
Наймдугаар сарын 28-ны даваа гариг. Өнөөдөр Билгийн тооллын 7, Үхэх барилдлагатай улаагчин гахай өдөр. Өглөө нар 07.05 минутанд мандан, орой 20.42 минутанд жаргана.
Уг өдөр хонь, туулай жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн. Эл өдөр адгуус мал нядлах, номын хурим хийх, гөлөг тэжээх, сүм дуганыг сэргээх, равнайлах, тойн хувраг болох, гүрэм засал хийлгэх, ихэс дээдэст бараалхах зэрэг үйлнээ сайн. Газар малтах, суваг шуудуу татах, балгадын суурь тавих, нохой худалдан авах зэрэгт муу. Модон хохимой өдөр.
Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Үсээ засуулбал хэрүүл тэмцэл ирнэ. Чих, сүүж, шагайдаа мэс бүү хүргэ.