Ургац хураалт улсын хэмжээнд 20-40 хувьтай үргэлжилж байна
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас улсын хэмжээн дэх ургац хураалтын явцтай газар дээр нь танилцаж буй. Тэд газар тариалангийн бүс нутаг болох Орхон, Сэлэнгийн нутгаар, тэр дундаа улсдаа үр тариалалтаар тэргүүлэгч “Бүтлийн ундарга” компанийн талбайд очжээ. Тус компанийнхан сүүлийн 17 жилд нэг га талбайгаас 45-53 цн ургац хураасан амжилтаар улсдаа тэргүүлэгч болсон билээ. Энэ намар ч мөн нэг га-гаас 35-45 цн ургац хурааж буйгаа хэлэв.
2025-09-11
Тусгай найрлагат, малын тэжээлийн анхны үйлдвэрийг энэ сарын 30-наас нээх нь
Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумд “Мимо” агро парк барьж буй. Үүний хүрээнд өдөрт 50 тн тусгай найрлагат тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтай томоохон үйлдвэрийг “Мимо эрдэс премикс” компанийнхан байгуулжээ. Агро паркийн тэжээлийн энэхүү автомат үйлдвэрийн бүтээн байгуулалт өдгөө дууссан, тоног төхөөрөмж суурилуулах зэрэг дотоод засварын ажил үргэлжилж буй аж.
2025-09-11
Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөв
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр өчигдөр тохиолоо. Үүний хүрээнд хэлмэгдэгсдийн гэр бүл болон УИХ-ын гишүүд Хэл мэг дэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүн дэтгэл үзүүлсэн юм.
2025-09-11
МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдыг 48 цагийн хугацаатай цагдан хорьжээ
АТГ-аас МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын гэр болон ажлын байранд нь өчигдөр /2025.09.10/ нэгжлэг хийсэн. Түүнийг ямар хэрэгт холбогдуулж ийнхүү нэгжлэг хийсэн нь тодорхойгүй байгаа ч нэгжлэг өчигдөр шөнийн 03.00 цаг хүртэл үргэлжилжээ. Улмаар шаардлагатай бичиг баримтуудыг хураан авч, түүнийг 48 цагийн хугацаатай цагдан хорьсон байна.
2025-09-11
Сурах бичгийн багцын худалдааны үнэ 94-129 мянган төгрөг
Нийслэлийн Боловсролын ерөнхий газраас сурах бичгийн хүртээмж, багшийн хомсдолын асуудлаар өчигдөр мэдээлэл хийв. Боловсролын яамны Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Х.Тамираа “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 175 барилга байгууламжийн төслийг улс даяар хэрэгжүүлж байна. Энэ хичээлийн жилд 72 сургууль, цэцэрлэгийг ашиглалтад оруулна гэсэн төлөвлөгөөтэйгөөр сандал, ширээ, тоног төхөөрөмж худалдан авсан.
2025-09-11
Ази номхон далайн бүс нутгийн өргөн нэвтрүүлгийн холбооны хурал маргааш болно
Ази номхон далайн бүс нутгийн өргөн нэвтрүүлгийн холбооны /ABU/ Ерөнхий чуулган есдүгээр сарын 11-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Энэхүү чуулганд Японы NHK; Хятадын CGNT, Солонгосын KBS, Австрали, Италийн тв, Туркийн TRT гэх мэт 40 гаруй улсын хэвлэл мэдээллийн тэргүүлэх байгууллагуудын захирал, продюсер, уран бүтээлчид оролцож, телевиз, хэвлэл мэдээллийн хөгжлийн чиг хандлага, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэнэ.
2025-09-10
Зэсийн хүдэр, баяжмал гадаад худалдааг “аварчээ”
Гаалийн ерөнхий газраас гадаад худалдааны энэ оны эхний найман сарын үзүүлэлтүүдийг танилцууллаа. Манай улс эл хугацаанд импортоор нийт 7.4 тэрбум ам.долларын бараа, түүхий эд оруулж ирсэн нь өнгөрсөн жилийнхээс 25 сая ам.доллароор буюу 0.3 хувиар буурсан дүн юм байна. Импортын нийт бүтээгдэхүүний 18.3 хувийг шатахуун, дизель түлш, 15.8 хувийг суудлын болон ачааны тээврийн хэрэгсэл, 4.8 хувийг том машин механизмын эд анги, гангаар хийсэн цулдан туйван гэх мэт цахилгаан эрчим хүч, барилга, уул уурхайд ашиглах багаж, техник бүрдүүлжээ.
2025-09-10
Байнгын ажиллагаатай парламент үүссэний 35 жилийн ой тохиож байна
Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үүсэн байгуулагдсаны 35 жилийн ой энэ сард тохиож байна. 1990 оны долоодугаар сард манай улсад анх удаа олон намын тогтолцоо бүхий чөлөөт, ардчилсан сонгууль болж, Ардын их хурлыг шинэчлэн байгуулсан байдаг.
2025-09-10
Үндэсний компаниудыг хөрөнгийн зах зээлд идэвхжүүлэхээр журамд нь өөрчлөлт оруулжээ
“Шунхлай” ХХК өнгөрсөн долоо хоногт зээлжих зэрэглэлийн А үнэлгээ бүхий 50 тэрбум төгрөгийн нээлттэй бонд гаргасан бол “Сүү” ХК уржигдар бондын арилжаагаа эхлүүлж, таван тэрбум төгрөг амжилттай татан төвлөрүүллээ. Ингэснээр Топ-100 аж ахуйн нэгжид багтдаг хоёр компани долоо хүрэхгүй хоногийн хугацаанд нэрийн бондоо гаргаж, санхүүжилтийн эх үүсвэрээ нэмэгдүүлэв.
2025-09-10
Чихрийн шижинтэй хүмүүсийн хэрэглэдэг “Левемир флекспен” тарилга тасалджээ
Чихрийн шижин нь цусан дахь инсулин даавартай холбоотой үүсдэг өвчин. Нойр булчирхай хүний идсэн хоол, хүнснээс өөх, сахарыг шүүн авч задалдаг бөгөөд инсулин даавар ялгаруулдаг. Харин чихрийн шижингээр өвдсөн хүмүүс инсулин ялгаруулахгүй, эсвэл бие нь инсулинд хариу нөлөө үзүүлдэггүй аж. Чихрийн шижин өвчтэй хүмүүсийн хэрэглэдэг инсулинийнөөц дууссан, хэдэн сар хүлээж, тарилгатайгаа золгож байгаа гэх мэдээллийн дагуу Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Эм хангамжийн газрын ахлах мэргэжилтэн Д.Оюун-Эрдэнээс тодрууллаа.
2025-09-10