НҮБын Биологийн олон янз байдлын тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурал (CBD СOP17) Армени улсын Ереван хотод өчигдөр эхэллээ. Турк улсад ирэх сарын дундуур болох уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн хамгийн том цугларалт UNFCCC COP31 хурлыг угтуулан зохион байгуулж буй эл чуулганд 196 улсыг төлөөлж бодлого, шийдвэр гаргагч, байгаль орчны салбарын судлаач, мэргэжилтэн оролцож байна.
Энэ удаагийн хурлын гол ач холбогдол нь 2022 онд баталсан “Кун минМонреалийн дэлхийн биологийн олон янз байдлын хүрээ” хөтөлбөрийн хэрэгжилтийг анх удаа дэлхийн хэмжээнд нэгт гэн дүгнэх гэж буй явдал юм. Уг хөтөлбөрт 2030 он гэхэд дэл хийн хуу рай газрын болон далайн 30аас доошгүй хувийг тусгай хам гаа лалтад авах зорилтыг тусгасан байдаг. НҮБын ерөнхий на рийн бичгийн даргын илтгэлд дурдсанаар дэлхийн улс орнууд энэ зорилтынхоо 50 хувийг нь ч биелүүлж чадахааргүй байгаа гэнэ. Тэгвэл Ереваны хурлаар ирэх дөрвөн жилд энэ чиглэлийн үйл ажил лагааг эрчимжүүлэх бодлого, шийдвэрүүдийг тодорхойлох нь.
Талууд CBD COP17гийн үеэр байгаль хамгаалал, уугуул иргэдийн эрх ашиг, санхүүжилтийг шийдвэрлэх 54 тогтоолыг хэлэлцэн батлахаар төлөвлөжээ. Түүнчлэн байгаль орчинд хор хөнөөлтэй үйлдвэрлэл, үйл ажиллагаанд улсуудаас олгодог татаасыг 500 тэрбум ам.доллароор бууруулах, хөгжингүй орнуудын байгаль хамгаалалд генетик нөөцийн дижитал мэдээллийн ашгаас санхүүжилт босгох “Кали сан”гийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилт тавьжээ. Ташрамд дурдахад, Ереваны цэнхэр гэгдэх эр вээхэйг тус хурлын лого болгосон нь дэлхий нийтийн анхаарлыг та таж байна. Энэ нь зөвхөн Арменид байдаг нэн ховор зүйл бө гөөд түүний далавчны 23 өнгөөр байгаль хамгааллын чиглэлээр дэв шүүл сэн дэлхий нийтийн 23 зорилтыг бэлгэджээ.
Ж.Сувд