Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Г.Батцэцэг

Олон улсын шүүгчдийн сургалт зохион байгуулж байна

Монголын хөл бөмбөгийн холбооны дээд лигийн тэмцээн энэ сарын 16-нд эхэлнэ. Үүнтэй уялдуулан тус холбооны шүүгчид бэлтгэлээ базааж буй. Дээд лигийн тоглолтын өмнө Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ОУХБХ)-ны шүүгчдийн онол, практик, фитнес сургалт Монголд үргэлжилж байна. Энэ удаагийн сургалтыг ОУХБХ-ны туршлагатай сургагч багш Мохамед Розали Баг Яакүб, техникийн багш Видьяа Хабиба Бинти Шамсури, БНХАУ-ын фитнесийн багш Жан Лин Лин нар удирдан явуулж байгаа
2024-08-05

Э.Батнайрамдал жагсаалтыг тэргүүлж байна

Монголын авто мастеруудын холбооноос зохион байгуулсан УАШТ-ий чансааны оноо олгох зургаан цуврал буюу “Мастер ралли” уралдааны дараах байдлаар шилдэг 15 тамирчин жагсаалтыг тэргүүлж эхэлсэн. Тэднээс 50 дугаартай, спортын мастер, улсын аварга Э.Батнайрамдал бусдыгаа хошуучилж, тэргүүн байрт бичигдлээ. Түүний ард 68 дугаартай, “Аваргууд” клубийн тамирчин Ш.Гомбодорж, 12 дугаартай, “VX motors” клубийн Б.Ган-Од нар нэхэж буй. Архангай аймагт өнгөрсөн сарын сүүлчээр болсон “АРА мастер кросс” тэмцээний оноог нэгтгэн дүгнэсний дараа долоон цуврал уралдааны шинэчилсэн чансааг танилцуулах нь.
2024-08-02

Н.Батбилгүүн Азийн хошой аварга болов

Тайландын Срирача хотод үргэлжилж буй бөхийн төрлүүдийн 20 хүртэлх насныхны Ази тивийн АШТ-д зодоглосон Монголын тамирчдаас эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд ОУХМ Н.Батбилгүүн эхний тойрогт Энэтхэгийн тамирчин Сачин Сачиныг 10:0, дараагийнхад Туркменистаны бөх Парахат Атаевыг мөн 10:0-ээр хожсон. Тэрбээр хэсгийн аваргын төлөө Казахстаны Науруз Ахмедхановыг 11:0-ээр ялж, алтан медалийн төлөөх барилдаанд Ираны Рахмани Фироузжайеиг 6:3-аар буулган авснаар Ази тивийн аваргаар шалгарав
2024-07-26

Д.БУЯНДОРЖ: ДАШТ-д улсаа төлөөлж оролцохын тулд сургуулиасаа чөлөө авсан

Монголд үүсэж хөгжөөд 59 жилийн нүүр үзэж буй нисэх загварын спортоор сонирхож хичээллэдэг залуус олон бий. Тэдний нэг нь “Зуун билэг” клубийн тамирчин, спортын мастер Д.Буяндорж. Түүнийг амжилтад хөтөлсөн ачтан нь дасгалжуулагч, улсын шүүгч Д.Мөнхмандах. Багшийнхаа удирдлагад цөөнгүй жил хичээллэсэн тэрбээр дотоодынтэмцээний олон түрүүтэй. 2021 онд ОХУ-ыг зорьж, нисэх загварын олон улсын тэмцээнээс алтан медальтай ирж, БНХАУ-д зохион байгуулахад нь IV байр эзэлж байв
2024-07-26

Монголын тамирчдын тэмцээний салхийг Б.Отгонболд хагалах нь

Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон зуны спортын 33 дугаар олимпын нээлтийн ёслол маргааш болно. Тус наадмын нээлтийн өмнөх өдөр (долоодугаар сарын 25-нд) байт харвааны төрөл урьдчилсан чансаа тогтоох харваагаар эхэлж, наймдугаар сарын 4 хүртэл үргэлжлэх юм. Монгол Улсаас Азийн наадмын аварга Б.Отгонболд үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ю.Ганзоригийн удирдлагад шилдэг 64 харваачийн чансаа тогтоох харваанд оролцож, энэ сарын 29-нд хасагдах шатанд цэц сорих нь. 
2024-07-25

 М.Цэлмэг Зүүн Азийн аваргаар тодорлоо

Малайзын Пенан хотод болсон Зүүн Азийн өсвөр үеийн шатарчдын АШТ-д манай улсаас 39 тамирчин оюунаа сорьсон. Дээрх тэмцээний 14 хүртэлх насныхны хөвгүүдийн ангиллын стандарт төрөлд Г.Зэв хүрэл, 16 насныхад Б.Алдар аваргын төлөө тоглож, мөнгөн медаль хүртлээ. Охидоос 14 хүртэлх насныхад Дэлхийн шатрын холбооны мастер Д.Цэлмүүн, 16 насныхад А.Марал нар алтан медалийн төлөө өрсөлдсөн ч аман хүзүүдэв
2024-07-24

Б.ЗОРИГТБААТАР: Ойрын 10 гаруй жил давтагдаагүй амжилт гаргалаа

Жил бүрийн наадмаар сурын харвааг сонирхож үзэхээр жуулчид олноор ирдэг. Буриад сурын тэмцээн халх харвааны өмнө болдог тул харваачдад сэтгэл зүйн бэлтгэл болдог талтай. Монголд буриад харваагаар Дорнод аймгийнхан хамгийн олон амжилт гаргасан. Тэдний нэг бол Цагаан-Овоо сумын уугуул, АПУ хувьцаат компани, “Хасбуу” сурын холбооны харваач, спортын мастер Б.Зоригтбаатар. Тэрбээр 64 сумнаас 63 онож, буриад сурын улсын мэргэн цол хүртсэн юм.
2024-07-23

Т.ГАЛХҮҮ: Түрүүлэхэд нутгийнхан минь их баярласан

Өвөг харваа буюу урианхай сур нь эзэн богд Чингис хааны үеэс улбаатай хамгийн эртний харваа юм. Дайн байлдаанд анх ашигладаг байх үеэс тоглоом наадмын хэлбэрт оруулахыг урианхайчууд эхэлжээ. Урианхай овгийн онцлог болох дайнч, тулаанч шинжийг илтгэсэн эртний ёс дэглэм бүхий эл харвааг өнөөг хүртэл хадгалан цэц сорьж ирсэн нь өдгөө Үндэсний их баяр наадмын харвааны төрөлд багтах болсон юм
2024-07-23

Д.ЭРДЭНЭХҮҮ: Нум эвшээлгэхэд бодол цэгцэрч, төвлөрдөг

Халх сурын байг “ханан” болон “хасаа” харваа гэж хоёр ангилдаг. Ханан харваанд гурван метр өргөн, 40 сантиметр өндөр хэц татаж, дотор талд нь сум орвол оносонд тооцно. Хасаа харваанд зөвхөн эрчүүд 20 сум тавьдаг. Эрэгтэйчүүд 75 метр газраас 40 сум, эмэгтэйчүүд 60 метрт 20 сум харвана
2024-07-23

Н.АЛТАНСҮХ: Ээжийнхээ бэлэглэсэн нумаар харваж түрүүллээ

Жил бүрийн наадмаар хүчит бөх, хурдан хүлэг, эрхий мэргэн харваачдыг нутгийнх нь уулс даган ирж нааддаг гэх яриа бий. Аавын хүү болгон цэц сорьдог ч түрүү харваачаар тэр бүр тодордоггүй. Алтан шар зурхайд нутгийнхаа хийморийг сэргээн, ур чадвар, мэдрэмжээрээ олноос од шиг гялалзсан нэгэн харваач бол Монгол Улсын мэргэн цол хүртсэн Н.Алтансүх байв. Тэрбээр сурын талбайд азтай агшин, торгон мөч, баярын нулимсаа наадамчин олонтой хуваалцсан
2024-07-19

Б.ПУНСАЛДУЛАМ: Сэтгэл догдлолоо барьж, тайван байхыг хичээсэн

Тэрбээр сурын талбайд цэц сорьж түрүүлчихээд алтан шар зурхайдаа талархсан. Шавиа Монгол Улсын даяар дуурсах мэргэн цол хүртэхэд багш нь хамгийн түрүүнд гүйж ирээд урам хайрлаж байлаа. Түүнийг энэ спортод хөл тавихад зааж зөвлөн, амжилтад хөтөлсөн ачтаны нэг бол үндэсний сур харвааны хүндэт мэргэн Б.Жалбаа. Бэлтгэл хийхээр ирсэн шавилхан охиныг дүүгийнх нь хамт угтан авч, мэддэг, чаддаг бүхнээсээ харамгүй заасан гэдэг
2024-07-19

Э.Мөнгөншагай Азийн аваргаар шалгарлаа

Азийн холимог тулааны холбоо болон Азийн олимпын зөвлөл хамтран Камбож улсын Пномпень хотод зохион байгуулсан холимог тулааны насанд хүрэгчдийн Азийн АШТ-д 15 орны тамирчид ур чадвараа сорьж, шилдгүүдээ тодрууллаа. Монголоос гурван тулаанч улсаа төлөөлөн оролцсоноос эрэгтэйчүүдийн 96 кг-ын жинд “Бату файтерс” клубийн тамирчин Э.Мөнгөншагай түрүүлж, тивийн аварга боллоо. Эмэгтэйчүүдээс 60 кг-д жиү жицүгийн BB академи, “One team” клубийнхнээс Б.Алтанчимэг хүрэл медаль хүртэж, шагналын тавцанд зогссон. Тэгвэл 65 кг-д өрсөлдсөн хилийн цэргийн 0303 дугаар ангийн “Алтан шонхор” клубийн тамирчин А.Адьяа V байрт шалгарч тэмцээнээ өндөрлүүлэв
2024-07-18

Б.БУТВААН: Сурын талбайд нэрийг минь зарлахад өөрийгөө түрүүлснийг мэдэж билээ

-“Номин” клубийнхээ залуу харваачидтай Төв аймгийн Эрдэнэ сумын ойролцоох “Цонжинболдог”-т наадмын бэлтгэлээ базаалаа. Би тус клубт дасгалжуулагчаар ажилладаг юм. Миний хувьд одоо ахмад харваачдын нэг болсон тул шавь нарынхаа бэлтгэлд анхаарал хандуулж байгаа. Энэ жил наадмын үндэсний сур харвааны алтан шар зурхайд үе үеийн мэргэчүүд, мөн шавь нартайгаа хамт цэц сорино. Багшийн хувьд тэдэндээ үндэсний спортоос сур харваа юугаараа өвөрмөц, онцлогтой болохыг ойлгуулж, мөн хэрхэн хичээллэдгийг анхнаас нь зааж, сургасан болохоор улсын цолд хүргэх сэн гэж боддог. Шавь нар минь жилээс жилд туршлагажин, ур чадвараа ахиулснаар зарим нь спортын мастер, спортын дэд мастер цол хүртсэн. 
2024-07-09

“Дөчин мянгат Юнайтед” клубийнхэн түрүүллээ

Сонирхуулахад, дээрх холбооноос Олон улсын хөл бөмбөгийн холбоонд бүртгэгдсэн хугацааны дагуу сар гаруй хугацааны туршид хөл бөмбөгийн улирлын эхлэлийн тоглогчдын шилжилт хөдөлгөөний цонх нээгдлээ. Тэмцээн зохион байгуулах журамд тусгасны дагуу улиралд хоёр цонх нээгдэнэ. Улирал эхлэх цонх энэ сарын 4-нөөс наймдугаар сарын 15, улирлын дундах цонх ирэх жилийн хоёрдугаар сарын 1-28 хүртэл үргэлжлэх нь.
2024-07-09

Б.БАТМЭНД: Тайзан дээр дуулчихаад жижүүрийн зурагт руу барилдаан харахаар гүйдэг

Гавьяат жүжигчин Б.Батмэнд багадаа бөхийн спортоор хичээллэж, урлагт хөл тавьсан. Тэрбээр жил бүрийн улсын баяр наадмын нээлтийн ёслолын ажиллагааг Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчидтэйгээ “Түмэн эх”, “Эртний сайхан”, “Эрхэм төр” уртын дуугаар эхлүүлдэг. Найр, наадмын хойморт хүндлэгдэн залагддаг ааваасаа сайхан дуулдаг авьяасыг нь өвлөн, ахаасаа үндэсний бөх засаж, цол дуудахыг нь сурсан түүнийг зочноор урьж ярилцлаа. 
2024-07-08

Монголын шигшээ багийнхантай олимп, дэлхийн аваргууд бэлтгэл базааж байна

Токиогийн олимпын аварга, “Будапешт-2018” ДАШТ-ий алтан медальт, Ази тивийн хошой аварга Японы чөлөөт бөхийн тамирчин Такүто Отогүро, “Афин-2004” зуны олимпын наадмын хүрэл медальт дасгалжуулагч Иноүэ Кэнжи, Кэйсүкэ Отогүро нарын хамтаар манай улсад өнгөрсөн амралтын өдөр иржээ. Тэд Монголын чөлөөт бөхийн олимпын шигшээ багийн бэлтгэлд оролцож буй юм. Такүто Отогүро ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын аварга, Гавьяат тамирчин Т.Тулгын гол өрсөлдөгчдийн нэг
2024-07-08

А.Пүрэвдорж, Б.Сүх-Очир нар шилдгийн шилдэг тамирчнаар шалгарлаа

Монголын авто мастеруудын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Master rally-2024” уралдаанд тоос өргөсөн тамирчид УАЗ, SUV, SSV, мотоциклийн ангилалд ур чадвараа сорилоо. УАЗ ангилалд 105 дугаартай оролцсон спортын мастер Э.Батнайрамдал, Э.Ариунболд нар түрүүллээ. Тэдний араас нэхсэн 100 дугаартай Ш.Гомбодорж, З.Чулуунбат нар удаалж, 107 дугаартай спортын дэд мастер Д.Отгонбаяр, Э.Анхбаяр нар хүрэл медаль хүртэв. Ивээн тэтгэгчийн шагналыг 114 дугаартай Я.Доржчанга, Л.Энхбаатар нар авсан. Тэгвэл SUV ангилалд 206 дугаартай ОУХМ Г.Батзаяа, Э.Энх-Амгалан аваргаар тодорч, 204 дугаартай ОУХМ Ш.Гансүх, П.Цэнд нар II, 203 дугаартай О.Ууганбаяр, С.Ганбат нар III байр эзэлжээ
2024-07-05

“Булган СП Фалконс“ клубийнхэн “AFC challenge league”-д өрсөлдөнө

Монголын хөл бөмбөгийн дээд лигт анх удаа түрүүлж, аваргаар шалгарсан “Булган СП фалконс” клубийнхэн Азийн хөл бөмбөгийн холбооноос зохион байгуулах “AFC challenge league” тэмцээний 2024-2025 оны улирлын зүүн бүсийн хэсгийн шатанд өрсөлдөхөөр боллоо. Тус холбооны Зөвлөл гишүүдийн шийдвэрээр клубийн түвшний тэмцээнд өөрчлөлт оруулж, наймдугаар сард эхлэх 2024-2025 оны шинэ улирлаар дөрвөн том тэмцээнийг (AFC champions league elite, AFC women’s cham¬pions league, AFC champions league two, AFC challenge league) шинэчлэгдсэн бүтцийн дагуу зохион байгуулах нь
2024-07-05

Г.БОЛОРТУЛГА: Миний зориод ч хүрээгүй амжилтыг шавь нар минь гаргаж байна

МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн аэробик гимнастикийн багш, “Гэйнер” клубийн дасгалжуулагч, ОУХМ Г.Болортулгыг спортын хүрээллийнхэн сайн мэднэ. Түүний бэлтгэсэн тамирчид гадаад, дотоодын тэмцээнд амжилт гаргасаар буй. Тэрбээр УАШТ-д нэг бус удаа түрүүлж, цөөнгүй медаль хүртсэн шавь нартаа итгэл хүлээлгэн олон улсын болон тив, дэлхийн тэмцээнд сойх болжээ. Сүүлийн гурван жилд хилийн дээс хэдэнтээ алхаж, Азийн АШТ зохион байгуулсан орнуудаас ганзага дүүрэн шагналтай ирсэн нь мэргэжил нэгт дасгалжуулагч нарт төдийгүй сонирхон хичээллэдэг хүүхэд, залууст урам зориг төрүүлсэн юм.
2024-07-03

“Булган СП фалконс” багийнхан алтан цом өргөлөө

Монголын хөл бөмбөгийн дээд лигт 10 багийн 137 тоглолт гурван тойргийн системээр хоёр дахь жилдээ болж өндөрлөлөө. 2023-2024 оны улиралд 250 тоглогч лигт бүртгүүлж, 13 улсын иргэншилтэй легионер тоглосон. Энэ удаагийн өрсөлдөөнд “Булган СП фалконс” багийнхан алтан цом өргөж, “Хангарьд” клубийнхэн мөнгө, Португал улсын мэргэжилтэн Педро Мирандагийн удирдлагад бэлтгэл базаасан “Дэрэн”-гийнхэн хүрэл медаль гардав. Дээд лигийн 25 тоглолтыг Төв аймгийн Сэргэлэн сумд байрлах шигшээ багийн бэлтгэлийн төв айрдомд зохион байгуулжээ
2024-07-03