
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас аймаг, нийслэлийн худалдан авах ажиллагааны (тендер) нэгдсэн дүнг наймдугаар сарын 30-ны байдлаар гаргажээ.
2017 онд нийслэл, 21 аймгийн хэмжээнд 420 тэрбум төгрөгийн 2343 төсөл, арга хэмжээний тендер зохион байгуулахаар төлөвлөсөн аж. Үүнээс 386.4 тэрбум төгрөгийн 2145 тендер буюу нийт тендерийн 92 хувийг нь зохион байгуулж, 34 тэрбум төгрөгийн 198 тендер хүлээгдэж байгаа гэнэ.
Зохион байгуулсан 2145 тендерийн 80 орчим хувь буюу 251 тэрбум төгрөгийн гэрээг дотоодын 1855 иргэн, үндэсний компанитай байгуулж, дотоодын давуу эрхийг 282 иргэн, аж ахуйн нэгжид 115 тэрбум төгрөгөөр тооцож гэрээ хийжээ.
Худалдан авах ажиллагааны 280 тэрбум төгрөгийн 1855 тендерийн гэрээ байгуулж, төсөвт өртөгөөс 12 тэрбум төгрөг хэмнэсэн гэнэ.