлалтай тул тийм ч удаж чаддаггүй байна. Францын хуульд заасны дагуу дөнгөж төрсөн ээжүүд 10 долоо хоногоос илүү хугацаанд ажлаа алдахгүйгээр амрах боломжтой ч энэ тохиолдолд нийгмийн халамж болон цалин авах боломжгүй. Тиймээс хүүхэд асрагчид найдахаас өөр аргагүй болно. Дөнгөж төрсөн нярай хүүхэд энэ үеэс шинэ хүмүүсээр хүрээлэгдэж, илүү хурдан хугацаанд бие дааж сурдаг гэнэ.
Тэд багаасаа тусдаа унтдаг:
Хүүхдүүд багаасаа тусдаа өрөөнд, тусдаа оронд унтаж сурдаг. Хэрвээ хүүхэд уйлж эхэлвэл франц эхчүүд хүүхдэд үнэхээр тусламж хэрэгтэй эсэхийг шалгахын тулд хэсэг хугацаанд очдоггүй. Өдөр бүр ингэж унтаж хэвшвэл таны хүүхэд ганцааараа унтаж сурдаг.
Эрх чөлөө:
Франц эцэг эхчүүдийн гол баримталдаг арга барил нь хүүхдийн эрх чөлөөт байдал гэнэ. Бусад хүүхдүүдтэй зөрчилдвөл эцэг эхчүүд нь оролцох шаардлагагүй гэж үздэг. Тэд өөрсдөө учраа олох ёстой. Ингэж бусадтай үзэл бодол зөрчилдөх болон үнэхээр муу үйлдэл, зан чанарыг ялгаж сурдаг. Зөвхөн муу үйлдэлд шийтгэх учир үүнийг хүүхэд эртнээс ойлгосон байдаг.
Эмээ, өвөө нар хүүхэд асрагч биш:
Эмээ өвөө нар хүүхдийн зөв хүмүүжүүлж өсгөхөд чухал үүрэгтэй. Тэд зөвхөн амралтын өдөр болон баярын үеэр л ач зээ болон гэр бүлээрэй цуглардаг. Францад ахмад настнууд ач зээгээ харахаас илүүтэйгээр ресторанд кофи эсвэл дарс ууж байгааг л харна.

Хүүхдэд зориулсан хоол гэж үгүй:
Хоол бол францчуудын амьдралын хамгийн чухал зүйл бөгөөд энэ улсад өдрийн хоолны амралт хоёр цаг үргэлжлэх боломжтой. Тэд өдөрт дор хаяж нэг удаа гэр бүлээрээ цугларч хооллох нь чухал гэж үздэг. Бас хамгийн чухал нь эцэг эхчүүд, хүүхдүүд тусдаа хоол иднэ гэсэн ойлголт үгүй.
Сайн зуршил:
Франц хүүхдүүд бүр багаасаа л сэтгэхүйдээ мэндлэх, талархах ёсонд суралцдаг. Тэдний хувьд ухаан орсон цагаасаа хойш "Баярлалаа", "Өдрийн мэнд", "Баяртай" болон талархалд хариу өгөх дөрвөн эелдэг үг хэллэгийг сурдаг. Бас тэд зочид болон хөршүүдтэйгээ мэндэлж, автобусанд настай хүнд суудал тавьж өгөхийг хийх ёстой зүйлээ гэж боддог.
Суралцах арга:
Франц хүүхдүүд таван нас хүртлээ уншиж сураагүй байх нь элбэг. Хүүхэд насандаа тэд мөрөөдөж, хорвоотой танилцаж, эелдэг, хариуцлагатай байхыг сурдаг. Харин 6 настайгаасаа уншиж болон тоолж сурдаг аж.
Ням гариг, гэр бүлийн цаг:
Францчуудын хувьд ням гариг гэдэг салхинд зугаалж, гэр бүлээрээ дугуй унах цаг. Тэд амралтын өдрөө урьдчилж төлөвлөж, бэлддэг байна.
Халаасны мөнгө:
Франц хүүхдүүд 7 настайгаасаа хойш халаасны мөнгөтэй болдог. Тэдний халаасны мөнгөө юунд зарцуулахыг эцэг эх нь заадаггүй бөгөөд хүссэн зүйлдээ үрж болно. Сард зарцуулах халаасны мөнгө өгснөөр хүүхдүүд өөрсдөө санхүүгээ зохицуулж сурдаг. Мөнгөний хэмжээг тэдний насанд тааруулж өгдөг аж.