Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Г.Батцэцэг

Эмэгтэй тамирчид Азийн АШТ-ээс дөрвөн медаль хүртлээ

Казахстаны Астана хотод энэ сарын 9-14-нд зохион байгуулж буй, чөлөөт бөх, сонгомол барилдааны насанд хүрэгчдийн Азийн АШТ-ээс Монголын эмэгтэй тамирчдаас дөрөв нь медаль хүртлээ. Тус тэмцээний эхний өдөр Ч.Отгонтуяа мөнгөн медаль хүртсэнийг бид өмнөх дугаартаа мэдээлсэн.
2023-04-14

Ч.Отгонтуяа Монголын бөхчүүдээс медалийн салхи хагаллаа

Тэгвэл 72 кг-ын жинд “Улаанбаатар-2022” Азийн АШТ-ий хүрэл медальт Э.Даваанасан өмнөд хөршийн Жян Чянийг 9:6-гаар ялж, хагас шигшээд ДАШТ-ий мөнгөн медальт Казахстаны тамирчин Жамила Бакбергеноватай барилдана.  62 кг-ын жинд Гавьяат тамирчин П.Орхоналтан медалийн төлөө Токиогийн олимпын мөнгөн медальт, дэлхийн хошой аварга Киргизстаны бөх Айсулу Тинибековатай хүч үзэхээр боллоо.
2023-04-13

Б.Энххүслэн ДАШТ-д оролцох эрхээ албан ёсоор баталгаажууллаа

Түүний хувьд Бангкок хотод өнгөрсөн жилийн аравдугаар сарын 21-23-нд болсон тус тэмцээнд оролцохдоо мөн зургаан зайд улсынхаа дээд амжилтыг шинэчилж байв.
2023-04-12

Ж.АМИНА: Үзэгчид “Монголын тамирчин урагшлаарай” гээд урам өгч байлаа

Финланд улсын Оулу хотод өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлчээр болсон, мөсөнд авиралтын өсвөр үе, залуучуудын ДАШТ-д Монголоос гурван тамирчин өрсөлдсөн. Тэдний нэг нь “Улаанбаатар аялагч” клубийн тамирчин Ж.Амина. Монгол, Японы хамтарсан “Номт наран” сургуулийн 9а ангид сурдаг тэрбээр тус тэмцээний 16 хүртэлх насны эмэгтэйчүүдийн ангилалд оролцож, хүрэл медаль хүртсэн юм. Мөн техникийн төрөлд анх удаа ур чадвараа сорьж, финалд шалгаран V байр эзэлсэн түүнтэй ярилцлаа.
2023-04-12

Өсвөрийн жүдочид багаараа III байрт жагслаа

Олон улсын жүдо бөхийн холбооноос Казахстаны Алматы хотод зохион байгуулсан өсвөр үеийн Азийн цомын аварга шалгаруулах тэмцээнд Монголоос 20 гаруй тамирчин оролцлоо.
2023-04-10

Т.Тулга хойд хөршийн тамирчинтай халз барилдах нь

Манай бөх өнгөрсөн жил Иван Ярыгин, Яшар Догугийн нэрэмжит тэмцээнд Шамиль Мамедовтой таарч байжээ. Тэдний дэвжээнд өрнүүлэх гурав дахь удаагийн халз барилдаан бөх сонирхогчдын анхаарлыг ихэд татаж байгаа.
2023-04-07

Хөлбөмбөгчид эвийн гэрээ байгууллаа

“Парис-2024” олимпын эрхийн төлөөх, Азийн бүсийн эхний шатны D хэсгийн тоглолт Тайланд улсад үргэлжилж байна
2023-04-06

Эгч, дүү теннисчид дэлхийн чансаа олгох тэмцээнд аваргалав

Тэгвэл ганцаарчилсан төрөлд Ч.Маралгоо (6:3, 2:6, 6:7) шөвгийн наймд, Ч.Марта (2:6, 6:7) шигшээ дөрөвт шалгарсан байна. Эгч, дүүс өмнө нь Балба улсад өнгөрсөн хоёрдугаар сард болсон, 18 хүртэлх насныхны J60 ангиллын дэлхийн эрэмбийн оноо цуглуулах цувралын хоёр дахь тэмцээний хосын төрөлд ур чадвараа сорихдоо мөнгөн медаль хүртсэн юм.
2023-04-05

М.ЭНХЖАРГАЛ: Сэтгэлзүйч цаг тутамд зөвлөсний ачаар хүнд тулаануудын ард амжилттай гарлаа

Энэтхэгийн Шинэ Дели хотод зохион байгуулсан сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ДАШТ-д өрсөлдсөн Монголын боксчдоос шагналын тавцанд зогссон хоёр тамирчны нэг нь М.Энхжаргал. Нутаг нэгтнүүдээ огшоон ДАШТ-д анх удаа “тоос өргөж”, эх орондоо хоёр дахь хүрэл медалийг авчирсан бахархам түүх түүнд бий. “Алдар”-аар овоглодог мөрдэстэй бүсгүйчүүдээс тэрбээр тулааны дэвжээнд од шиг гялалзаж, дэлхийн шилдгүүдийн эгнээнд жагссан амжилтаараа Монголын боксын спортод нэгэн шинэ хуудас нэмэв. Түүнийг цэргийн амьдралд хөл тавихад тус спорт хороонд бэлтгэл хийдэг байсан нь багагүй нөлөөлсөн гэдэг. Монгол Улсын зэвсэгт хүчний 065 дугаар ангид планшетээр (агаарын байдлыг цаг тухайд нь газрын зураг дээр буулгаж тэмдэглэдэг) ажиллаж, тамирчны замналаа үргэлжлүүлж яваа түүнийг зочноор урьж ярилцлаа.
2023-04-04

Монголын жүдочид Антальягийн “Их дуулга”-аас дөрвөн медаль хүртэв

Туркийн Анталья хотод зохион байгуулсан жүдогийн “Их дуулга” тэмцээнд Монголын тамирчид зодоглолоо. Эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ОУХМ Б.Баасанхүү Бразилын Аманда Лимаг нэмэлт цагт хожиж, хүрэл медаль хүртэв. Түүний дараа тус жинд хүч сорьсон Г.Наранцэцэг Германы Катарина Мензийг вазаригаар ялснаар мөн хүрэл медалийн болзол хангаж, шагналын тавцанд зогсов.
2023-04-03

А.ЭНХТУУЛ: Одоогоор дасгалжуулагчаар ажиллах бодолгүй байгаа

Өмнөд хөршид болсон “Бээжин-2022” өвлийн олимпын XXIV наадамд өөрийн үндсэн төрөл болох эмэгтэйчүүдийн гүйлтийн цанын 10 км-ийн уралдаанд тэрбээр 85, спринт (1.5 км) зайд 79 дүгээр байр эзэлж байв. Үүнээс өмнө 2015-2016 онд “Васалофит” олон улсын марафоноос мөнгөн медальтай ирсэн юм. Дараа жил нь Финландын Лахти хотыг зорихдоо ДАШТ-ий Б зэрэглэлийн таван км-ийн уралдаанд IX, Австри улсын Зефилдэд 2019 онд болоход нь IV байрт шалгарч байлаа. Тэрбээр 2021 онд зохион байгуулсан ДАШТ-д өрсөлдөхдөө монгол цаначдаас цагийн үзүүлэлтээр хамгийн өндөр амжилт гаргажээ.
2023-04-03

Монголын жүдо академийнхан иж бүрэн медаль хүртэв

ОХУ-ын Улаан-Үдэд зохион байгуулсан, 15 хүртэлх насныхны олон улсын өсвөр үеийнхний “Триумф энержи” лигийн II шатанд манайхаас Монголын жүдо академийн хөвгүүдийн баг оролцлоо. Тэд Алс Дорнодын холбооны бүсэд харьяалагдан, таван орны 2000 гаруй тамирчинтай долоон дивизионд хуваагдаж хүч сорив. Тэднээс 60 кг-д Б.Мөнгөндөл өрсөлдөгчдөдөө нэг ч ялагдалгүй буулган авч, тэргүүн байрт шалгарав. Тэгвэл 66 кг-д Б.Эрдэмбилэг мөнгө, П.Азжаргал хүрэл медаль хүртжээ. Ийнхүү Монголын жүдо академийнхан тус тэмцээнээс иж бүрэн медальтай ирэв. Жүдо бөхтэй холбоотой өөр нэгэн мэдээ дуулгахад, үндэсний шигшээ багийнхан Гүржийн Тбилиси хотоос дараагийн “Их дуулга”-д зодоглохоор Туркийн Антальяг зорьжээ. Тэнд 84 орны 620 жүдоч өрсөлдөх тэмцээнд ОУХМ Б.Эрхэмбаяр (66 кг), Г.Алтанбагана, Л.Сосорбарам (52), Л.Энхрийлэн (57) нар барилдахаар мөн очсон байна.
2023-03-30

Ш.Энхийн-Од шинэ тоглогчдын сонгон шалгаруулалтад оролцох нь

Түүнд NCAA-ийн шилжилт, наймааны цонхоор өөр их сургуулийн багт тоглох боломж байсан. Гэсэн ч мэргэжлийн замналаа эхлүүлэхийг илүүд үзсэн бололтой хэмээн хэвлэлүүдэд бичжээ. “NBA draft 2023” нь Нью-Йоркийн Брүүклинд ирэх зургадугаар сарын 22-нд болох юм. Сонирхуулахад, түүний гэр бүлийн баримтат киноны II бүлэг ирэх дөрөвдүгээр сарын 10-наас эхлэн долоо хоног бүрийн даваа гарагт “Premier sports network 1” сувгаар гарах гэнэ. Өмнөх бүлэгт нь гэрийнхэн нь түүнийг хэрхэн дэмжин, тэмцэж буй, мөн өвөө, аав, ач гурван үеэрээ сагсан бөмбөгийн шигшээ багтаа тоглож байгаа дурсамж, намтрыг харуулжээ. Энэ удаагийнх Дэйтоны их сургуулийн “Флайерс” багийнхны NCAA-ийн улирлын тоглолтоор “аялуулах” нь.
2023-03-30

Т.ПҮРЭВДОРЖ: Монголын даамчид тивдээ тэргүүлэх байр сууриа алдахад ойрхон байна

Даамын спортын ахмад дасгалжуулагч Т.Пүрэвдорж багш эрэл зураглалын геологич инженер мэргэжилтэй. Тэрбээр 1965 оноос 100 буудалт даамаар хичээллэж, насанд хүрэгчдийн УАШТ-ий хоёр алт, дөрвөн мөнгө, ахмадынхаас таван алт, зургаан мөнгө, таван хүрэл медаль хүртэж, нийслэлийн АШТ-д долоон удаа түрүүлжээ. Эх орондоо даамын спортыг хөгжүүлэхийн төлөө хувь нэмрээ харамгүй оруулж, олон улсын чанартай тэмцээнийг нэг бус удаа зохион байгуулж, ерөнхий шүүгчээр нь ажилласан юм. Дасгалжуулагчаар 30 гаруй жилажиллахдаа өсвөр үеийнхэн, залуучуудыг уйгагүй бэлтгэл хийлгэж, 500 орчимшавь төрүүлжээ. Тэдний дотор ОУИМ найм, Дэлхийн даамын холбооны мастер 12, спортын мастер цолтой 50 гаруй тамирчин бий. Тив, дэлхийн аварга цолтон цөөнгүй бэлтгэн, даам сонирхогчдод зориулан 20 ном хэвлүүлж, олны хүртээл болгосон түүнийг зочноор урилаа.
2023-03-29

Дугуйчид олимпын эрхийн оноо цуглуулах тэмцээнүүдэд оролцоно

Тайваньд зохион байгуулсан “Tour de Taiwan” олон улсын олон өдрийн уралдаанд Монгол Улсын дугуйн шигшээ, Малайзын “Теренгану полигон” мэргэжлийн багийн тамирчин, ОУХМ С.Жамбалжамцын багийнхан амжилттай хурд сорьж, аварга болжээ. С.Жамбалжамц таван өдрийн уралдааны нийлбэр дүнгээр 15 дугаар байр эзэлж, Азийн шилдэг гурван дугуйчны нэгээр шалгаран, Монголын дугуйн холбоонд Парисын олимпын эрх авах нийт 11 оноо авчирсан байна.
2023-03-28

Филиппиний хоккейчид ирэх жил III дивизионы ДАШТ-д оролцох нь

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан, хоккейн IV дивизионы ДАШТ “Степпе арена”-д Филиппин, Индонез шигшээгийн тоглолтоор эхэлж, Монгол, Индонезийн багийнхны “тэмцлээр” өндөрлөв. Эхний өдрийн тоглолтод филиппинчүүд эсрэг багийнхныг 14:0-ээр илүүрхэж, манайхантай үзүүр, түрүүнд үлдэх чухал тоглолт өрнүүлэхээр болсон юм. Монголын хоккейчид Кувейтийн тоглогчдыг мөсөн талбайд 8:0-ээр хожиж, филиппинчүүдтэй ширүүхэн тулах хүчтэй өрсөлдөгч болохоо харуулав. Гурав дахь тоглолтод Индонез, Кувейтийн тамирчдыг 2:4- өөр буулгаж авснаар анхны ялалтаа байгууллаа. Манай баг хоёр дахь тоглолтоо филиппинчүүдтэй хийж, I үеийг 0:3-ээр өндөрлүүлж, III үед тоглолтын үндсэн цагт оноог 6:6 болгож тэнцүүлсэн юм.
2023-03-27

Б.Эрдэнэбаяр Тбилисийн “Их дуулга”-д аваргалав

Гүржийн нийслэл Тбилиси хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулсан жүдогийн “Их дуулга” тэмцээнд Монголын тамирчид үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар, мөн Г.Болдбаатар, Б.Хишигбаяр нарын удирдлагад оролцлоо. Эмэгтэйчүүдээс 48 кг-ын жинд ОУХМ Г.Наранцэцэг хүрэл медалийн төлөөх барилдаанд Италийн Франческа Миланийг үүрэх мэхээр буулган авч, шагналын тавцанд зогсов.
2023-03-27

Б.Отгон-Өлзий морьт харвааны тэмцээнд тивийн аварга боллоо

99 метр замыг зургаан секундэд туулан, турк байны төрөлд (табла) түрүүлж, аваргаар тодорчээ
2023-03-24

Филиппиний хоккейчид анхны ялалтаа байгуулав

Гурав хоног үргэлжлэх тус тэмцээнд Монгол, Филиппин, Индонез, Кувейт гэсэн дөрвөн улсын баг оролцож буй
2023-03-24

Л.Алтанцэцэг ДАШТ-ий мөнгөн медалийн төлөө тулалдана

Азийн аварга хүчтэй өрсөлдөгчөө 5:0-ээр илүүрхэж хүрэл медалийн болзол хангалаа
2023-03-23