
Есдүгээр сарын 15-ны баасан гариг. Билгийн тооллын 25. Үл тохирох барилдлагатай хөхөгчин могой өдөр. Өглөө нар 07.29 минутанд мандан, орой 20.05 минутанд жаргана.
Уг өдөр үхэр, тахиа жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд бар, туулай жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцадаас сэргийл. Эл өдөр хулгай дээрмийг батлах, хууль цааз батлах, хэрэглэх, эмнэг номхруулах, газар лусын зан үйл үйлдэх, өр барагдуулах, сүм дуганыг сэргээх, равнайлах, тойн хувраг болох, гэр бүрэх зэрэг үйлд сайн. Замд гарах, мод таслах, зүүн зүгт одох зэрэгт муу.
Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Сахиусны буулттай өдөр. Үсээ засуулбал нүд бүрэлзэнэ. Ам, хөлийн таваг, тахимдаа мэс бүү хүргэ.