
Есдүгээр сарын 9-ний бямба гариг. Өнөөдөр Билгийн тооллын 18. Үл тохирох барилдлагатай шарагчин гахай өдөр. Өглөө нар 07.21 минутанд мандан, орой 20.18 минутанд жаргана.
Уг өдөр хонь, туулай жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд гахай, хулгана жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцадаас сэргийл. Эл өдөр хулгай дээрмийг дарах, хууль цааз батлах, хэрэглэх, эмнэг номхруулах, номын хурим хийх, гөлөг тэжээх, хараал зүхлийг дарах, хийморийн дарцаг хийсгэх, согтуу галзууг номхотгох зэрэг үйлд сайн. Газар малтах, суваг шуудуу татах, цуглаж чуулах, тээрэм босгох зэрэгт муу. Дашнямтай өдөр.
Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Үсээ засуулбал эд малын гарлага гарна. Гарын алга, бөгсөндөө мэс бүү хүргэ.