Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.Баяр-Отгон

Япон Улсын иргэн Асахифүжи Сүгиномори Сэйяаг Алтан гадас одонгоор шагналаа

Япон Улсын иргэн Асахифүжи Сүгиномори Сэйяаг Алтан гадас одонгоор шагналааМонгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Монгол Улс, Япон Улс хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд хүүхэд, залуучуудад сүмо бөхийн дэг жаяг, барилдааныг сурган дадлагажуулж, олон аварга тамирчдыг төрүүлж, соёл, спортын салбарт оруулж буй хувь нэмэр, хичээл зүтгэлийг нь үнэлэн Япон Улсын иргэн, мэргэжлийн сүмо бөхийн “Исэгахама” дэвжээний багш Асахифүжи Сүгиномори Сэйяаг Алтан гадас одонгоор шагналаа.
2025-04-15

Уурхайн 800 хүнээс хоолны халдварт өвчин илэрлээ

Сүүлийн дэгдэлт 4-р сарын 8-нд бүртгэгдсэн ба Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах 3 компаний 800-аад уурхайн ажилтан өртсөн ба 4-р сарын 15-ны байдлаар ХӨСҮТ-ийн халдвартын клиникт 119 тохиолдол, гэрээр 40, аймаг орон нутагт 16 тохиолдол тусгаарлагдан эмнэлгийн тусламж авч байна.
2025-04-15

Хууль бусаар ашиглаж байсан эмийн үйлдвэрийн барилгыг албадан чөлөөлж, нурааж эхэллээ

Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, “Дашчойлин” хийдийн баруун хойно байрлах Эмийн үйлдвэрийн барилгыг дөрөвдүгээр сарын 14-ний шөнийн 00:00 цагт албадан чөлөөлж, өнөөдөр өглөө нурааж эхэллээ. Тус барилга бол нийслэлийн өмчит Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн харьяа найман объектын нэг бөгөөд 2014 оноос хойш иргэн Ж.Хатанбаатар нь элэг судлалын клиник төв болон түүний харьяа объектуудыг хувьдаа хууль бусаар ашиглаж байсан юм. Ашиглалтад ороод хэдийн 73 жилийг үдэж, ашиглах боломжгүй дүгнэлтэд хүрсэн эмийн үйлдвэрийн барилга дээр албаныхныг очиход айл өрхүүд зөвшөөрөлгүй амьдарч байв.
2025-04-15

Нийслэлд 24 хэм дулаан байна

15-нд ихэнх нутгаар дулаан, Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор салхи, шороон шуурга шуурч, хуурайшилт нэмэгдэх тул болзошгүй ой, хээрийн түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2025-04-15

Явган хүний зам засвар, шинэчлэлтийн ажлыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

Явган хүний зам засвар, шинэчлэлтийн ажлыг ирэх долоо хоногт эхлүүлнэ
2025-04-14

Хүчтэй шороон шуурганы улмаас гэргүй болсон иргэдэд гэр өглөө

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы шийдвэрээр улсын нөөцөөс олгосон иж бүрэн 40 гэрийг орон гэргүй иргэдэд хүлээлгэн өглөө.
2025-04-14

Гэр хороололд сургууль нэмж барьснаар түгжрэл 31.7 хувиар буурна гэв

Засгийн газрын Шуурхай штабын  хуралдаанаар Боловсролын сайд П.Наранбаяр “ЕБС-ийн сурагчдын зорчилт хөдөлгөөн”, “Хотхоны бага сургуулийн талаарх танилцуулга” илтгэл тавьж хэлэлцүүллээ. Дүүрэг хороо хооронд 168 мянган сурагч, 7.844 багш зорчиж хичээл сургуульдаа явж байна. Эдгээр сурагчдын 90 гаруй мянга нь хотын төвийн сургуулиуд руу зорчдог гэсэн судалгаа гарчээ. Энэхүү асуудалыг шийдэхийн тулд гэр хорооллын бүсэд 57 ЕБС барих шаардлага үүсээд байгаа юм. Ингэснээр зорчих хөдөлгөөн эрс багасч түгжрэл 31.7 хувиар буурна.
2025-04-14

Засгийн газрын гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ ХАНГАЙН БҮСИЙН хуралдаанд оролцож байна

Хангайн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Архангай аймгийн Цэцэрлэг хотын “Ара арена” цогцолборт болж байна. Тус хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож “Бүсчилсэн хөгжлийн реформ” сэдвээр илтгэл тавилаа.
2025-04-14

Х.Нямбаатар: ТҮЦ эрхлэгчдийг ажилд оруулъя гэсэн ч ажиллахгүй гэдэг хариулт өгсөн

Нийтийн эзэмшлийн зам талбайд байрлуулсан зөвшөөрөлгүй ТҮЦ-нүүдийг өнгөрсөн өдрүүдэд нүүлгэж, замыг чөлөөлж буй. Уг асуудлын талаар Хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл өглөө.
2025-04-14

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
2025-04-14

Улаанбурхан өвчнөөр 516 хүн өвджээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан халдварт өвчний 516 тохиолдол батлагдсэн хэмээн мэдээллээ. Тодруулбал, 128 хүн эмчлүүлж, гэрээр 12 хүн эмчлүүлж байгаа бөгөөд эдгэрсэн 376 хүн, 35 сэжигтэй тохиолдол, 10503 хавьтал болжээ. Өвчлөлийг хүйсээр нь авч үзвэл, 57.8 хувь нь эрэгтэй, 42.2 хувв нь эмэгтэй байна.
2025-04-14

Архангай аймаг агаарын чанарын хянах автомат станцтай боллоо

Монгол улс, БНСУ-ын Байгаль орчны яамдын хамтын ажиллагааны хүрээнд буцалтгүй тусламжаар 21 аймгийн Цаг уур, орчны шинжилгээний төвүүдийг агаарын чанарын автомат станцтай болгох ажлыг эхлүүллээ. Анхны автомат станцыг Архангай аймагт суурилуулсан бөгөөд 24 цаг, 365 хоног тасралтгүй ажиллах боломжтойг онцолж байна. Тус автомат станц нь хүхэрлэг хий, азотын ислүүд, байгаль орчны суурь үзүүлэлтүүд, нарийн тоосыг хэмжинэ. Өнгөрсөн хугацаанд 8:00, 12:00, 20:00 цагуудад механик байдлаар төв суурин газруудын агаарын чанарыг хэмждэг байсан бол өнөөдрөөс эхлэн бодит цагийн хэмжилтээр минут тутамд тооцоолох боломжтой болжээ.
2025-04-14

Өдөртөө 22-24 хэм дулаан байна

Өдөртөө дулаарч 22-24 хэм дулаан байна
2025-04-14

Энхтайваны өргөн чөлөө дагуух ТҮЦ-үүдийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбай чөлөөллөө

Энхтайваны өргөн чөлөө дагуух ТҮЦ-үүдийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбай чөлөөллөө
2025-04-13

Хилийн боомтоор нүүрс тээвэрлэж байгаа ААН-үүдийг шалгана

Хилийн боомтоор нүүрс тээвэрлэж байгаа ААН-үүдийг шалгана
2025-04-13

Булган аймгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, гүйцэтгэлийн үнэлгээний чиглэлээр чадавхжууллаа

Булган аймгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, гүйцэтгэлийн үнэлгээний чиглэлээр чадавхжууллаа
2025-04-13

Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
2025-04-13

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа БНФУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдтай уулзлаа

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа БНФУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдтай уулзлаа
2025-04-12

Нийслэлд үүлшинэ

12-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэхийг онцгойлон анхааруулж байна.
2025-04-12

Хонины ястай мах кг тутамдаа 24 төгрөгөөр өсөж 17,375 болжээ

 Улаанбаатар хотод 2025 оны дөрөвдүгээр сарын 11-ны байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 0.6 хувь, өмнөх долоо хоногоос 0.3 хувиар өссөн гэж ҮСХ-ноос мэдээллээ.
2025-04-11