
Монголыг зорих жуулчдын сонирхлыг ихээр татдаг, аялал жуулчлалын томоохон арга хэмжээ болох “Тэмээ”, “Бүргэд”, “Мөсний” баярыг хавар нэг сарын дотор зохион байгуулдаг нь буруу, өөр улиралд үзэж харах зүйл алга гэж шүүмжлэх хүн олон. Эдгээрийг нэг дор бус, хооронд нь хэдэн сарын зайтай зохион байгуулснаар жуулчид улирал харгалзахгүй манайд ирдэг болно хэмээх нь ч бий.
Үүнтэй холбоотойгоор Баян-Өлгий аймагт ес, аравдугаар сард Бүргэдийн баяр хийхээр болжээ. Тодруулбал, ирэх сарын 16, 17-нд Сагсай, аравдугаар сарын 1-нд Өлгийд энэ баяр болох нь. БОАЖЯ, тус аймгийн ЗДТГ, Бүргэдчдийн холбоо хамтран зохион байгуулах арга хэмжээнд 30-аад бүргэдчин оролцох аж.