“Kpop” урлагийг мэдрүүлсэн “SUPER CONCERT”
Энэ зуны хамгийн халуун өдрүүдийн нэг өчигдөр тохиов. Дэлхийн од болох Bigbang хамтлагийн гол дуучин Таeyang, хүчирхэг хоолойт Ailee нар монгол фенүүдтэйгээ нэг оройг жаргаж өнгөрүүлсэн үдшийг сурвалжиллаа.
2025-06-22
“Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Зээлийн хэлэлцээрийг соёрхон баталлаа
Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2025.06.20)-ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг яаралтай хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж, “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцлээ.
2025-06-22
Н.Тавинбэх: ДЦС-3-ын засварын ажилд урьдчилсан байдлаар 16 тэрбум шаардлагатай
Нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Эрчим хүчний салбар үнэ тарифаас бол маш алдагдалтай ажиллаж байгаа. Тогны үнэ нэмсэн боловч ашиг олох, хөрөнгө оруулалт хийх хэмжээний нэмээгүй. Зөвхөн өртгөө нөхөх хэмжээнд нэмсэн. Саяны ДЦС-3-т гарсан гэмтлийн улмаас их хэмжээний санхүүжилт хэрэгтэй. Иймд засгийн газраас санхүүжилтийг шуурхай шийдвэрлэх ёстой. Ингэж чадвал богино хугацаанд хэвийн горимд орон нөхцөл бүрдэнэ.
2025-06-20
Улаанбурхан өвчнөөр өвдөн хүний тоо 8648 хүрлээ
Халдварт өвчин судлалын үндэсний төвд улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8648 бүртгэгджээ. Үүнээс эдгэрсэн хүн нь 6796 байгаа бол эмнэлэгт 691 хүн эмчлүүлж байна. Эдгээрээс биеийн байдал нь хөнгөн 53 хүн, дунд 599, хүнд 37 хүн, нэн хүнд хоёр хүн хэвтэн эмчлүүлж байгааг албаныхан мэдээллээ. Харин гэрээр 1154 хүн эмчлүүлж байгаа бөгөөд энэ өвчнөөр харамсалтайгаар нас барсан тохиолдол долоо болжээ.
2025-06-20
2050 он гэхэд таван хүн тутамын нэг нь өндөр настан болно
Монгол Улсын хүн амын бүтцэд томоохон өөрчлөлт орж байна. Хөдөлмөрийн насны хүн ам өсөхийн хэрээр улс оронд хүн ам зүйн ногдол ашиг буюу демографийн цонхийг ашиглах урьд өмнө байгаагүй боломж бий болж байна. Энэ байдал удаан үргэлжлэхгүй. 2050 он гэхэд 5 хүн тутмын нэг нь өндөр настан болох судалгаа гарчээ. Хүн амын бүтцэд өөрчлөлт орж байгаатай холбоотойгоор Үндэсний шилжүүлгийн дансыг ашиглах болсон.
2025-06-19
Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож ажиллах чиглэл өглөө
Эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал, 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, цаашид анхаарах асуудал болон “Дулааны гуравдугаар цахилгаан станц”-д гарсан осол, гал түймрийнталаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож ажиллах чиглэл өглөө.
2025-06-19
Нийслэлд өдөртөө 23-25 хэм дулаан байна
Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутаг, Халх гол орчмоор бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 18-23 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.
2025-06-19