
Наймдугаар сарын 29-ний мягмар гариг. Өнөөдөр Билгийн тооллын 8, Түлэх барилдлагатай шар хулгана өдөр. Өглөө нар 07.06 минутанд мандан, орой 20.40 минутанд жаргана.
Уг өдөр луу жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд бич, тахиа жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцадаас сэргийл. Эл өдөр гэмтнийг гэсгээх, шүүх, зарга үүсгэх, хүүхэд үрчлэн авах, лус тахих, уул овоо тахих зэрэг үйлд сайн. Мэргэ төлөг тавих, морь уралдуулах, загас барих, их гол мөрөн гатлах, усны суваг шуудуу татах, усанд юм угаах зэрэгт муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Мацаг барих, цагаан хоол идэх, бясалгал бүтээл хийх зэрэгт маш тохиромжтой өдөр. Үсээ засуулбал нас уртасна. Бөөр, хөмхийдөө мэс бүү хүргэ.