Нүүрс тээврийн машин нэвтрүүлж хахууль авсан хилчдэд ял шийтгэв
тээврийн хэрэгслийг хилээр нэвтрүүлэхийн тулд хилчин шалгагч М.Дэлгэржунай, Ж.Даваасүрэн нар Т.Мөрөнгөөс 18 сая төгрөг авсан нь ч мөрдөн байцаалтаар тогтоогдсон гэнэ. Шүүхээс хилчин шалгагч нарт тус бүрт нь нэг сая төгрөгийн хахууль өгсөн Н.Ариунболдод нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 10 сая төгрөгөөр торгох ял оноожээ. Хилийн цэргийн 031 дүгээр ангийн хилчин шалгагч У.Доржжүгдэр, М.Дэлгэржурай, Ж.Даваасүрэн нарын нийтийн албанд томилогдох эрхийг гурван жил хасаж, тус бүрийг нь 15 сая төгрөгөөр торгох ял шийтгэв.
2023-04-24
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн албан тушаалтны өрөөнд нэгжлэг хийлээ
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн удирдах албан тушаалтны өрөөнд өчигдөр АТГ-ынхан нэгжлэг хийж, хэрэгт ач холбогдолтой нотлох баримт болох бичиг баримтууд, гэрээнүүдийг хураан авлаа. Тус үйлдвэрийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан А.Ариунболдод холбогдох хэргийг шалгах ажиллагааны хүрээнд Худалдаа, хөрөнгө оруулалтын газрын дарга С.Энхзоригийн өрөөнд нэгжлэг хийсэн аж.
2023-04-19
Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тогтоол албажсанаар нэгжлэг эхлүүллээ
Гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын Төрийн ордон дахь албан өрөө болон гэр, хамаарал бүхий компанид нь өчигдөр АТГ-ын ажилтнууд прокурорын зөвшөөрөл, хяналт дор нэгжлэг хийлээ. Уг хойшлуулшгүй ажиллагаа эхэлж буй үеийн зураг, бичлэг ч олон нийтийн сүлжээнд нийтлэгдэж, олон хүн санал, шүүмжлэл хэлж байна. Тухайлбал, “Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр УИХ шийдвэрлэсэн даруйд энэ ажиллагаагаа хийхгүй, өдийд хамаг юмаа нууж амжсан” гэсэн утгатай зүйл бичиж буй юм.
2023-04-14
З.Энхболдыг яллагдагчаар татах санал гаргасан ч прокурор шийдэхгүй байна
“Нүүрсний” гэх хэргийг шалгах ажлын хэсгийнхэн УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболдыг яллагдагчаар татах санал прокурорт хүргүүлсэн ч шийдвэрлэхгүй байгаа тухай мэдээлэл бидэнд ирлээ. Түүнийг УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалантай холбоотой үйлдэлд шалгаж буй юм.
2023-03-22
“Жаст групп”-ийн Ш.Батхүүгээс гаргуулах хохирлыг шүүх үл хэрэгсжээ
Уг нь анхан шатны шүүхээс Ш.Батхүүд 10 жил хорих ял шийтгэж, “Эрдэнэт үйлдвэр”-т учруулсан 105 тэрбум, бусад аж ахуйн нэгжийн дөрвөн тэрбум гээд нийт 109 тэрбум төгрөг гар¬гуулан хохирогчдод олгохоор болоод байсан. Мөн гэм буруутай гэж анхан шатны шүүх дүгнэсэн Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал нараас “Эрдэнэт үйлдвэр”-т учирсан хоёр тэрбум төгрөгийн хохирлыг гаргуулж, 14 сая төгрөгөөр торгох ял оноосон билээ.
2023-03-16