Орон сууцын үнийн индекс өнгөрсөн сард 1.29 болж, 2024 оны мөн үеийнхээс 14.3, өмнөх сарынхаас нэг хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Тодруулбал, шинэ байрны үнэ жилийн өмнөхөөс 13 хувиар өсөж, нэг ам метр талбайнх нь дундаж ханш 4 548 000 төгрөгт хүрсэн бол хуучных нь 15.3 хувиар нэмэгдэн 4 565 000 болжээ. Хуучин орон сууц Сүхбаатар дүүрэгт хамгийн үнэтэй буюу ам метр нь 5.57, Сонгинохайрханд хямд буюу 3.06 сая төгрөг байна. Харин шинэ байр Сонгинохайрханд хамгийн хямддаа 3.27, үнэтэй нь Сүхбаатар дүүрэгт 5.49 сая төгрөгт хүрчээ.
Н.Мишээл