
Есдүгээр сарын 26-ны мягмар гариг. Билгийн тооллын 6. Түлэх барилдлагатай улаан луу өдөр. Өглөө нар 07.44 минутанд мандан, орой 19.42 минутанд жаргана.
Уг өдөр хулгана жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд бич, тахиа жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцадаас сэргийл. Эл өдөр гэмтнийг гэсгээх, шүүх, зарга үүсгэх, ад зэтгэрийг номхотгох, лус тахих, төмрийн үйл хийх, урлан бүтээх үйлд сайн. Гүүр барих, газар ухах, үхэгсдийн үйл үйлдэх зэрэгт муу.
Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Үсээ засуулбал өнгө зүс сайжирна. Зүрх, гар, хацартаа мэс бүү хүргэ.