
Наймдугаар сарын 27-ны ням гариг. Өнөөдөр Билгийн тооллын 6, Хүчин төгсөх барилдлагатай улаан нохой өдөр. Өглөө нар 07.03 минутанд мандан, орой 20.44 минутанд жаргана.
Уг өдөр бар, морь жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн. Эл өдөр буян номын үйл хэргийг эхлэх, хувраг болох, уншлага унших, тарни тоолох, сүм дуган нээх, үр тариа тарих, гэрээ хэлэлцээ хийх, нярайлах, зар сурталчилгаа явуулах, шинэ гэр байранд орох, ажилчин авах, номын ван лүн авах, нүүдэл суудал хийх, угаал үйлдэх, баруун урд зүгт ажил хөөцөлдөх зэрэг үйлнээ сайн. Нүүдэл суудал хийх, урлахуйн үйлд суралцах, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулах, гадагш явуулах зэрэгт муу.
Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа болой. Үсээ засуулбал өнгө зүс сайжирна. Зүүн гар, хацартаа мэс бүү хүргэ.