Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдлийн 41.3 хувийг аадар бороо, үер эзэлж байна
Улсын хэмжээнд сүүлийн 10 жилийн хугацаанд ус, цаг уурын аюулт үзэгдлийн 1212 тохиолдол бүртгэгдсэний 41,3 хувийг аадар бороо, үер эзэлж байна. Энэ хугацаанд үерийн нийт 501 удаагийн тохиолдол бүртгэгдэж, 54 хүн амь насаа алдаж, 4241 гэр усанд автаж, 51.131 толгой мал хорогдож, 44.4 сая төгрөгийн хохирол учирчээ.
2025-07-04
Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 11338 болжээ
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны долоодугаар сарын 3-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 11338, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 609 гэрээр 902, эдгэрсэн 9820 Хавьтал 89855, нас баралт 7 байна.
2025-07-03
Өвөрхангай, Дундговь аймагт газар хөдөлжээ
Өвөрхангай аймгийн Богд сумын Өлзийт хошуу багийн “Хайрлахын-Ам”, “Чулуутын-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 168 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 32 км-т/ 07.02-ны өдрийн 22:17:48 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн тухай мэдээллийг мөн өдрийн 22:25 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн байна. Богд сумын дарга, Засаг даргын орлогч, Өлзийт хошуу багийн Засаг дарга болон тухайн газар нутагладаг малчдаас тодруулахад иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн, учирсан хохиролгүй гэж мэдэгдлээ.
2025-07-03
Засгийн газрын агентлаг, төрийн өмчит үйлдвэрийн газар, компанийн чиг үүрэг, бүтэц, орон тоог цөөлнө
Төрийн байгууллагын чиг үүргийн давхардал, хийдлийг арилгах, хүнд суртлыг багасгаж, шат дамжлагыг цөөлөх, иргэдэд үзүүлэх үйлчилгээг шуурхай, чанартай болгох зорилгоор Засгийн газрын агентлаг, төрийн өмчит үйлдвэрийн газар, компанийн чиг үүрэг, бүтэц, орон тоог оновчтой тогтоохчиглэлээр дараах арга хэмжээг авч ажиллахыг Засгийн газрын гишүүдэд даалгалаа.
2025-07-02
Хотын дарга Х.Нямбаатар 3x3-ын шигшээ багийн тамирчин тус бүрд 150 сая төгрөгийн орон сууцны гэрчилгээ олгожээ
Монгол Улсад зохион байгуулсан 3x3 сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Үндэсний эмэгтэй шигшээ багийн тамирчид мөнгөн медалийг эх орондоо авчирсан. Тэгвэл өнөөдөр Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхсайханы Цэрэнлхам, Онолбаатарын Хулан, Бат-Эрдэнийн Ариунцэцэг, Нямжавын Нандинхүсэл нарт нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар орон сууцны батламж гардуулан өглөө.
2025-07-02
Иргэдийн бухимдлыг төрүүлээд байсан Зайсангийн эцсийн буудлыг хуучин хэвэнд нь оруулахаар болжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн эцсийн автобусны буудлыг Хан-Уул дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар тохижуулах ажлыг өнгөрсөн долоо хоногт эхлүүлсэн. Энэ хүрээнд тус уулзвар замд авто замын арал хийсэн бөгөөд энэ шинэчлэл нь иргэдийн бухимдлыг төрүүлж, хуучин хэвээр байлгахыг хүссэн юм. Иймд Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр болон бусад албаныхан байршил дээр нь ажиллалаа.
2025-07-02
Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 11179 болжээ
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны долоодугаар сарын 2-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 11179, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 610 гэрээр 964, эдгэрсэн 9598, Хавьтал 75657, нас баралт 7 байна.
2025-07-02
3х3 сагсан бөмбөгийн Монгол улсын эмэгтэй шигшээ багийн тамирчдыг МУГТ цолоор шагналаа
Монгол улсын 3х3 эмэгтэй шигшээ багийн тоглогчдод Монгол улсын гавьяат тамирчин цолыг МУ-н Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гардууллаа. Тодруулбал, Монгол улсын эмэгтэй шигшээ багийн тамирчин болон О.Хулан, Б.Ариунцэцэг, Н.Нандинхүсэл, М.Цэрэнлхам нарт Монгол Улсын гавьяат тамирчин цол олгов. Мөн багийн дасгалжуулагч, Канад улсын иргэнд хоёр улсын найрсаг харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж "Найрамдал" одон гардуулав.
2025-07-02