Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Г.Равжаа

Хууль тогтоогчдын балаг эрүүгийн хэргийг гацаах үндэслэл болсоор байна

“Хөгжлийн банк”-ны гэх дуулиант хэрэгт холбогдсон зарим хүний шүүх хурлыг өнөөдөр Улсын дээд шүүх хянан хэлэлцэхээр товлоод байна.
2026-09-29

“Капитал” банкныханд давуу байдал олгосон Н.Баяртсайханыг шүүхэд шилжүүллээ

УИХ-ын гишүүн, Монголбанкны ерөнхий­лөгч зэрэг албан тушаал хашиж бай­сан Н.Баярт­сайханд холбогдох хэрэгт Нийслэ­лийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлд­лээ. Тэрбээр Төвбанкны тэргүүний үүрэг гүйцэтгэж байхдаа “Капитал“ банканд то­милогдсон эрх хүлээн авагчийн зөвлөлийн гишүүд­тэй гэрээ байгуулж, бусдад давуу байдал бий болгосон. Ингэснээр тус арилжааны банканд 1.4 тэр­бум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт бу­руут­гагдаж байна. 
2026-09-29

Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Б.Баатар нарын холбогдсон хэргүүдийг нэгтгэж шалгах уу 

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ болон түүний ойр тойрныхонтой холбоотой хүмүүсийг эрүүгийн хэрэгт шалгаж буй дуулиан өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр олны анхааралд өртлөө. Ерөнхий сайд, МАН-ын даргын сэнтийгээсээ бууснаас хойш намынхнаа талцуулж, эрх мэдэл, албан тушаалдаа эргэн очих гэж элдэв хор найруулж байгаа гэгдэх УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг тагнуулын байгууллагаас эрүүгийн хэрэгт шалгаж буй.
2026-09-28

Философич С.Молор-Эрдэнийн цагдан хорих хугацааг нэг сараар сунгав 

Философич С.Молор-Эрдэнийг үндэсний эв нэгдлийг бусниулах гэмт хэрэгт холбогдуулан тагнуулын байгууллагаас шалгаж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хориод буй билээ. Түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгах саналыг хэрэгт хяналт тавьж буй Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор нь Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт хүргүүлсэн байна.
2026-09-28

Хүүхдийнхээ холбогдсон хэргийг аргалах гэж прокурорт хахууль өгөхийг завдсан үйлдэл мартагдах уу 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өнгөрсөн тавдугаар сард Ж.Туул гэх эмэгтэйд холбогдох хэргийг хэлэлцээд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр болсон юм. Тэрбээр хүүхдийнхээ холбогдсон, бага насны хүүхдийг хүчиндэхийг завдсан гэх хэрэгт ашигтай шийдвэр гаргуулахын тулд Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорт 800 000 төгрөгийн хахууль өгөхийг завдсан хэрэгт буруутгагдсан аж.
2026-09-25

“Хурд” компанийн нэрээр орон сууцын залилан хийсэн Д.Отгонбаярыг шилжүүлэн авлаа 

“Хурд” группийн туслан гүйцэтгэгч “Тангас”, “Гэрэлт есөн од” зэрэг аж ахуйн нэгжийн захирлаар ажиллаж байхдаа олон иргэнийг орон сууцын захиалгын гэрээ гээр залилж, 10 гаруй тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдсон Д .Отгонбаярыг уржигдар ШШГЕГ -ын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид хорилоо. 
2026-09-25

МАЖХ-ны ерөнхийлөгч С.Баясгаланд оноосон ялыг хэвээр үлдээжээ 

Хуучин нэрээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ)-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч асан С.Баяс­галанд холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр хянан хэлэлцлээ. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч тэрбээр өмгөөлөгчдийнхөө хамт давж заалдах гомдол гаргасан аж. 
2026-09-23

“Марин нью пост экспресс” ХХК-ийнхн ы өгсөн хахууль гаалийн байцааг чдыг золиосолсоор байна

Ачаа тээвэр, цахим болон бөө ний худалдаа зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Марин нью пост экспресс” ХХК-ийн удирдах албан тушаалтнууд гаалийн нэг бус байцаагчид хахууль өгч, ачаа бараагаа шалгуулалгүйгээр, зө рчлөө шийдвэрлүүлэлгүйгээр авч байсан үйлдлийг АТГ-ын мөрдөгчид илрүүлсэн билээ.
2026-09-23

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн захиралд хахууль өгсөн хэргийг шалгаж дуусав 

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн гүйцэт­гэх захирлаар ажиллаж байсан Г.Дугаржавт их хэм­жээний хахууль өгсөн гэх хэргийг Авлигатай тэм­цэх газар (АТГ)-ынхан шалгаж дуусжээ. Түүнийг 2024 оны тавдугаар сард АТГ-ынхан хойшлуулшгүй ажил­лагааны хү­рээндалбадан саатуулж байсан билээ. Түүнээс хойш мөрдөн шалгах ажиллагааг үр­гэлж­лүүлж, эдийн зас­гийншинжээчдийн дүгнэлт гар­­гуулах зэрэг ажил­лагаа хий­сээр удааширсан гэнэ. 
2026-09-22

Дуудлага худалдаагаар 84 саяын үнэд хүрсэн газрыг хоёр сая төгрөгөөр олгожээ 

Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны мэргэжилтэн Г.Билэгсайханы албан тушаалаа урвуулж, бусдад давуу байдал олгон хахууль авсан хэргийг шүүх хэлэлцэн шийдвэрлэлээ. Тэрбээр тус дүүргийн XII хорооны нутаг, Ботаникийн эцэс, Амгалан орчим дахь 600 ам метр талбайтай нэгэн газрыг дуудлагаар худалдаж, энэ нь анхны үнээсээ өсөж, 84 сая төгрөгт хүрсэн аж.
2026-09-21

АМГТГ-ын дарга асан Ш.Гантулгаас хураасан тэрбум төгрөг хэний дансанд орох байв 

Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ)-ын даргын албан үүргийг түр орлон гүй­­цэтгэгчээр ажиллаж байсан Ш.Ганхуягийг 2.7 тэрбум төгрөгийн хахууль “Зөвзүг” ХХК-ийн эцсийн өмчлөгч Эдвард Сүрэнгээс авсан хэ­рэгт холбогдуулж, АТГ-ын Мөрдөн шалгах хэл­тэст шалгаж буй талаар бид өнгөрсөн оны сүүл­чээр мэдээлсэн.
2026-09-21

Гоо сайханд золиос хэрэгтэй ч амиараа төлөх ёсгүй

Гоо сайханд золиос хэрэгтэй гэдэг. Тиймдээ ч эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу гэлтгүй энэ төрлийн мэс ажилбар, засал хийлгэх болсон. Даврхаа хийлгэх, арьсаа татуулж, үрчлээгээ арилгах бол хамгийн энгийн нь. Мөн хамар өндөрлөх, өөх соруулах, шодойн хөвч таслах гээд гоё, сайхан болгох олон төрлийн мэс ажиллавар байдаг аж.
2026-09-17

“Мера сервис” ХХК-д ажиллаж байсан залууст торгох ял шийтгэв

“Очир-ундраа” ХХК-ийн харьяа уул уурхай, дэд бүтцийн үйл ажиллагаанд ашигладаг тэсэлгээний хэрэгсэл, тэсрэх бодис үйлдвэрлэгч “Мера сервис” компанийн удирдах албан тушаалтнуудад эрх мэдлээ урвуулсан хэрэгт холбогдсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Уг хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өчигдөр нээлттэй хэлэлцэн шийдвэрлэлээ. 
2026-09-15

Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Насантогтох 12-оос дээш жил хоригдохоос эмээж, ял тохиролцов 

Авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон зарим хүнийг 40 сая төгрөгөөр торгоод өнгөрсөн нь хүмүүсийн дунд бухимдал үүсгэж, төрд итгэх иргэдийн итгэлийг ч хөсөрдүүлэн, шүүх, шүүгчийн нэр хүндэд ч сөрөг нөлөө үзүүлэх болсон. Өөрөөр хэлбэл, АН-ынхан эрх барьж байх жилүүддээ боловсруулан 2015 оны арванхоёрдугаар сарын 3-нд УИХ-аар батлуулж, МАН-ынхны үед буюу 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Эрүүгийн хуульд тухайн үеийн эрх баригчид өөрчлөлт оруулахдаа авлигын төдийгүй зарим онц хүнд гэмт хэрэгт оноох ял шийтгэлийг хэт хөнгөрүүлсэн байдаг.
2026-09-14

Л.Хосбаярыг шалгаж буй ч яллагдагчаар татаагүй 

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч асан, өдгөө ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж буй Л.Хосбаярыг Ав­лигатай тэмцэх газар (АТГ)-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж байна.
2026-09-14

Баян-Өлгийн Засаг дарга асан А.Гылымханы хэргүүдийг шалгаж дуусжээ 

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийнхэн Баян-Өлгий аймгийн Засаг дарга зэрэг төрийн албан тушаал хашиж байсан А.Гылымханы авлигын хэргүүдийг шалгаж дуусжээ.
2026-09-10

ИНЕГ-ын дарга Э.Төрбаярын хахууль авсан хэргийг шүүх шийдэх ёстой болов 

Иргэний нисэхийн ерөнхий газар (ИНЕГ)ын дарга Э.Төрбаярт холбогдох, бусдаас хахууль авсан хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заал­дах шатны шүүх өчигдөр прокурорын бичсэн эсэр­гүүцлийг үндэслэн хэлэлцлээ. Тэрбээр ИНЕГ-ын харьяа Иргэний нисэхийн үндэсний төв (ИНҮТ)-ийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулж, хахууль аван бусдад давуу байдал олгосон хэрэгт холбогдсон юм. 
2026-09-10

Сургуулийн газрыг өөр зориулалтаар эзэмшүүлэхийг хориглосон атал шүүх үл ойшоов 

Баян-Өлгий аймгийн төв дэх, монгол хэлээр хичээллэдэг II сургуулийн газрын маргаан олон жил өрнөж байна. Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Бөхийн Баастын нэрэмжит тус сургуулийн эзэмшил газраас Баян-Өлгийн Орон нутгийн өмчийн газрын даргаар ажиллаж байсан С.Шүкирхан нь хумслан охин Ш.Маржангүлийнхээ төрсөн өдрийн бэлэг болгон өгсөн байдаг. Тодруулбал, 2011 онд төрийн байгууллагуудын газрын тооллого зохион байгуулахад дээрх ерөнхий боловсролын сургуулийн газар 16 552 ам метр байсныг 16 000 болгон хасжээ.
2026-09-08

Ойн санд 11 хүнд газар олгосон албан тушаалтнуудыг шүүхэд шилжүүлэв 

Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны албан тушаалтнуудын эрх мэдлээ урвуулан ашигласан хэргийг Баянгол, ХанУул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хянаж эхэлжээ. Тус албаны газар зохион байгуулагчаар ажил­лаж байсан Б.Балжинням, Б.Ундрах нар иргэн Э.Мөнхбилэгтэй хамтран ойн сан бүхий газарт нэр бүхий 11 иргэнд тус бүр нь 500 ам метр газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр болсон байна.
2026-09-08

Өвөрхангайн Засаг дарга асан А.Ишдоржид 12 жил хорих ял оноолоо 

Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан А.Ишдоржийн “Бако констракшн” компанийн гүйцэтгэх захирал Т.Баатарсүрэнгээс хахууль авсан гэх хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өнгөрсөн баасан гарагт хэлэлцэн шийдвэрлэлээ. 
2026-09-07