Г.ТҮВШИНБААТАР: Уулын дугуйн Азийн АШТ өөрийгөө нээх, юу сурснаа олонд харуулах том боломж байсан
Тэгвэл Энэтхэгт Керала мужийн Тривандрум хотод өнгөрсөн есдүгээр сард зохион байгуулсан, 24 дэх удаагийн тэмцээнд “Даунхилл Монголиа” клубийн гишүүн Г.Түвшинбаатар өсвөр үеийнхний ангилалд оролцож, хоёр дахь хүрэл медалийн эзэн болсон юм. Дасгалжуулагч Б.Отгондаваагийн удирдлагад бэлтгэл базаадаг тэрбээр эл төрөлд богино хугацаанд ур чадвараа ахиулж, амжилт гаргасан цөөн дугуйчны нэг. Малайз улсад ирэх тавдугаар сард болох дээрх тэмцээнд хурд сорихоор бэлтгэл базааж буй Г.Түвшинбаатартай ярилцлаа.
2024-01-08
Б.БАЯРМАА: Мөсөнд авиралтын шигшээ багтай болбол Монголын тамирчид амжилт илүү гаргана
Түүний хувьд 2017 он ур чадвараа ахиулж, шагнал гардсан жил байв. Тухайлбал, мөсөнд авиратын хотын АШТ-д түрүүлснийхээ дараахан УАШТ-ий насанд хүрэгчдийн хурд, техникийн төрөлд тус бүр алтан медаль хүртэж байлаа. Дахин тэргүүлэх сэн гэж зорьсон хүслээ тэрбээр өнгөрсөн жил биелүүлж, улсын хошой аваргаар тодорсон юм. Шилдгүүдийн эгнээнд хэдийн жагсаж, “Karаkorum ice festival-2023” тэмцээний “Шилдэг тамирчин” цомын эзэн болсон түүнтэй ярилцлаа.
2024-01-05
Багууд хагас шигшээд ширүүхэн тэмцэл өрнүүлэх нь
Аль багийнхан аваргаар тодрох нь одоогоор тодорхойгүй. Харин хагас шигшээд өрнөх өрсөлдөөнөөс тэдний аль нь “одтой” байх нь харагддаг. Эрэгтэйчүүдээс хүснэгтийг “Натур мед толун” багийнхан тэргүүлж, “Өмнөговь шанх транс”, “Хасу мегастарс, “Тэнүүн огоо”-гийн тоглогчид хагас шигшээд шалгарсан тул тоглолтоо үргэлжлүүлнэ. Эмэгтэйчүүдээс “Хөвсгөл эрчим” багийнхан хүснэгтийн эхэнд бичигдэж, аваргаа хамгаалан тоглох нь тодорхой болжээ. Тэдэнтэй “Тэнүүн огоо”, “Хилчин”, “Ховд ижил Алтайн барс”-ынхан хагас шигшээд гал гарсан ширүүхэн “тэмцэл” өрнүүлэх нь.
2024-01-04
Б.НОМИН-ЭРДЭНЭ: Уран бүтээлээ туурвихын зэрэгцээ спортоор хичээллэж байгаа
-СУИС-ийг төгссөн жилээ усанд сэлэлтийн спорт сонирхож, гурван жил хичээллэсэн. Усанд сэлэлт биеийн бүх булчинг жигд хөгжүүлж, стресс тайлдаг. Мөн уушгины багтаамжийг тэлдэг тул зөв амьсгалж сурдаг юм билээ. Миний хувьд дуулах чадвараа сайжруулах зорилгоор сэлдэг байв. “Түмэн эх” чуулгын дуучин байхдаа урлагийн байгууллагуудын дунд зохион байгуулсан спортын тэмцээнд оролцож, усанд сэлэлтийн төрөлд түрүүлсэн юм.
2024-01-04
Ө.Алтанбагана, Д.Энхжаргал нар цасан сийлбэрийн тэмцээнд тэргүүллээ
ОХУ-ын Саха улсад зохион байгуулсан мөс, цасан сийлбэрийн олон улсын тэмцээнд Монголын зургаан сийлбэрчин гурван баг болж, гурван төрөлд өрсөлдсөн. Тус тэмцээний цасан сийлбэрийн төрөлд манайхан түрүүлж, шагналын хур буулгав. Мэлмий, ухаан, гарын ураар өвөрмөц бүтээл урласан уран сийлбэрчдээс Ө.Алтанбагана, Д.Энхжаргал нар тэргүүн байрт шалгарч, алтан цомын эзэн боллоо. Мөн тэд нэг мөсний төрөлд амжилттай оролцож, мөнгөн медаль хүртсэн юм. Тэгвэл олон мөсний төрөлд Н.Одсүрэн, О.Батхүү нар тусгай байр эзэлжээ.
2023-12-21
Т.АМИНА: Үндэсний сур харваа, усанд сэлэлтээр хичээллэх бодол бий
Дуучин Т.Амина “Цас цагаан охин” хэмээх энэрэл, ухаарлын дууг хүүхэд ахуй насандаа Гавьяат жүжигчин Э.Бүрнээбаяртай хамтран дуулж, уран бүтээлийнхээ гарааг эхлүүлжээ. Түүнд энэ дуу нь хойшид олон уран бүтээл туурвих эрч хүч, урам зориг төрүүлсэн гэдэг. Тэрбээр “Universe best songs” наадамд оролцохдоо авьяас, ур чадвараа харуулж, шаггүй дуучин гэдгээ баталснаас хойш үзэгч, сонсогчдод өнөөг хүртэл уран бүтээлээ хүргэсээр байгаа. Шинэ жил дөхөхтэй зэрэгцээд түүний “00 цаг” дуу айл бүрийн хойморт цэнхэр дэлгэцээр эгшиглэж, он солигдох мөчийг догдлон хүлээж буй олныг баяр хөөртэй болгодог. Түүнийг “Зөвхөн спортын тухай” буландаа зочноор урилаа.
2023-12-21
О.Золбоохүү: Эверестэд бараалхана гэж зориглосон надад зорилгоосоо буцах зам байгаагүй
Түүний мандуулсан Төрийн далбаа өдгөө мөнх цаст оргилын оройд нь бадарч, монгол түмний хийморийг сэргээж байгаа. Түүнтэй яриа өрнүүлэхдээ эх орныхоо өндөр уулсаар бахархаж, зориод очиход тосож угтах аав, ээжийнхээ адил хүндэтгэлтэй ханддаг болохыг нь ойлгосон юм. Дасгал хөдөлгөөнөөр эрүүлжиж, өөрийгөө өөрчлөхөөр шийдсэн алхам нь түүнийг байгальтай нөхөрлүүлж, сүрлэг уулсад татагдах зүрх, сэтгэлийнх нь жим болжээ. Тэр цагаас оргил түүний мэлмийг нээж, ухааныг нь хөглөж, тэлсэн өөр нэгэн өвөрмөц ертөнц байв. Бидний хөөрөлдөөн “Сүүлийн үед миний сонирхож авдаг зүйл уулын гутал болсон. Хобби минь намайг олон талаар өөрчилж байна. Уул, удам хүний мөн чанарыг үнэнээр нь таниулдаг. Уулыг эх шигээ зүйрлэдэг хүн хол явна гэж боддог юм. Би зөв зам сонгосондоо баярладаг” хэмээх энгийн ярианаас эхэлсэн юм.
2023-12-18
Г.ЦЭЦЭГЖАРГАЛ: Ямар их хатуужил, тэвчээрийн ард гарч байж тамирчин болдгийг ухаарсан
Монголын волейболын эмэгтэйчүүдийн шигшээ баг, “Хөвсгөл эрчим” клубийн довтлогч, ОУХМ Г.Цэцэгжаргал багаасаа энэ спортоор хичээллэсэн шилдгүүдийн нэг. Тэрбээр волейболын “Үндэсний дээдлиг”-т багийнхантайгаа 10 удаа аваргын цом өргөж, найман удаа тэгш тоглогч, шилдэг довтлогчийн шагнал гардсан. Нэгэн цагт тамирчны гараагаа хамт эхлүүлсэн үеийнхнээсээ цойлж, спортдоо үнэнч үлдсэн тэрбээр дээд лигт 15 дахь жилдээ“тоос өргөж” буй. Түүний гаргасан амжилтуудыг нэг бүрчлэн тоочвол сонины зай багадна. Шигшээ багтхөл тавьсан үеэс эх орондоо 2008 онд зохион байгуулсан Зүүн Азийн АШТ-д хүрэл медаль хүртэж, шилдэг тоглогчоор шалгарсан. Дараа жил нь Тайланд улсад болсон, Азийн оюутны АШТ-ээс мөн хүрэл медальтай ирж, волейболын хорхойтнуудыг баярлуулсан юм. 2012 онд тус тэмцээнд Тайландын багтай аваргын төлөө өрсөлдөж, мөнгөн медаль гардаж байв. Түүнтэй ярилцлаа.
2023-12-15
“Алтан бөмбөг”-ийг хэн гардах вэ
Монголын хөл бөмбөгийн холбоонд маргааш “Алтан бөмбөг-2023” ёслолын ажиллагаа болно. Тус ёслолын оны шилдгүүдийг шалгаруулах төрөлд ямар клуб, тамирчин, дасгалжуулагч, легионер хамгийн олон санал авч, нэр дэвшсэнийг танилцуулъя. “Оны шилдэг эрэгтэй тоглогч”-д “Дэрэн”- гээс О.Мөнх-Оргил, “Улаанбаатар”- аас Г.Бат-Оргил, Словак улсын II лигийн “Комарно” клубийн легионер, үндэсний шигшээ багийн довтлогч Г.Ганбаяр нарын нэрийг дэвшүүлсэн. Өнгөрсөн жил оны шилдэг эрэгтэй хөл бөмбөгчөөр Г.Ганбаяр шалгарч байв. Энэ удаа эмэгтэйчүүдээс М.Халиут(“Хараацай”), О.Цасан-Охин (“Баянзүрх спортинг илч”), Ө.Бадамхатан (“Хараацай”) нэр дэвшлээ.
2023-12-14
И.ГЭРЭЛТ: Шилдэг тоглогчийн шагнал авна гэж өөртөө амласнаа биелүүлсэн
Тэндээс ирэхдээ дараа Азийн “Үнэ цэнтэй тоглогч”-ийн шагнал заавал авна гэж өөртөө амласан юм. Тэр хүслээ Малайзын Куала-Лампур хотод 2019 онд болсон тэмцээний үеэр биелүүлсэн. Багийнхантайгаа хошой аваргаар шалгарахдаа мэргэн буучийн жагсаалтын эхэнд бичигдэн шилдэг тоглогчийн шагнал хүртэж байлаа.
2023-12-08
Б.Нарантуяа: Ялагдал намайг хурцалж, амрах завгүй хөдөлмөрлүүлсэн
“Элит”, “Метро пүүл” клубийн тамирчин, ОУХМ Б.Нарантуяа Катарын Доха хотод өнгөрсөн сард зохион байгуулсан снүүкер биллиард сонирхогчдын ДАШТ оролцож, хүрэл медаль хүртсэн юм. ДАШТ-ээс медаль авсан Монголын анхны тамирчин тэрбээр Азийн АШТ-ээс хүрэл медальтай эх орондоо ирж, биллиардын спортын түүхэнд нэгэн шинэ хуудас нээлээ. Дэлхийн аваргуудтай ана мана өрсөлдөж, амжилт гаргасан түүний ур чадвар энэ төрлөөр сонирхож хичээллэдэг залууст урам өгч, итгэл, найдвар төрүүлэв. Тэрбээр өнгөрсөн жилийн гуравдугаар сард мөн тус улсад болсон ДАШТ-ий шигшээ наймд шалгарч, Азийн АШТ-д хүрэл медаль хүртсэнээр тивийн шилдгүүдийн эгнээнд жагссан юм. Пүүл биллиардын УАШТ-д 11 удаа түрүүлж, снүүкер биллиардынхад 12 удаа аваргаар шалгарсан түүнтэй ярилцлаа.
2023-12-05
Н.ХАНГАЙ: ДАШТ-д өөр орны тамирчидтай тоглоно гэхээс нойр хүрээгүй
Польшийн Полице хотод энэ сарын эхээр зохион байгуулсан зуун буудалт даамын өсвөр үе, залуучуудын ДАШТ-д Монголын даамчид 18 орны 350 тамирчинтай оюунаа сорьсон. Тэднээс “Монгени” цогцолбор сургуулийн 3а ангийн сурагч Н.Хангай хөвгүүдийн 5-8 насныхны ангилалд түрүүлэн, багийнхнаасаа шагналын салхи хагалж, дэлхийн аваргаар тодорсон юм. Тус сургуулийн багш дасгалжуулагч, ОУИМ Ц.Сүхбат дээрх тэмцээнд дөрвөн тамирчин сойж, алтан медалиас атгуулсны нэг нь Н.Хангай. Багшийнхаа удирдлагад нэг жил бэлтгэл базаасан тэрбээр богино хугацаанд ур чадвараа ахиулснаар ДАШТ-ий VIII өрөгт өрсөлдөгчөөсөө дөрвөн онооны зөрүүтэй тасарч, тэргүүн байрт шалгарсан билээ. Монголын тамирчдыг зургаан алт, тус бүр гурван мөнгө, хүрэл медаль гардаж, багаараа аваргын цом өргөхөд чухал үүрэг гүйцэтгэсэн түүтэй ярилцлаа.
2023-11-30
Б.ГАНТОГТОХ: Хүүхэд шилдэг тамирчин болохоос илүү зөв хүн байх нь чухал
Дасгалжуулагч, спортын мастер Б.Гантогтох Спортын төв сургуулиас төрсөн шилдгүүдийн нэг. Түүнтэй уулзахаар Спортын төв ордонд очиход тэрбээр шавь нараа бэлтгэл хийлгээд завгүйхэн угтлаа. Дэвжээнд барилдаж буй хүүхэд бүрд нэг бүрчлэн зөвлөхийг нь хараад их спортод шилдэг тамирчид бэлтгэн, олимп, дэлхийн медальтан төрүүлэхээр зорьж байгаа хичээл зүтгэлээр нь бахархсан юм. Монголын жүдо академид зургаа дахь жилдээ багшаар ажиллаж буй түүний удирдлагад тус академийнхан Японд хамтарсан бэлтгэл нэг бус удаа хийж, дотоод, гадаадын томоохон тэмцээнд хүч сорихдоо багаараа эхний гурван байрт шалгарч, аваргын цом гардсан удаатай. Тамирчдынхаа уяа сойлгыг тааруулан барилдааных нь техникийн суурийг зөв тавьж, тактик, ур чадвар, ёс зүй, хүндлэлээс заан, амжилт гаргах замналд хөтөлж байгаа түүнтэй ярилцлаа.
2023-11-28
Э.МӨНХ-ЭРДЭНЭ: Шорт трекийн спортод хувьсал хийж, амжилт гаргахыг хүсдэг
Монголын тэшүүрийн спортод Э.Мөнх-Эрдэнэ хэмээх нэр тодоос тод сонсогдох болж, дотоод, гадаадын тэмцээнд цахиур хагалж эхэлсэн. Төв аймгийн Эрдэнэ сумаас спортынхоо гарааг эхлүүлсэн тэрбээр өдгөө “Алдар” спорт хороогоор овоглосон тэшүүрчдийн нэг болжээ.Тэрбээр хилийн дээс алхаж, шорт трекийн олон улсын тэмцээнүүдэд үндэсний шигшээ багийнхантай амжилттай оролцож байгаа. Тухайлбал, Унгарт зохион байгуулсан олон улсын тэмцээнд 500 метрийн зайд мөнгө, Болгарт болсон3000 метрийн багийн буухиа уралдаанд хүрэл медаль хүртсэн.
2023-11-24
Г.Хишигсайхан олон улсын марафонд түрүүллээ
Түүнчлэн Катарт зохион байгуулсан насанд хүрэгчдийн “Доха-2019” хөнгөн атлетикийн ДАШТ-д 25 дугаар байр эзэлсэн. Тухайн үед Г.Хишигсайхан 41 орны 71 тамирчинтай өрсөлдөхдөө 42 км замыг хоёр цаг 56 минут15 секундэд туулж байв. Тус тэмцээн түүхэнд байгаагүй халуун бүгчим, цаг агаарын хүндхэн нөхцөлд болсон бөгөөд гурван цагаас богино хугацаанд замаа дуусган барианд орсон 32 тамирчны тоонд тэрбээр багтсан юм. Түүнчлэн өнгөрсөн сард өмнөд хөршийн Ханжоу хотод болсон Азийн зуны спортын наадамд улсаа төлөөлж оролцохдоо VII байрт шалгарсан билээ.
2023-11-24
Э.Даариймаа “Дэлхийн цом”-д түрүүллээ
БНХАУ-ын Лишуй хотод болсон, зуун буудалт даамын “Дэлхийн цом”-ын цувралын нэг болох “Xingqiu cup” тэмцээнд Монголын эрэгтэй, эмэгтэй тамирчид өрсөлдсөн. Манайхаас охидын ангилалд I сургуулийн сурагч, “Ирээдүй” клубийн тамирчин, Дэлхийн даамын холбооны мастер Э.Даариймаа түрүүлж аварга боллоо. Мөн блиц тоглолтод багийнхнаасаа хамгийн өндөр амжилт үзүүлж, шагналт VI байр эзэлсэн байна. Тэрбээр энэ сарын эхээр Польш улсын Полице хотод зохион байгуулсан өсвөр үе, залуучуудын ДАШТ-д 18 орны 350 тамирчинтай 11-13 насныхны ангилалд өрсөлдөж, алтан медальтай ирсэн билээ.
2023-11-23
Г.СЭР-ОД: Өрсөлдөгчдөө хожих бүрт аавын баярлаж суугааг харах сайхан байлаа
2021 оны УАШТ-ий багийн төрөлд аваргалж, лигийн тэмцээнээс алт, хүрэл медаль хүртсэн түүний Катарын Доха хотод тэр жил болсон Азийн АШТ-д Монголын эрэгтэй тамирчдаас амжилтын анхны шанг татан, шилдэг 32-т шалгарсан тоглолтыг спортын хорхойтнууд одоо ч бахархан ярих дуртай. Түүнд тэр тоглолт нь амжилтаа ахиулах боломж өгч, “Чэндү-2021” дэлхийн оюутны спортын унирверсиад наадам, “Ханжоу-2022” Азийн наадамд оролцох урам зориг хайрлажээ. Түүнтэй ярилцсанаа хүргэе.
2023-11-21
Б.МӨНХЖИН: ДАШТ-д хэсгийн шүүгч ихэртэй минь андуураад намайг торгож байлаа
Түүний хувьд энэ спортод гаргасан амжилтаараа олон улсын мастер цолны болзлыг хангаж, залуучуудын ангилалд дэлхийн аварга цол хүртсэн Монголын анхны эмэгтэй тамирчин болж байна. Тэрбээр өмнө нь Эстонийн Таллин хотод 2014 онд зохион байгуулсан өсвөр үеийнхний ДАШТ-ээс мөнгөн медальтай ирж, даамын хорхойтнуудыг баярлуулж байв. Зуун буудалт даамын өсвөр үе, залуучуудын ДАШТ-д Монголоос шилдэг 31 тамирчин 10 насны ангилалд ур чадвараараа өрсөлдөн зургаан алт, тус бүр гурван мөнгө, хүрэл медаль хүртэж, багийн нийлбэр дүнгээр тэргүүн байрт жагсахад тэрбээр ихээхэн хувь нэмэр оруулсан юм. Түүнтэй ярилцлаа.
2023-11-18
Байт харваачид Парисыг зорих эрхийн төлөө өрсөлдөнө
Тайландын нийслэл Бангкок хотод пара байт харвааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлнэ. Энэ сарын 24 хүртэл үргэлжлэх тус тэмцээнд дасгалжуулагч Б.Золбоо, Б.Оюун-Эрдэнийн удирдлагад Монголын үндэсний шигшээ багийн тамирчид өрсөлдөх юм. Тухайлбал, ДАШТ-ий хүрэл медальт Д.Сэлэнгэ, “Дэлхийн цом”-ын хүрэл медальт П.Мөнхбаатар болон А.Амарбаясгалан, Б.Оюун-Эрдэнэ нар цэц сорино. Дээрх тэмцээнд түрүүлсэн нэг тамирчинд “Парис-2024” зуны паралимпийн наадамд оролцох эрх олгох нь. Ташрамд дурдахад, пара байт харвааны тивийн аварга шалгаруулах тэмцээнд “Бээжин-2008” паралимпийн аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Баатаржав 2004 онд түрүүлж байв. Энэ нь Монголын тамирчдын тивийн тэмцээнээс хүртсэн анхны бөгөөд ганц алтан медаль юм.
2023-11-18
Н.ОДБААТАР: Дэвжээнд бэлтгэл хийсэн анхны өдрөө хэзээ ч мартдаггүй
“Almighty BJJ & MMA аcademy” клубийн тамирчин, Баянзүрх дүүргийн 53 дугаар сургуулийн 8б ангийн сурагч Н.Одбаатар жиү жицүгээр хичээллэж, амжилт гаргасан өсвөр үеийн шилдэг тамирчдын нэг. Тэрбээр дасгалжуулагч, олон улсын шүүгч Н.Мөнхбаярын удирдлагад бэлтгэл хийж, АНЭУ-ын Абу Даби хотод өнгөрсөн жил зохион байгуулсан өсвөр үеийнхний ДАШТ-д анх удаа эх орноо төлөөлөн оролцож, хүрэл медаль хүртсэн юм. Үүнээс гадна МУБИС-иас дөрөв дэх удаагаа зохион байгуулсан “MNUE open 2023” жүдо, жиү жицүгийн АШТ-д их, дээд 31 сургууль болон ерөнхий боловсролын 99 сургуулийн 942 тамирчин оролцоход Н.Одбаатар түрүүлж, аварга болжээ. Түүнийг “Шинэ танил” буландаа онцоллоо.
2023-11-16