ХААН Банк дотоодын зах зээлд Ногоон бонд гаргахаар үнэт цаасны танилцуулгаа хийлээ
Монгол Улс 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулах амлалт өгсөн бөгөөд НҮБ-аас гаргасан Тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд ногоон хөрөнгө оруулалтын эрэлт хэрэгцээ чухалд тооцогдож байгаа билээ. Банкны системийн активын 32%-ийг дангаар бүрдүүлдэг үндэсний хэмжээнд тэргүүлэгч банкны хувьд ХААН Банк байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг санхүүжүүлэх ногоон санхүүжилтийн багцаа эрчимтэй нэмэгдүүлэх дунд хугацааны томоохон зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд урт хугацаат эх үүсвэр татахаар ийнхүү Ногоон бондын хөтөлбөрийг анхлан хэрэгжүүлж байна.
2023-12-06
ХААН Банк Сөүл оффисынхоо цахилгааны хэрэглээний 20 хувийг нарны эрчим хүчээр хангаж байна
Тодруулбал, нарны энергийг хуримтлуулж, цагт 22 кВт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай нийт 48 ширхэг нарны хавтанг ХААН Банк тус барилгын дээвэр дээр байрлуулснаас гадна цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг ухаалаг шилэн фасадыг оффисын барилгын 224м2 талбайд суурилуулаад буй. Монголд анх удаа уг шийдлийг нэвтрүүлж байгаа бөгөөд энэхүү шилэн фасад нь цагт 11 кВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлээд зогсохгүй барилгын үндсэн өнгө төрхийг хадгалах бололцоог бий болгосон орчин үеийн дэвшилтэт технологи юм.
2023-12-05
Банкны салбарынхны хамгийн том шагнал “Banker”-ийг ХААН Банк 9 дэх удаагаа хүртлээ
Их Британийн Лондон хотод төвтэй, олон улсын бизнес болон эдийн засгийн төрөлжсөн хэвлэл “Financial Times” сонины салбар болох, 100 орчим жилийн түүхтэй “The Banker” сэтгүүл 2000 оноос хойш “Bank of the Year Awards”-ыг уламжлал болгон зохион байгуулж ирсэн нь дэлхий нийтээр банкны салбарынхны хамгийн том шагнал болж хүлээн зөвшөөрөгдөөд буй билээ. Энэ жилийн хувьд тус шалгаруулалтад дэлхийн 130 орны банкийг шилдгийн шилдгээр зарласан бөгөөд улс бүрийн шилдэг банкуудыг шалгаруулахдаа стратеги зорилт, техник технологийн шинэчлэл болон бүтээгдэхүүн үйлчилгээний сайжруулалт, хэрэглээ гэсэн 3 үндсэн хүчин зүйл дээр тулгуурлан үнэлдэг юм байна.
2023-12-04
ХААН Банк “Grand Bull Awards 2023”-ын “Шилдэг засаглалтай компани”-аар тодорлоо
Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны гишүүн байгууллагуудын санаачилгаар 2013 оноос “Grand Bull Awards” шагнал гардуулах ёслолын арга хэмжээг 5 жил тутамд зохион байгуулж, төр, хувийн хэвшлийн компаниуд, зах зээлийн мэргэжлийн оролцогчдоос шилдгүүдээ шалгаруулдаг уламжлал тогтоод буй. Энэ жилийн хувьд хөрөнгийн зах зээл дээр мэргэжлийн үйлчилгээ явуулдаг байгууллагууд болон үнэт цаас гаргагчдыг 15 номинациар өрсөлдүүлж, шилдгийн шилдгийг шалгаруулсан юм.
2023-12-04
ХААН Банк маскотуудаа танилцууллаа
Тус бүрдээ өөр өөрийн гэсэн өвөрмөц төрх, онцлогтой эдгээр маскотууд харилцагч таны итгэлт зөвлөх байж, цахим шилжилтийн хөтөч болж, эко ногоон амьдралын хэв маягийг бүтээхэд туслахын зэрэгцээ банкны бүтээгдэхүүн үйлчилгээг таниулан сурталчлах, хэрэгтэй зөвлөгөө мэдээлэл өгөх, банкны нүүр царай болох зорилготой юм.
2023-12-01
ХААН Банкнаас зохион байгуулсан анхны нээлттэй “Хакатон 2023”-ын ялагчид тодорлоо
ХААН Банкны стратегийн бодлого, үнэт зүйлстэй нийцэх шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх замаар чадварлаг мэргэжилтнүүдийг нээн илрүүлж, мэдээлэл технологийн салбарын шинэ санаачилга, бүтээгдэхүүн, төсөл, хөтөлбөрийг дэмжих зорилготой тус Хакатонд “M Team” баг “NFC ашигласан төлбөр тооцооны шийдэл”-ээр нэгдүгээр байр эзэллээ. Тэд энэхүү шийдлээрээ дамжуулан мөнгө шилжүүлэх болон мөнгө хүлээн авах хэрэглэгчид гар утасныхаа NFC-ийг харилцан уншуулж, гүйлгээний нууц кодоо хийгээд 10 секундын дотор гүйлгээ хийх боломжийг бүрдүүлжээ.
2023-11-29
Ахмадуудаа 50 сая төгрөгөөр “хоолонд оруулдаг” ЧД-ийн Засаг дарга Н.Батсүмбэрэл
Татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж, үйл ажиллагаа явуулдаг л бол Шилэн дансаа хөтлөх нь тэдний үүрэг. Ялангуяа төр 33 ба түүнээс дээш хувийг нь эзэмшиж байгаа төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд олон нийтийн өмнө хариуцлага хүлээж, ил тод, нээлттэй ажиллах нь тэдний үүрэг баймаар. Гэвч өдийг хүртэл Шилэн дансны мэдээллээ хөтлөхгүй эсвэл төсвийн мөнгийг өөрийн дураар захиран зарцуулж буй “том толгойтнууд” байсаар л.
2023-11-21
Д.Пүрэвдорж: Цэргийн төсвийг улстөрчид тойргоо услахад зарцуулж байна
Цэргийн ангийн орчин нөхцөлийг сайжруулахын оронд энэ зун сонгуульд нэр дэвшинэ хэмээн хөөрцөглөсөн нөхдүүд 300-400 гаруй хүнтэй цэргийн ангийг өөрсдийнхөө “пи ар”-т ажиллуулсан хэрэг Архангай аймагт гарсан. Цэргийн төсвийн мөнгийг өөрсдийн сонгуулийн ажилд зарцуулж байхын оронд цэргүүдийнхээ амьдрах орчин нөхцөлийг засах ёстой байсан юм.
2023-11-16
Ж.Сүхбаатар гишүүнийг яллагдагчаар татсанаа УЕПГ нууж байна уу
Тодруулбал, Монгол Улсын сайд, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатарыг худалдан авалтын төсвийг суулгахад “онцгой” нөлөө үзүүлсэн байж болзошгүй хэмээн яллагдагчаар татах саналыг АТГ-аас прокурорын байгууллагад хүргүүлсэн байна. Учир нь 2023 оны улсын төсөвт Ж.Сүхбаатарт 339 тэрбум 743 сая төгрөгийг УИХ-аас баталж өгсөн. Тэрбээр энэ мөнгөнийхөө 318 тэрбумаар нь “Ногоон автобус”-г сонгон шалгаруулалтгүйгээр авсан байна.
2023-11-16