
Наймдугаар сарын 31-ний пүрэв гариг. Өнөөдөр Билгийн тооллын 10 буюу Үл зохилдох барилдлагатай цагаан бар өдөр. Өглөө нар 07.09 минутанд мандан, орой 20.36 минутанд жаргана.
Уг өдөр морь жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд үхэр, луу, хонь, нохой жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцадаас сэргийл. Эл өдөр хорт муу зуршлаасаа татгалзах, муу нөхдөөс зай барих, хот тосгоны суурь тавих, хараал зүхлийг дарах, бүтээн байгуулалтын шав тавих зэрэг үйлэнд сайн. Эм найруулах, золиг гаргах, мод таслах зэрэгт муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Үсээ засуулбал эрч хүч ихэснэ. Ам, мөр, бэлхүүстээ мэс бүү хүргэ.