Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах хуулийн төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ
Б.Түвшин, Ч.Лодойсамбуу нарын УИХ-ын 41 гишүүн хамтран боловсруулж, парламентад өргөн барьсан Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг энэ долоо хоногийн лхагва гарагт Нийгмийн бодлогын байнгын хорооны хурлаар хэлэлцүүлэхээр болжээ. Байнгын хороо эл хуулийн төслийг дэмжвэл маргааш нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх аж. Татвар, нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлтэй зэрэгцэн парламентын гишүүд нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ, дарамтыг бууруулах чиглэлээр хоёр хуулийн төсөл өргөн бариад буйн нэг нь энэ билээ. Үүнд тусгасан гол өөрчлөлт нь ажил олгогч болон ажилтнаас давхардуулан авдаг шимтгэлийг болиулах юм. Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлдэг хүн болгон нийгмийн даатгалд сар бүр 11.5 хувийн шимтгэл төлдөг. Үүнээс гадна аж ахуйн нэгж ажилтан бүрийн өмнөөс 12.5-14.5 хувийн шимтгэл давхар төлж буй. Тэгвэл ажил олгогчийн ажилтны өмнөөс төлдөг энэ шимтгэлийг зогсоохоор хуулийн төсөлд тусгасан.
2025-06-17
Энэтхэгт гүүр нурж дөрвөн хүн амиа алдав
Энэтхэгийн баруун хэсэгт орших Махараштра мужийн Индрияни голын гүүр уржигдар нурсны улмаас дөрвөн хүн амиа алдаж, 32 иргэн хүнд гэмтжээ. Тус улсын Ерөнхий сайд Девендра Фаднавис “Хохирсон хүмүүсийн найм нь хүнд гэмтэж, зургаа нь гүн шоконд орсон, эрэн сурвалжлах ажлыг одоо ч үргэлжлүүлж байна” гэж мэдээлэв
2025-06-17
18 аймгийн сонгуулийн хороонд саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэн өглөө
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгуулийг энэ сарын 22 буюу ням гарагт 07.00-20.00 цагт явуулах юм. Энэ жил Баянхонгор, Дархан-Уул аймгийн ИТХ-ын тус бүр нэг, 18 аймгийн 52 сумын ИТХ-ын 61 мандатад нөхөн сонгууль болно. Иймд Сонгуулийн ерөнхий хорооноос Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ыг 2025 оны нөхөн сонгуулийн саналын хуудас, санал тоолох төхөөрөмж, түүний иж бүрдлийг 18 аймгийн сонгуулийн хороонд өчигдөр хүлээлгэн өгч дуусжээ. Нөхөн сонгууль зохион байгуулах цаг хугацааны хуваарийн дагуу зургаадугаар сарын 19-ний өдрөөс өмнө саналын хуудсыг санал авах байранд хүргүүлэх ёстой. Үүний дараа нөхөн сонгуульд ашиглах сонгуулийн автоматжуулсан хэрэгслийн иж бүрдлийг нам эвсэл, ажиглагч, олон нийтэд нээлттэйгээр шалгаж турших аж.
2025-06-17
Улаан бурхан өвчнөөр өвдсөн 756 иргэн хэвтэн эмчлүүлж байна
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өгсөн мэдээллээр улаанбурхан өвчний тархалт өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 17-ны байдлаар нийт лабораториор батлагдсан тохиолдол 7947, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 756, гэрээр 1236, эдгэрсэн 5949, Хавьтал 63052, нас баралт 6 байна.
2025-06-17
Морьт харвааны адууг хулгайлсан хүмүүсийг цагдан хорих захирамж шүүх гаргалаа
Монголын үндэсний морьт харвааны тамирчдын унадаг 18 агтыг хулгайлсан хэрэгт холбогдуулан цагдаагийнхан таван хүнийг саатуулан шалгаж буй билээ. Тэднийг цагдан хорих саналыг цагдаагийнхан өнгөрсөн баасан гаргийн шөнө Хан-Уул дүүргийн Прокурорын газар, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд гаргасан аж.
2025-06-17
Байр, машин, аяллын эрхийн эзэд удахгүй тодорно
ХААН Банкнаас энэ оныг дуустал харилцагчдынхаа дунд зарлаад буй “Танд талархъя” урамшуулалт аяны эхний тохирол 2025 оны 7-р сарын 8-нд болох гэж байна. Байр, машин, аялал, хадгаламжийн эрх бүхий энэ жилийн хамгийн том урамшуулалт аян бүх харилцагчдад нээлттэй бөгөөд энэ удаагийн тохирлын хувьд 6-р сарын 30-наас өмнө тохирлын эрхээ авсан харилцагч нар хамрагдах боломжтой.
2025-06-17
Б.БОЛОР-ЭРДЭНЭ: Манай нийгэм хүн төрөлхтний нийтлэг, анхан шатны аксиомыг ч хүлээн зөвшөөрч чаддаггүй
Монголын нийгэм, улс төрийн хүрээнд сүүлийн үед онцлох үйл явдал багагүй тохиолоо. Эдгээр нь олон нийтэд тогтолцооны үр дагавар, шийдвэр, бодлогын үр нөлөөг эргэн харж, дүгнэх боломж олгосон гэхэд хилсдэхгүй. Энэ ярилцлагад зөвхөн эл халуун сэдэв бус, манай үе үеийн Засгийн газрын нийтлэг алдаа, бодлогын доголдлын талаар хөндлөө. Ингээд нийтлэлч Болушка буюу Б.БолорЭрдэнэтэй ярилцсанаа хүргэе.
2025-06-17
Орон сууцын үнэ 14.3 хувиар өсжээ
Орон сууцын үнийн индекс өнгөрсөн сард 1.29 болж, 2024 оны мөн үеийнхээс 14.3, өмнөх сарынхаас нэг хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Тодруулбал, шинэ байрны үнэ жилийн өмнөхөөс 13 хувиар өсөж, нэг ам метр талбайнх нь дундаж ханш 4 548 000 төгрөгт хүрсэн бол хуучных нь 15.3 хувиар нэмэгдэн 4 565 000 болжээ. Хуучин орон сууц Сүхбаатар дүүрэгт хамгийн үнэтэй буюу ам метр нь 5.57, Сонгинохайрханд хямд буюу 3.06 сая төгрөг байна. Харин шинэ байр Сонгинохайрханд хамгийн хямддаа 3.27, үнэтэй нь Сүхбаатар дүүрэгт 5.49 сая төгрөгт хүрчээ.
2025-06-17
Монголын шатарчид багаараа дэлхийн аварга болов
Шатрын багийн ДАШТ энэ сарын 10- 15-нд Англид болж өндөрлөлөө. Лондон хотод долоо хоног үргэлжилсэн тус тэмцээнд Монголоос гурван баг (“Mongolia-A”, “Mongolia-B”, “MongolZ”) 64 орны 420 тамирчинтай өрсөлдсөнөөс “Монгол B”-гийн тоглогчид 2400 хүртэл рейтингтэй багуудын түргэн тоглолтын төрөлд тэргүүн байрт шалгарав. Энэ тэмцээнд оролцсон хоёр багийг үндэсний шигшээ багийг тамирчдаас бүрдүүлжээ.
2025-06-17
Дэлхийн банк цөмийн эрчим хүчний төслүүдийг санхүүжүүлэх нь
Хөгжиж буй орнуудад цөмийн эрчим хүчний төслүүдийг санхүүжүүлэхэд тавьсан хоригоо Дэлхийн банкныхан 12 жилийн дараа цуцаллаа. Олон улсад цахилгаан эрчим хүчний хэрэгцээ жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа тул уг эрэлтийг шийдвэрлэх үүднээс тэд дээрх салбарын стратегидаа томоохон өөрчлөлт хийж буйгаа тус банкны ерөнхийлөгч Ажай Банга мэдэгджээ.
2025-06-17
Алдагдалгүй төсвийг хэмнэлт рүү шилжүүлэх үү
Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр хэлсэн үгэндээ “Монгол Улсын 2025 оны төсөвт нэн яаралтай хэмнэлтийн тодотгол хийнэ”, “Төрийн өмчит компаниудын тоог цөөлж, хувьчлалыг эрчимжүүлнэ” гэж мэдэгдэн, бүсээ чангалах үндсэн зарчмаа зарласан. “Нэн яаралтай” гэсэн учраас Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрч¬лөлт оруулахаар Сангийн яамныхан ч ажиллаж эхэлсэн бололтой. Гэхдээ эцсийн байдлаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд ямар өөрчлөлт орохоос шалтгаалж уг төслийг өөрчлөх магадлалтай. Өнгөрсөн хугацаанд гадаад нөхцөлөөс шалтгаалж үүссэн хүндрэлүүдээс харахад төсвийн тодотгол хийх шаардлагатай болсон нь үнэн боловч Төсвийн тухай хуулийн 34.4.1-т заасан үндэслэлүүд бүрдээгүй, товчхондоо төсөвт тодотгол хийх хуулийн шалгууруудыг давж чадахгүй байв
2025-06-17
ЦОБА ХХК-ийн албан тушаалтнаас хахууль авч газар олгосон хүмүүст ял шийтгэлээ
Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын II албаны зохион байгуулагч О.Сайнбаяр, тус албаны гэрээт ажилтан Э.Цэнгэлмаа, Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэгч Э.Номинзул, Азийн хөгжлийн банкны Улаанбаатар хотын Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлтийн мэргэжилтэн М.Сэргэлэн, ЦОБА ХХК-ийн менежер М.Батбаяр, иргэн Ж.Эрдэнэсайхан, А.Сэсэнжав, Б.Давхарбаяр, Б.Анхбаяр нарт холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өчигдөр хянан хэлэлцлээ.
2025-06-17
Хиймэл оюуныг “дөнгөлөх” хууль хэрэгтэй байна
“Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн” гэх мессеж өдөрт хэдэн арваараа ирж “айлгах” болов. Цагдаагийн дохиураар, дүрмийн дагуу замын хөдөлгөөнд оролцсон атал “Гэрэл дохио”, “Зогс шугам” зөрчсөн гэх зэргээр алдаа гаргаагүй ч хиймэл оюун “муу” дүн тавьж, олон нийтийг бухимдуулж байна. Энэ ямар учиртай юм бэ, ингэж дасгасаар нэг л өдөр ихээхэн хэмжээний торгууль ногдуулах вий гэх эргэлзээ, түгшүүр олны дунд үүсчихлээ. Дэлхий нийт тэр чигтээ хиймэл оюунаар залуурдуулж буй технологийн энэ эрин үетэй манай улс ч хөл нийлүүлэх нь зүйн хэрэг. Гэвч хиймэл оюуныг “дөнгөлөх” хууль, эрх зүйн орчныг бүрдүүлээгүй байж салбар бүрд ингэж хүч түрэмгийлэн нэвтрүүлж байгаа нь хүний эрхийн зөрчил үүсгэж болзошгүйг хуульчид анхааруулах болов.
2025-06-17
Дуу цахилгаантай аадар бороо орно
Үүлэрхэг. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 21-23 хэм дулаан байна.
2025-06-17