
ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян өнөөдөр ОХУ-ын Онцгой байдлын яамны Иргэний хамгаалалтын болон Гал эсэргүүцэх академид Онцгой байдлын албанаас суралцаж байгаа болон шинээр элссэн оюутан сонсогчдыг хүлээн авч, үүрэг чиглэл өглөө.
Дээрхи академиудад 2016-2018 оны хичээлийн жилд Онцгой байдлын албаны 13 алба хаагч суралцаж байгаа бол шинээр 14 алба хаагч элсэн суралцах гэж байна.
Онцгой байдлын албаны алба хаагчид ОХУ-ын Гал эсэргүүцэх академид 2001 оноос, Иргэний хамгаалалтын академид 2008 оноос эхлэн суралцаж эхэлсэн юм.
Энэ хугацаанд Онцгой байдлын албаны 100 гаруй алба хаагч дээрхи академиудад элсэн суралцаад байгаа юм.