
Авто замын хөдөлгөөнд саад учруулж, замын хөдөлгөөний дүрэм зөрчин байрлуулсан авто машиныг Нийслэлийн Засаг даргын 2017 оны наймдугаар сарын 17-ны өдрийн А/601 дугаартай "Нийслэлд тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах тухай" захирамжийн дагуу наймдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн ачиж, журамлахаар болсон.
Тэгвэл Шинэчлэгдсэн журмаар замын цагдаагийн алба хаагч нар тусгай тэмдэглэл бүхий наалтыг тээврийн хэрэгсэлд наах ба уг наалт байхгүй тээврийн хэрэгслийг ачиж зөөвөрлөхгүй.