
ЦЕГ-ынхан сахилга, ёс зүйн зөрчил гаргасан алба хаагчдаа сургалтад хамруулжээ. Анх удаа зохион байгуулж буй уг сургалтад 44 алба хаагч суусан аж. Тэдэнд хувь хүний хөгжил, багаар ажиллах чадвараа дээшлүүлэх, уур бухимдал, стрессээ арилгах талаар хоёр өдрийн хичээл орсон байна.
Мөн энэ үеэр алба хаагчдад хуулийн хэрэгжилтийг хангаж, сахилга, ёс зүйн зөрчлөө арилгах, ёс суртахууны мэдлэгээ дээшлүүлж, харилцааны чадвараа хөгжүүлэх чиглэлийн мэдээлэл өгчээ. Түүнчлэн үүрэг, хариуцлагаа ухамсарлах, үйл ажиллагаандаа аливаа дутагдал гаргахгүй байх, мэргэжлийн ур чадварыг нь дээшлүүлэх хичээл ч орсон байна.