
Өмнөговь аймгийн Сэврэй суманд болсон Элсэн манхны баярын үеэр тус сумын уугуул С.Борхүү, хүү Б.Чулуунбаатарын хамт элсээр ийм гайхалтай бүтээл урласан нь нутгийн иргэд, дотоод, гадаадын жуулчдын анхаарлыг ихэд татжээ.
“Монголын говийн зэрлэг амьтад болон унаган төрхөө хадгалан үлдсэн уудам тэнэгэр газар нутаг байгаль орчин, экосистем болон алдарт Хонгорын элсийг сурталчлан таниулж жуулчдын урсгалыг нэмэх зорилгоор дээрх баярыг Өмнөговь аймгийн ЗДТГ-аас зохион байгуулжээ. Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хүрээнд “Аялал жуулчлал, өрхийн орлого” дэд хөтөлбөр тус аймагт амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд үүний нэг хэсэг нь дээрх арга хэмжээ гэнэ.
Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас энэ жил“Аялал жуулчлалыг бүх нийтэд” гэсэн уриа дэвшүүлсэн. Элсэн манхны баяр уг уриаг дэмжсэн томоохон арга хэмжээ гэдгийг зохион байгуулагчид онцолж байлаа.