
Морь унаж, монгол дээлээрээ гоёод, үхэр тэрэг хөлөглөн ухуулга, сурталчилгаа хийсээр төрийн түшээ болсон С.Жавхлан өдгөө ч энэ л “имижээ” алдаагүй. Алдах нь бүү хэл улам тодруулж, ондоошиж буй нэгэн. Төрийн ордноо үндэсний хувцас, гутлаас салдаггүй тэрбээр сэтгүүлчдийг ч монгол дээлээ өмссөнгүй хэмээн шүүмжилдэг. Арга ч үгүй биз, түүний туслах, зөвлөх нь хүртэл албан ажлаа үндэсний хувцастай гүйцэтгэдэг юм билээ.