
Төрийн бодлого шийдвэр гаргах үйл явцад залуучуудын утга учиртай оролцоог хангах механизм, төр болон залуучуудын иргэний нийгмийн түншлэлийн загварыг хамтран боловсруулах, төрд санал болгох зорилгоор залуучуудын иргэний нийгмийн чуулган өнөөдөр боллоо.
Энэ чуулганд нийт 400 төлөөлөгч оролцсон бөгөөд НҮБ-ын Залуучуудын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд 11 аймагт чуулганы урьдчилсан хэлэлцүүлгийг өрнүүлж 55 залууг орон нутгаас оролцон, үндэсний хэмжээний залуус нэгдсэн байна.
Энэхүү чуулганаас гарсан зөвлөмжийг Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын Яамны төрийн нарийн бичгийн дарга Т.Өнөрбаяр, НҮБ-ын Хүн ам сангийн суурин төлөөлөгч Наоми Китахариа болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын удирдлагууд хүлээн авлаа.