
"Авьяаслаг шведүүд” шоунд амжилттай оролцож, алтан баззерын эзэн болж байсан Б.Янжаа саяхан Азийн аварга шалгаруулах оюун ухааны тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон билээ. Ой тогтоолт, авьяасаараа дэлхийг гайхашруулж буй тэрбээр тавилга үйлдвэрлэлийн салбарт дэлхийд тэргүүлэгч IKEA брэндийн нүүр царай болжээ.
Тодруулбал, тэрбээр Шведээс гаралтай IKEA брэндийн 2018 оны шинэ загваруудыг багтаасан танилцуулгад бүтээгдэхүүн сурталчлан зургаа авахуулсан байна. Сонирхуулахад, тэрбээр тус сурталчилгаанд зургаа авахуулахын тулд 328 хуудас бүхий тус брэндийн шинэ танилцуулгыг долоо хоногийн хугацаанд нэгд нэгэнгүй цээжилсэн гэнэ.