
Есдүгээр сарын 8-ны баасан гариг. Өнөөдөр Билгийн тооллын 17, Идэр барилдлагатай шар нохой өдөр. Өглөө нар 07.20 минутанд мандан, орой 20.20 минутанд жаргана.
Уг өдөр морь жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд бар, туулай жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцадаас сэргийл. Эл өдөр сайн үйлс эхлүүлэх, гэрээ хэлэлцээ байгуулах, эе эвээ ололцох, хамтын нөхөрлөл хоршоо байгуулах, ураг садан бололцох, хурим найр хийх, үр тариа, жимс ногоо тарих, урлагийн тоглолт хийх, лус тахих, үндсэн хөрөнгө болон үнэт зүйл худалдан авах, нүүдэл суудал хийх, урлахуйн үйлд суралцах, хэрүүл тэмцэл хийх, лус тахих, мод таслах зэрэгт муу.
Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.