
Есдүгээр сарын 05-ны мягмар гариг. Өнөөдөр Билгийн тооллын 14, Түлэх барилдлагатай хөхөгчин хонь өдөр. Өглөө нар 07.16 минутанд мандан, орой 20.26 минутанд жаргана.
Уг өдөр гахай, туулай жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд бич, тахиа жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцадаас сэргийл. Эл өдөр гэмтнийг гэсгээх, шүүх, зарга үүсгэх, малын ашиг шим авах, мал гадагш өгөх, номын ван лүн авах, нүүдэл суудал хийх, угаал үйлдэх, гүрэм засал хийлгэх, ихэс дээдэст бараалхах зэрэг үйлнээ сайн. Хануур төөнүүр хийлгэх, анагаах элдэв үйл хийх, өндөр албан тушаалд эхэлж суух, балгадын суурь тавих, нохой худалдан авах зэрэгт муу.
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Үсээ засуулбал эд мал арвижна. Толгой, ходоодондоо мэс бүү хүргэ.