
ИБНАУ-д явагдаж буй Умард Атлантын гэрээний байгууллагын НАТО-ын цэргийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний хамгаалалтын ротын VI ээлжийн цэргийн баг үүргээ амжилттай гүйцэтгэж байна. Хойд бүсийн командлагч, бригадын генерал Андрей Бүдмэнн, тэргүүн ахлагч Н.Пүүс, Мармал баазын захирагч, дэд хурандаа Наб Марк нар цэргийн багийн үйл ажиллагаа, үндсэн шалган нэвтрүүлэх байртай танилцаж, бие бүрэлдэхүүнтэй уулзсан юм. Бригадын генерал Андрей Бүдмэнн Монгол цэргийн үүрэг гүйцэтгэх чадавх, сахилга зохион байгуулалт сайн байдагт сэтгэл хангалуун байдгаа илэрхийлээд цэргийн багийн цаашдын үүрэг гүйцэтгэлтэд амжилт хүслээ.