Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Г.Батцэцэг

Э.Содномпилжээ ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлагад 107 кг-ын жинд оролцсон тэрбээр 247 кг-ыг өргөсөн байна. 2009 оноос өнөөг хүртэл эл спортоор тууштай хичээллэж буй тэрбээр өнгөрсөн жил Казахстаны Нур-Султанд болсон ДАШТ-д түрүүлж, дэлхийн дээд амжилтыг гурван кг-аар ахиулан шинэчилснээр “Гиннесийн ном”-д бичигдэж байсан билээ. Тив, дэлхийн шилдэг тамирчин болохоо амжилтаараа баталсаар буй түүний дараагийн тэмцээн нь БНХАУ-д болох Азийн наадам юм байна. 
2023-08-28

Т.Отгонжаргал ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ 

Хорват улсын Загреб хотод энэ сарын 26 хүртэл үргэлжлэх жүдо бөхийн өсвөр үеийнхний ДАШТ-д Монголын эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 тамирчин зодоглож буй. Тэднээс охидын 44 кг-ын жинд зодоглосон “Цагаанбаатар академи”, “Мон алтиус” ахлах сургуулийн тамирчин Т.Отгонжаргал медалийн салхи хагалж, шагналын тавцанд зогслоо. Тэрбээр эхний тойрогт Испанийн бөх Ирене Гарсия Санчес, дараагийнхад БНСУ-ын тамирчин Мүн Гавин, Колумбийн Мануэла Креспо, Туркийн Бегумназ Догруйоль нарыг илүүрхэж, хагас шигшээд шалгарсан юм. Аваргын төлөөх барилдаанд Бразилын жүдоч Кларис Рибейротой учраа таарч, Загребийн дэвжээнд үзүүрлэн мөнгөн медаль хүртлээ. 
2023-08-25

Таеквондочид олимпын эрхийн оноогоо ахиулав 

Энэ удаагийн тэмцээнд эрэгтэйчүүдээс Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ, ОУХМ Х.Темирбек нар аваргалж, Б.Шинэбаяр хүрэл медаль хүртлээ. Х.Темирбек 2022 онд тус улсын Жэжү, өнгөрсөн сард Австралийн Брисбэнд болсон пара таеквондогийн нээлттэй тэмцээнээс алтан медальтай ирж байв. Дээрх тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд оролцсон “Арслан” клубийн таеквондочдоос Д.Энхтэмүүлэн, О.Мөнхзул, Ц.Камал, Г.Өнө-Энх нар түрүүлж, олимпын эрхийн оноогоо ахиулжээ.
2023-08-24

Дугуйчид олон улсын тэмцээнд III байр эзлэв

Тэгвэл Төв аймагт 24 дэх удаагийн “Tour de Mon­golie 2023” долоон өдрийн, 700 км-т уралдах тэмцээнийг дөрвөн насны ангилалд зохион байгууллаа. Тус тэмцээний эхний байршил тогтоох 11.2 км-ийн уралдаанд “Team Oggi” клубийн тамирчин, Азийн аварга, ОУХМ Б.Марал-Эрдэнэ түрүүлж, шар цамцны эзэн болсон юм. Тэрбээр эрэгтэйчүүдийн элит ангилалд мөн тэргүүлсэн бол эмэгтэйчүүдийнхэд Ж.Анужин (“Team Oggi”), залуучуудынхад А.Хүслэн (“Алдар” спорт хороо), Т.Хонгорзул (“Team Oggi”) нар аваргаар тодров. 
2023-08-24

Манай тамирчид Астанагийн дэвжээнээс гурван медаль хүртлээ

Казахстан улсын Астана хотод эхэлсэн жиү жицүгийн өсвөр үе, залуучуудын ДАШТ-д Монголын 40 гаруй тамирчин зодоглож байна. Мөн олон улсын зэрэглэлтэй шүүгчдээс О.Болд-Эрдэнэ, Т.Мөнх нар барилдааныг дэнсэлж байгаа юм. Маргааш өндөрлөх тус тэмцээний 16 хүртэлх насны хөвгүүдийн ангилалд “Их шавь” дэвжээний бөх Б.Бат-Эрдэнэ 73 кг-ын жинд эхний тойрогт гоц мөргөн, дараагийнхад Румын, Казахстан, БНСУ-ын тамирчныг ялж, хагас шигшээд шалгарлаа.
2023-08-24

Х.Амарбаясгалан гогийн УАШТ-д түрүүлэв 

Монголын гогийн холбоо өсвөр үеийн тоглогчдын ур чадварыг ахиулан, урам зориг өгөх, туршлага солилцох зорилгоор залуучуудын УАШТ-ийг жил бүр зохион байгуулдаг. “Заяа трэйвэл” ХХК-тай хамтран зохион байгуулсан энэ удаагийн тэмцээнд 26 хүртэлх насны 28 тамирчин оюунаа сорин өрсөлдлөө. Макмахон системээр таван өрөг тоглосон гогийн шилдгүүдээс Х.Амарбаясгалан түрүүлж, алтан медаль, аваргын цом гардсан юм. Түүний ард жагссан тоглогчдоос Б.Этүгэн II, Э.Гүен III байр эзэллээ. 
2023-08-24

Манай тамирчид 32 медаль хүртээд байна

Эмэгтэйчүүдээс Э.Даваадулам 43 кг-ын жинд гурван тамирчинтай тойргоор барилдан хүрэл медалиас атгасан. Мөн Б.Чулуун-Эрдэнэ 49 кг-ын жинд шийдвэрлэх III тойргийн барилдаанд БНХАУ-ын тамирчин Юү Занд оноогоор хожигдсон ч хүрэл медалийн болзол хангаж, шагналтнуудын тоог нэгээр ахиулсан юм. Хоёр дахь өдрийн барилдаанд зодоглосон эмэгтэй бөхчүүдээс 46 кг-д Б.Хулан мөн хүрэл медальтай тэмцээнийг өндөрлүүлэв. 
2023-08-23

Манай сагсан бөмбөгчид Зүүн Азийн аваргаар тодорлоо

Улаанбаатар хотод үргэлжилж буй Зүүн Азийн залуучуудын наадмын 3x3 сагсан бөмбөгийн тэмцээний хэсгийн сүүлийн тоглолтод оролцсон багуудаас Монголын эрэгтэйчүүдийн шигшээгийнхэн нэг ч ялагдалгүй финалд шалгарлаа. Тэд аваргын төлөө өмнөд хөршийн шигшээг 18:15-аар буулган авснаар Зүүн Азийн аваргаар тодров. Тэгвэл эмэгтэйчүүдийн шигшээ Хонконгийн багийг 12:10-аар хожиж, хүрэл медаль хүртсэн юм. Таеквондогийн тэмцээнд тулалдсан манай тамирчдаас дөрөв нь медалийн тавцанд зогсов.
2023-08-21

Г.Отгонжаргал Белградыг зорих нь

Тэгвэл Гавьяат тамирчин Б.Болортуяа, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Г.Отгонжаргал нарын сорилго барилдааныг “Говь ресорт” бэлтгэлийн баазад зохион байгуулжээ. Тэд гурван удаа барилдсан. Үүнээс Г.Отгонжаргал эхний тойрогт 8:5, дараагийнхад Гавьяат тамирчин Б.Болортуяа 3:1-ээр илүүрхлээ. Шийдвэрлэх тойргийн барилдаанд Б.Болортуяа эхний үед 3:0-ээр хожсон. Гэсэн ч хоёрдугаар үеийн 30 секундэд давхар хамж, дутуудан өндийхөд нь Г.Отгонжаргал мордох мэхээр цэвэр ялснаар Белградыг зорих эрх өвөртлөв. 
2023-08-17

А.Билэгт хүрэл медаль хүртэж, түүхэн амжилт үзүүлэв 

Ингэснээр Монгол Улс пентатлон буюу таван төрөлт (байт харваа, хөнгөн атлетик, бадминтон, дугуй унах, усанд сэлэх) спортоор олон улсын хэмжээний тэмцээнээс анх удаа медаль хүртэж, нэгэн шинэ түүхийг эхлүүлэв. Манай тамирчид буудлагаар Гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат, усанд сэлэлтээр дасгалжуулагч Х.Одгэрэл нарын удирдлагад бэлтгэл хийж, уг тэмцээнд оролцжээ. 
2023-08-17

Монголын тамирчидАНУ, Сингапурт тулалдана 

“MGL-1 FC” холбооны хошой аварга Х.Амартүвшин АНУ-ын Сан-Франциско хотын холимог тулааны “First round fight” холбооны 70 кг-ын жингийн аваргын бүсний төлөө тулалдана. Түүний өрсөлдөгч нь тус улсын Хавай арлын тулаанч Райан Дела Круз. Тэд “Cow palace” ордонд энэ сарын 19-нд тулалдахаар товложээ. Түүнчлэн энэ сарын 27-нд “MGL-1 FC” болон Японы “Gladiator” холбооны аварга Т.Нямжаргал Сингапурт “Road to UFC” тэмцээнд оролцох нь. Тэрбээр Тайландын тамирчин Петер Данесоетой тулааны дэвжээнд нударга зөрүүлэх юм байна. 
2023-08-17

Н.Номин, Д.Дашдорж нар “Дэлхийн цом”-ын эзэн боллоо 

Ямар ч үед дэмжиж ирсэн гэр бүл, багш дасгалжуулагч, клубийн минь тамирчдын хичээл зүтгэл, итгэл найдвар намайг амжилтад хүргэсэн гэж боддог. “Дэлхийн цом”-ын хошой алтан медаль миний ур чадварыг хөгжүүлэх урам зоригийн үүд, хаалга байлаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. Залуу зохион бүтээх төвийн дасгалжуулагч Ж.Баярбатын удирдлагад таван жил хичээллэсэн тэрбээр өнгөрсөн жил Польшийн Влоцлавек хотод болсон ДАШТ-ий эл төрөлд өрсөлдөж, мөнгөн цомтой ирсэн билээ. 
2023-08-17

Ж.ХАРДЕН: Энэ багийн нэг хэсэг байхыг хүсэхгүй 

“Филадельфи-76”-гийн гол тоглогчдын нэг Ж.Харден тусбагийн сагсан бөмбөгийн үйл ажиллагаа хариуцсан ерөнхийлөгч Д.Моурийг “худалч” гэж шүүмжиллээ. “Дэрил Моури бол худалч. Би хэзээ ч түүний ажиллаж буйбагийн нэг хэсэг байхыг хүсэхгүй. Би давтаж хэлье. Дэрил Моури бол худалч” хэмээн Ж.Харден өгүүлсэн талаар сэтгүүлч Ш.Чарания сошиал хуудсандаа бичсэн байна. 
2023-08-16

Ц.Ананд, Н.Анужин нар Монголын багийн тугчаар сонгогдлоо 

Зүүн Азийн залуучуудын наадам Улаанбаатар хотод энэ сарын 16-нд эхэлнэ. Долоо хоног үргэлжлэх тус наадамд манай улсаас 181 тамирчин 42 дасгалжуулагчийн удирдлагад тивийн орнуудын 1500 гаруй оролцогчтой спортын 11 төрөлд өрсөлдөх нь. Монголын багийн тугчаар өсвөр үеийн УАШТ-ий мөнгө, хүрэл медальт, волейболын тамирчин Ц.Ананд, өсвөр үеийн УАШТ-д таван удаа түрүүлсэн, хүүхдийн спортын наадмын аварга, сагсан бөмбөгийн тамирчин Н.Анужин нар сонгогдож, тангараг өргөв. 
2023-08-10

“Дэрэн” клубийнхэн шилжин явах цом дахин хүртэв

Үүнээс гадна 2026 онд АНУ, Канад, Мексик улсад зохион байгуулах ДАШТ болон 2027 онд Саудын Араб улсад болох Азийн цомын АШТ-ий урьдчилсан шатны сугалааг ч мөн явуулжээ. 20 улсын шигшээ багийг сугалаанд оролцуулснаас манайхан Афганистаны тоглогчидтой учраа таарсан байна. Урьдчилсан шатны тоглолт аравдугаар сарын 12-нд Афганистанд, 17-нд Улаанбаатарт болох нь. 
2023-08-03

Дэлхийн шатрын холбоо Г.Амартүвшин, Т.Мөнхзул нарыг онцлов

Азербайжаны Баку хотод өнгөрсөн сарын 30-нд эхэлсэн шатрын “Дэлхийн цом-2023” тэмцээнд Монголын шигшээ багийнхан дасгалжуулагч С.Ган-Одын удирдлага дор олцож байна. Тус тэмцээний нээлттэй ангилалд эрэгтэйчүүдээс олон улсын мастер Г.Амартүвшин Испани улсын их мастер Эдуардо Итурризага Бонеллитай тоглохоор болсон юм. Мөн эмэгтэйчүүдээс их мастер Т.Мөнхзул Украины и хмастер Наталья Буксатай тоглохоор учраа таарсан. Тэд их мастер цолтнуудыг эхний өрөгт хожиж, олныг гайхшируулсан бөгөөд авьяас, ур чадварыг нь Дэлхийн шатрын холбоо онцолжээ. 
2023-08-02

Шударга тоглолтын тэмцээнд оролцож байна 

ХБНГУ-ын Прора аралд зохион байгуулж буй “World fairplay soccer championship-2023” буюу хөлбөмбөгийн шударга тоглолтын ДАШТ-д Монгол Улсаас хоёр баг уригдан оролцож байна. Тоглолтын урьдчилсан шатны шалгаруулалтад хөвгүүдийн баг V, охидынхII байрт бичигджээ. Тэмцээний плей-оффын шигшээ тоглолт ирэх амралтын өдөр болно.
2023-07-27

Улсын аваргаар шалгарсан бөхчүүд ДАШТ-д өрсөлдөх нь 

Дэлхийн бөхийн холбооноос тамирчдын чансааг шинэчиллээ. Серби улсын Белград хотод есдүгээр сарын 16-24-нд зохион байгуулах чөлөөт бөхийн ДАШТ-д бөхчүүд чансааны эрэмбээр хэсэг ахалж барилдах нь. Манай эрэгтэйчүүдээс 57 кг-д З.Занабазар, 61 кг-д Н.Наранхүү, 65 кг-д Т.Тулга IV байрт эрэмбэлэгдлээ. 
2023-07-27

С.Жамбалжамц олон улсын тэмцээний II гараанд өнгөлөв 

Азийн шилдэг дугуйчны цэнхэр цамц эзэмшиж буй тэрбээр Олон улсын дугуйн холбооноос олгож буй 37 оноог авч, Парисыг зорих эрхийн оноогоо нэмэв. Монголын дугуйн холбоо тус холбооны эрх олгох онооны жагсаалтад 34 дүгээр байрт жагсаж, 1205 оноогоор нэг эрхээ хадгалсаар байна. Манайхан аравдугаар сарын 1 хүртэл зохион байгуулах дугуйн олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцон, эхний 45 улсад багтвал “Парис-2024” олимпын наадмын нэг эрх, 30 улсад багтвал хоёр эрх авах юм. 
2023-07-26

Монголын бөхчүүд Азийн АШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртлээ 

Тэрбээр аваргын төлөөх барилдаанд Японы тамирчин Х.Моривакид 4:4 оноогоор хожигдож, мөнгөн медаль хүртлээ. Тус тэмцээнд Япон Улсад өдгөө суралцаж буй Монголын тамирчид оролцсон юм. Эрэгтэйчүүдээс“Икүвэ” их сургуулийн сурагчБ.Намбардагва 125 кг-ын жинд мөнгө, охидоос “Шигакүкан” их сургуулийн оюутан Б.Хулан 62 кг-д, түүний дүү Б.Халиун 53 кг-д хүрэл медаль хүртсэн байна. 
2023-07-26