
Дэлхийн ертөнцийн хамгийн авьяаслаг, үзэсгэлэнт бүсгүйчүүдийг 67 дахь удаагаа тодруулах гэж буй “Miss World 2017” тэмцээний эцсийн шатны шалгаруулалт ирэх арваннэгдүгээр сарын 18-ны өдөр БНХАУ-ын Саньяа хотноо зохион байгуулагдах гэж байна. Энэхүү нэр хүндтэй тэмцээнд Монгол Улс албан ёсоор 2005 оноос эхлэн оролцож эхэлсэн бөгөөд жил бүр тасралтгүй үндэснийхээ ялагчийг оролцуулж, эх орныхоо нэрийг гаргасаар байгаа билээ.
Жил ирэх бүр Монгол миссүүд амжилтаа ахиулсаар яваа бөгөөд өнгөрсөн жил эх орноо төлөөлөл оролцсон А.Баярцэцэг шилдэг 11-т шалгарт, түүхэн амжилт тогтоосон.
Тэгвэл энэ жил гоо үзэсгэлэн, авьяас билгээрээ шалтгарсан нийт 9 оролцогчоос үндэсний ялагчаа тодруулахаар урьдчилсан шатны шалгаруулалт үргэлжилж байна. Энэхүү үндэсний ялагчийг энэ сарын 30-ны өдөр тодруулах аж.