
Есдүгээр сарын 02-ны бямба гариг. Өнөөдөр Билгийн тооллын 11-ний Шид барилдлагатай хар луу өдөр. Өглөө нар 07.12 минутанд мандан, орой 20.32 минутанд жаргана.
Уг өдөр бич жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд гахай, хулгана жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцадаас сэргийл. Эл өдөр буян номын үйлд шамдах, тариа будаа тарих, арилжаа наймаа хийх, өглөг өгөх, цар хүрээ ихтэй бизнес эхлэх, албан тушаал дэвших, ад зэтгэрийг номхотгох, хишиг даллага авахуулах, насны ном уншуулах, төмрийн үйл хийх, урлан бүтээх үйлд сайн. Гүүр барих, газар ухах, үхэгсдийн үйл үйлдэх зэрэгт муу.
Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Үсээ засуулбал эрхтэн хурц болно. Гар, хацар, хамартаа мэс бүү хүргэ.