Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

О.Алуунгуа

Дэлхийн алдартай нөлөөлөгчид Завхан аймагт зочилжээ

Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарын стратегийг улам боловсронгуй болгон шинийг сэдэж, гадаадын жуулчдыг татахад анхаарч, 2023-2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарлаад байгаа билээ.
2023-08-17

Олон улсын Гимнастикийн холбооны ерөнхийлөгч Моринари Ватанабэг хүлээн авч, уулзав

МҮОХ-ны Ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг Олон улсын гимнастикийн холбооны Ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн, Японы ҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Моринари Ватанабэг өнөөдөр Олимпик хауст хүлээн авч уулзлаа.
2023-08-17

Д.Гэрэлсайхан АЛТАН медалийн төлөө тоглоно

  Зүүн Азийн залуучуудын наадмын эмэгтэйчүүдийн боксын 60 кг-д өрсөлдөж буй Д.Гэрэлсайхан БНСУ-ын Пак Хю Жинийг 4:1 харьцаагаар яллаа. Ингэснээр манай тамирчин нөгөөдөр БНХАУ-ын Ли Цян Вентэй алтан медалийн төлөө тоглохоор болов.
2023-08-17

Төв Азийн нүүдлийн шувууны түншлэлийн олон улсын шинжээчдийн бага хурал боллоо

“Төв Азийн Нүүдлийн зам Санаачилга – Монгол улсын хэтийн төлөв” OУ-ын семинар Улаанбаатар хотод боллоо.
2023-08-17

Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутагт усны нарийвчилсан судалгаа хийж байна

Усны нарийвчилсан тоо бүртгэлийн ажлыг гүйцэтгэхээр Говь-Алтай аймгийн Тонхил сумын Зүйл, Алтайн-Оргил, Алтансоёмбо, Тамч, Бүс-Уул багийн нутагт Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын захиргааны мэргэжилтнүүд, Тонхил сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч болон багийн дарга нарын бүрэлдэхүүнтэй хамтарсан ажлын хэсэг ажиллаж байна.
2023-08-17

Гандантэгчэнлин хийдийн урд талын авто замыг хааж, хучилт хийнэ

Баянгол дүүрэг 16 дугаар хороо Занабазарын гудамж буюу Гандантэгчэнлин хийдийн урд талын авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэх гэж байна.
2023-08-17

Танилц:   “Улаанбаатар-2023” наадмыг шууд үзэх сувгууд

  “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын тэмцээн уралдаануудын шууд дамжуулалтын холбоосыг хүргэе. Та бүхэн доорх холбоосоор зочилж, наадмын тэмцээн уралдаануудыг монгол тайлбартайгаар хаанаас ч үзэх боломжтой.
2023-08-17

Э.Номундарь Монголын багийн эхний медалийн болзлыг хангажээ

“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадам Монгол бөхийн өргөөнд боксын тэмцээнээр эхэллээ. Боксын тэмцээнд 43 тамирчин өрсөлдөхөөр бүртгүүлсэн бөгөөд өнөөдөр зарим жингийн урьдчилсан шатны тоглолтууд явагдаж байна. Монголын боксчдын салхийг хагалж өсвөр, залуучуудын улсын аваргын алтан медаль болон шилдэг боксчны шагналт, Алматын олон улсын тэмцээний хүрэл медальт Э.Номундарь рингэнд гарсан юм. 
2023-08-17

Ахмадын спорт аялал эхэллээ

Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо болон Монголын Спорт аяллын холбоо хамтран Ахмадын спорт аяллыг зохион байгуулж байна.
2023-08-17

Монголын багш нарын VII их хурлын шийдвэрийн тайланг хэлэлцлээ

Монголын багш нарын VII их хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх, явц, үр дүнд хяналт тавих биелэлтийг дүгнэх, бүх шатны байгууллагад хүргэн сурталчлах чиг үүрэг бүхий зөвлөлдөх зөвлөл хуралдлаа.
2023-08-17

Барилгын суурь ухаж, удаан хугацаанд орхисон байршлуудад шалгалт хийж байна

Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотод барьж буй барилга байгууламж болон дэд бүтцийн барилгажилтын ажлын явцад хяналт тавьж, гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, орчны аюулгүй байдалд стандарт, норм дүрмийг хэрэгжүүлэх тухай захирамж гаргасан. Мөн тэрбээр барилгын суурийн зориулалтаар зөвшөөрөлгүй ухсан нүхийг булах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, ногоон байгууламж болгоход анхаарч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгосон юм.
2023-08-17

Зүүн Азийн залуучуудын наадмын хоёр дахь өдрийн хуваарь

Зүүн Азийн залуучуудын наадмын хоёр дахь өдөр бокс, жүдо, 3х3 сагсан бөмбөг, бадминтон, хөлбөмбөг, ширээний теннисний тэмцээн уралдаан явагдана. Өнөөдөр Монголын тамирчдыг ямар өрсөлдөөн хүлээж байгаа талаарх мэдээллийг хүргэе.
2023-08-17

ШУА-ийн хүрээлэнгүүд болон БОАЖЯ-ны хамтын ажиллагааг сайжруулна

БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлт, бодлого төлөвлөлтийн газрын дарга Ш.Цэрэндулам ШУА-ын Геоэкологийн хүрээлэнд ажиллалаа.
2023-08-17

С.Удвал: Хүмүүсийн дайралтаас болж амиа хорлох талаар бодсон

Соёлын яам, БОАЖЯ-ны урилгаар Монголд ирсэн “Nas Daily”-ийн контентний нэг хэсэгт оролцсон, фитнесийн тамирчин С.Удвалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. 
2023-08-16

Аялал жуулчлалын салбарынхан энэ онд 63.6 тэрбум төгрөгийн татвар төлжээ

  Монгол Улсын засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгон зарлаж 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон ажиллаж байна. Уг ажлын хүрээнд 2023 онд “НЭГ САЯ” жуулчин хүлээн авах зорилт тавьсан. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 393461 жуулчин ирсэн байна. Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, зочид буудлын үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын жил бүр төлж буй татварын хэмжээ:
2023-08-16

“Бүгд чамд хайртай” жүжгийг есдүгээр сарын 1-нээс тоглоно

“Орфей” театрынхан өнгөрсөн онд АНУ-ын зохиолч Жон Патрик Гоггины “Everybody loves Opal” буюу “Опал” саркастик мелодрам жүжгийг үзэгчдэд хүргэсэн.
2023-08-16

Улаанбаатарт 14:00-15:00 цагийн үед аадар бороо орно

Цаг уур, орчны шинжилгээний газраас өнөөдөр 14:00-15:00 цагийн орчимд дуу цахилгаантай аадар бороо орж эхэлнэ гэж мэдээлж байна. Бороо үдээс хойш, оройдоо үргэлжлэн орох тул иргэд, олон нийтийг болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа хангаж
2023-08-16

"Nas Daily” Монгол орны тухай 6 сэдвээр контент гаргана

”Nassummit-2023” арга хэмжээний зочид Улаанбаатар хотод ирлээ. Тэд Youtube суваг, фэйсбүүк, инстаграм хуудаснаа нийт 300 сая гаруй дагагчтай ба өөрсдийн хэрхэн оновчтой контент хийх арга туршлагаасаа Монголын залуустай хуваалцах юм.
2023-08-16

Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 57 гомдол, мэдээллийг хянан шалгав

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2023 оны 8 дугаар сарын 7-11-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 298 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 78 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 220 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
2023-08-15

Монголын 8 иргэн Хятадад гадаад паспортоо хураалгаж, гацжээ

Манай улсын 32 иргэн өндөр цалинтай ажилд оруулна гэсэн зарын дагуу БНХАУ-ын Хөбэй мужийн Жанчхүү хотын Чанлинь тосгонд очсон бөгөөд ажиллах нөхцөл байдал хүнд гэсэн шалтгааны улмаас ихэнх нь дээрх тосгоноос явсан байна. Одоогоор 8 иргэн гадаад паспортоо хураалгасны улмаас явж чадахгүй байгаа гэдгээ мэдэгдэж, Бээжинд суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэстэй холбогдсон бөгөөд Консулын хэлтсээс иргэдийн гаргасан хүсэлтийн дагуу ажил олгогч болон бусад байгууллагатай холбогдон ажиллаж буй талаар ГХЯ-аас мэдээллээ. 
2023-08-15