Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч асан, өдгөө ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж буй Л.Хосбаярыг Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж байна. Түүнд болон өөр хоёр хүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсгийн “Эрхмэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэх заалтын дагуу нээсэн хэрэг бүртгэлтийн хэргийн хүрээнд өнгөрсөн долоо хоногт гэр, ажлын байр, албан өрөөнд нь прокурорын зөвшөөрлийн дагуу нэгжлэг хийж, бичиг баримтууд хураан авчээ.
Зарим мэдээллийн хэрэгсэлд “Л.Хосбаярыг яллагдагчаар татан, цагдан хорих санал хүргүүлсэн ч шүүх хүлээн аваагүй” хэмээсэн. Тэгвэл Л.Хосбаяр өнгөрсөн баасан гарагт сэтгүүлчийн асуултад “Засгийн газраас болон АТГ-аас нийслэлийн 2025, 2026 оны төсөвтэй холбоотой алдаа дутагдал бий, эсэх, 24 мега төслийн хэрэгжилтэд алдаа дутагдал гарсан, үгүй, зөв, бурууг тогтоохоор томоохон ажлын хэсэг байгуулагдсан юм байна. Миний бие тухайн ажлыг эрхэлж байсан хүний хувьд намайгдуудаж тодруулга авах бүрэн эрх нь хуулийнбайгууллагад бий. Тийм ч учраас АТГ-т дуудагдаж, эрхэлж байсан ажлынхаа хүрээндалбан ёсны тодруулга, тайлбар өгсөн. Өнөөдрийн байдлаар Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт заасанзүйл ангиар яллагдагчаар татагдсан, эсвэлсэжигтэн болсон зүйл огт байхгүй. Би хуулийн хүрээнд үнэнч, шударга ажиллаж ирсэнгэдэгтээ бүрэн итгэлтэй байна” гэсэн хариулт өгсөн байв.
Тэгвэл хууль хяналтын байгууллагынхнаас түүнийг ямар хэрэгт холбогдуулан шалгаж буйг лавлахад “Хэрэг бүртгэлтийн хэрэгт шалгаж байгаа нь үнэн. Хараахан яллагдагчаар татсан зүйл байхгүй” гэв.