Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Г.Равжаа

Хөтөл тосгоны нийтийн албан тушаалтнуудад яллах дүгнэлт үйлдүүлнэ 

Тус компанийн захирал Ч.Бат-Эрдэнэ Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт геодезийн үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахаар холбогдох байгууллагад нь хандсан бөгөөд газрын даамал нь албаны чиг үүргээ хэрэгжүүлснийхээ хариуд хахууль авсан хэрэгт яллагдагчаар татагдаад байна. 
2023-06-07

“Эрдэнэс Тавантолгой”-н нэг албан тушаалтныг шалгаж дуусаж, нэмж хүн хорилоо 

Тэдний дунд “Нүүрсний” гэх хэргийн хүрээнд шалгасан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан тушаалтанд холбогдох үйлдэл багтсан байна. Тодруулбал, саяхныг хүртэл ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан, эл компанийн Маркетинг, борлуулалтын албаны ахлах мэргэжилтэн Б.Булганд холбогдох, бусдаас хээл хахууль авсан хэргийг шалгаж дууссан аж. Тэрбээр эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийнхнээс хахууль авсан хэмээн буруутгагдаж буй юм. 
2023-06-06

Хилийн цэргийнхэн хээл хахуульд өртөж буй нь хэвийн үзэгдэл биш байлтай

Харин Гаалийн ерөнхий газрынхан “Тээврийн хэрэгслийн мэдээлэл устсан байж болзошгүй гэдэг асуудал эцсийн байдлаар тогтоогдоогүй. Шалгалт хийж дуусаагүй, шалгалтын дүнгийн талаарх мэдээлэл эцэслэгдэж гараагүй” гэж мэдэгдсэн билээ. АТГ, цагдаа, тагнуулын байгууллагын хамтарсан ажлын хэсгийнхэн нарийвчилсан шалгалтаа үргэлжлүүлж буй бөгөөд үүнд нь хилийн цэргийн алба хаагчид холбогдон шалгуулж байгаа аж. 
2023-06-06

Автомашины “азын” 12 дугаар зарсан ЗТХЯ-ны мэргэжилтэнд яллах дүгнэлт үйлдүүлнэ

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн уг хэргийг шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлсэн байна. Хавтаст хэргийг прокурор хянаад мөрдөн шалгах ажиллагаа гүйцэд явуулсан гэж үзвэл шүүхэд шилжүүлэх юм. 
2023-06-06

Боловсролын зээлийн сантай холбоотой хэргийг шуурхай шийдвэрлэнэ 

Эл ажлын хэсгийнхэн тус сангаас 1997-2023 оны хооронд гадаадад суралцах 3069 хүнд олгосон 230.1 тэрбум төгрөг, 941 суралцагчийн зээлээс чөлөөлсөн үндэслэл, улс төр, бизнесийн нэр нөлөөтэй, олны танил болон тэдний хамаарал бүхий хүмүүст олгосон 100 орчим зээл, тэтгэлгийг холбогдох журмын дагуу шийдвэрлэсэн, эсэхийг тогтоохоор шалгалтаа эрчимтэй явуулж буй юм. Мөн шийдвэр гаргасан болон зээл, тэтгэлэгт хамрагдсан хүмүүсээс эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан, сургалтын мөнгийг зориулалтын саар зарцуулсан, мөнгө угаасан эсэхийг давхар шалгаж эхэлсэн юм. 
2023-06-05

 Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэдийн хэргийг шүүхэд шилжүүллээ 

Увс аймгийн Засаг даргаар ажиллаж буй Ч.Чимэд болон тус аймаг дахь Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Отгонболд, кадастр хариуцсан ахлах мэргэжилтэн У.Болор-Эрдэнэ нарт холбогдох хэргийг АТГ-ынхан өнгөрсөн онд шалгаж эхэлсэн. Улмаар 2022 оны сүүлчээр яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлсэн ч нэмэлт ажиллагаа зайлшгүй хийх шаардлагатай гэж үзэн мөрдөх байгууллагад нь буцаагаад байсан юм.
2023-06-05

 С.Батдөлийг ахтай нь, хахууль өгсөн компаниудын удирдлагатай хамт шүүхэд шилжүүллээ

Түүнийг хахуулиасаа Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт үл хөдлөх хөрөнгүүд, “Ландкруйзер-200” автомашин худалдан авч мөнгөө угаасан, олон объектууд худалдан авсан төлбөрийн эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн хууль сахиулах байгууллагынхан буруутгаж буй. С.Батдөлд холбогдох хэрэгт төрсөн ах С.Баттулгыг нь ч яллагдагчаар татан шүүхэд шилжүүлсэн аж.Мөн дээр дурдсан компаниудын хамаарал бүхий этгээд, хувьцаа эзэмшигчид болох Р.Дашбилэг, Д.Адъяацэрэн, Б.Эрдэнэхүү, Б.Энхмандах, Ж.Багамонгол нарыг нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн гэх үндэслэлээр яллагдагчаар тооцсон байна. 
2023-05-31

Сүхбаатар аймгийн ЭМГ-ынхан “Ковид-19”-ийн шинжилгээ, вакцинаас мөнгө завшсан гэв үү 

Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газар (ЭМГ)-ын албан тушаалтнууд цар тахал, вакцинжуулалтыг далимдуулан хөрөнгө завшсан байж болзошгүй хэрэгт холбогджээ. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчид өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 829 хэрэгт мөрдөн байцаалт явуулснаас гурвыг нь шүүхэд шилжүүлэхээр болсон аж. Эл гурван хэргийн нэгт нь дээрх аймгийн ЭМГ-ын албан тушаалтнуудыг яллагдагчаар татсан юм байна.
2023-05-30

 “Нүүрсний” зарим хэргийг шүүх шийдвэрлэхгүй байна 

ашиглаж бусдад давуу бай­­­дал бий болгосон, хахууль авсан, өгсөн, мөнгө угаа­­­­­сан, үн­­­дэс­­лэлгүйгээр хөрөнгөжсөн хэргүү­­­­­­­­дийг “Нүүрс­­­­­­ний” гэх тодотгол дор хууль хя­­­­налтын бай­­­­­­гуул­­лага шалгаж, заримыг нь шүү­­­­­­хээр шийд­­­­­­­вэр­­лээд буй. Гэтэл өчигдөр ШЕЗ-ийн Хэр­­­­­­­­гийн хөдөлгөөний удирдлагын хэлт­­сийн дарга Э.Амарсанаа “нүүрсний” гэх тодотгол­­­­той нэг ч хэрэг шүүхэд ирээгүй, шүүхээр шийд­­­­­­­­­вэр­­­лээ­­гүй хэмээн мэдээлэл хийлээ.
2023-05-30

 Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн албан тушаалтан Б.Батсүх нарыг дахин шалгаж дуусжээ

Түүнчлэн Б.Батсүх нь Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны Сонгон шалгаруулалтын газрын шалгалтын цахим систем хариуцсан референт М.Алтанбаганад хахууль өгсөн хэрэгт бас холбогдсон билээ. Тэрбээр Төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн Б.Буянцэцэгийг тэнцүүлэхийн тулд М.Алтанбаганад ажлынх нь гадаа хоёр сая төгрөгийн хахууль өгсөн гэж буруутгагдсан юм. 
2023-05-29

 “Чингис хаан” банкны удирдлагын хэргийг шүүхэд шилжүүллээ

Тэдэнд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр хэргийг нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Тус шүүхийнхэн урьдчилсан хэлэлцүүлгийг нь лхагва гарагт товлоод байна. 
2023-05-29

Тэрэлж голын эргийг ухаж эхэлсэнд оршин суугчид нь дургүйцэж байна 

Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт ийнхүү газар ухаж байхад хариуцсан яамныхан нь ч, тус газрын хамгаалалтын захиргааныхан ч, Туул, Тэрэлж голын сав газрынхан ч ус балгасан мэт дуугүй суугаад оршин суугч зарим иргэн дургүйцэж байв. 
2023-05-29

Сэлэнгийн гаалийн байцаагчийг шалгаж дууслаа

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь Чөлөөт бүсээс их хэмжээний архи, согтууруулах ундаа нэвтрүүлсэн хэрэгт гаалийн байцаагч холбогдсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Уг хэргийг АТГ-ын мөрдөгчид шалгаж дуусжээ.
2023-05-26

Гар аргаар алт олборлогчоос БОАЖГ-ын мэргэжилтэн хахууль авчээ

Дархан-Уул аймгийн БОАЖГ-ын Газар, газрын хэвлий, түүний баялгийн ашиглалт, хамгаалалт, нөхөн сэргээлт, тусгай хамгаалалттай газар, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ , GPS мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн Д.Баянмөнх албан тушаалаа урвуулж хахууль авсан хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчид шалгаж дуусжээ.
2023-05-26

Хүмүүжигчдийг гэр бүлтэй нь хоногоор уулзуулдаг хууль, журмаа эргэж харахаас аргагүй болох нь 

ШШГЕГ-ын харьяа Говьсүмбэр аймаг дахь 425 дугаар нээлттэй хорих ангид ял эдэлж байсан хүмүүжигч энэ сарын 22- 23-нд шилжих шөнө эргэлтийн байранд эхнэрийнхээ хамт хонохдоо гэргийгээ хөнөөж, дараа нь амиа егүүтгэсэн хэрэг гараад буй. Төв аймагт эхнэр болон аавынхаа хамтаар оршин суух хаягтай Н.М-ийг өнгөрсөн даваа гарагт эхнэр Г.М нь эргэж, нэг хоног хамт байх хүсэлт гаргасан аж. 
2023-05-25

 Мал эмнэлгийн сорил, баталгаажуулалтын улсын лабораторийн захирлыг шалгаж дуусав 

ХХААХҮЯ-ны харьяа Мал эмнэлгийн газрынхан хууль бус үйлдэлд холбогдон хэргийг нь шүүхэд шилжүүлснээс хойш хэрхсэн нь тодорхойгүй байгаа. Тэгвэл тус газартай Баталгаажуулалтын алба нь шууд хамааралтай Мал эмнэлгийн сорил, баталгаажуулалтын улсын лаборатори ТӨААТҮГ гэж бий. Монгол Улсад үйлдвэрлэж, импортолж, шинээр гаргаж буй мал амьтны гоц халдварт, халдварт, паразиттах болон халдваргүй өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, оношлох эм био бэлдмэл, эмийн түүхий эдэд хими, биологи, вирусологи, бактериологи, паразитологийн сорилт шинжилгээг гүйцэтгэж сорилтын дүн, баталгаажуулалтын дүгнэлт тохирлын гэрчилгээ олгох эрх бүхий эл лабораторийн захирал авлигын хэрэгт холбогдсон аж.
2023-05-25

Австралийн иргэний 8 914 000 ам.долларыг “туучихсан” П.Энхсайханы хэргийг прокурорууд дардаг уу 

Монгол Улсын иргэн Пүлжингийн Энхсайхан нь Австралийн иргэн Лим Кен Жинийн үүсгэн байгуулсан ITGM компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2011-2013 онд 8 914 000 (Найман сая есөн зуун арван дөрвөн мянга) ам.долларыг нь аваад буцааж өгөөгүй байна. 
2023-05-25

Ашиг сонирхлын зөрчил ихтэй ИНЕГ-ын даргыг “шүүрдье”

Тэгвэл Боловсролын зээлийн сангаас ч дутахгүй, ашиг сонирхлын зөрчил ихтэй, төрийн өмчийн хөрөнгөөр гадаадад сургах үйл ажиллагаатай холбоотой хууль зөрчсөн явдлууд Засгийн газрын харьяа агентлагуудад байсаар. Үүний нэг бол Иргэний нисэхийн ерөнхий газар (ИНЕГ)-аас харьяалах салбарынхаа боловсон хүчнийг гадаадад бэлтгэхтэй холбоотой, танил тал, ар өврийн хаалгаар өөрсдөдөө давуу байдал бий болгодог явдал. 
2023-05-24

БЗС-гийн захирал Д.Гардид өнгөрсөн оны наймдугаар сард хэрэг нээжээ 

Сүүлийн өдрүүдэд олны анхаарал татаад буй Боловсролын зээлийн сантай (БЗС) холбоотой асуудлыг АТГ, цагдаагийн байгууллага өөрсдийн мөрдөн байцаах эрх хэмжээний хүрээнд шалгаж байгаа юм. АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийнхэн тус сангийн үйл ажиллагааг шалгаад зөвлөмж хүргүүлж байж. Тухайлбал, албан тушаалтнуудынхэрхэн сонгон шалгаруулж томилсон нь тодорхойгүй, тусгай шаардлага хангаагүй хүмүүсийг ажиллуулдаг, ашиг сонирхлын зөрчилтэй хүн томилогдож, өөртөө урамшуулал, нэмэгдэл олгох шийдвэр гаргадаг, сургалтын төлбөрийн болон барьцаа хөрөнгөө чөлөөлүүлэх асуудлаар эрх бүхий албан тушаалтнаар шийдвэр гаргуулдаг, хууль зөрчиж суралцагчдын зээлийг чөлөөлүүлдэг, гадаадад сурч буй оюутны сургалтын төлбөрийг хувийнх нь данс руу шилжүүлдэг, мөнгө шилжүүлэхдээ нягталдаггүй зэрэг зөрчил гарч байсан. Өдгөө албан тушаалтнууд хууль бус давуу байдал олгосон, эсэх, зээлийг зориулалтын дагуу зарцуулсан, үгүйг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж буй юм. 
2023-05-23

Хилийн мэргэжлийн хяналтын албаны хахууль авсан байцаагчдад яллах дүгнэлт үйлдүүлнэ 

Замын-Үүд дэх Хилийн мэргэжлийн хяналтын албаны байцаагчид бусдыг хясан боогдуулж хахууль авдаг үйлдлүүдийг хууль сахиулах байгууллагынхан илрүүлж, зарим бичлэгийг нь олон нийтэд цацаж байсан нь саяхан. Гэвч тус албаныхан хашралгүй хэрэгт холбогдсоор байсан юм. Татан буулгаж, өдгөө Гаалийн ерөнхий газарт харьяалуулсан Хилийн мэргэжлийн хяналтын албаныхны нэг хэргийг АТГ-ынхан шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр болжээ.
2023-05-22