ХААН Банк харилцагчийн үйлчилгээндээ IDCXS:2022:02 стандартыг нэвтрүүлсэн Монголын анхны байгууллага боллоо
Энэхүү стандарт нь 7 бүлэг, 356 дэд шалгуур бүхий чанарын үзүүлэлтүүдээс бүрддэг бөгөөд ХААН Банк уг шаардлагуудыг хамгийн өндөр түвшний гүйцэтгэлтэйгээр ханган олон улсын дижитал хэрэглэгчийн туршлагыг нэвтрүүлсэн Монголын анхны аж ахуйн нэгж боллоо. Тус 7 бүлэг шалгуур үзүүлэлт нь тухайн аж ахуйн нэгжийн харилцагчийн үйлчилгээний бодлого, дижитал бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, харилцагчийн үйлчилгээ авах замналын зураглал, гүйцэтгэлийн хэмжилт, үр дүн гэсэн олон хэсгээс бүрддэгээрээ онцлогтой.
2024-01-19
Монгол дахь оросууд мөстэй усанд шумбаж баяраа тэмдэглэв
Монгол хүн Цагаан сарын шинийн 1-нд ургах нарыг харах гэж үүрээр уул барааддаг шиг Оросууд нэгдүгээр сарын 19-нд буюу Есүс Христийг загалмайлсан баяраараа мөстэй усанд шумбадаг аж. Монгол дахь оросууд эл баяраа жил бүр тэмдэглэдэг бөгөөд энэ жил Адам Евагийн хөшөөний дэргэдэх Туул голын харзны мөстэй усанд орлоо.
2024-01-19
ФОТО: “Маргаашийг өөрчлөх тэмүүлэл” үзэсгэлэн нээлтээ хийлээ
Ардчиллын төлөөх улс төрийн өөрчлөлт өрнөж байх үед урлагаар дамжуулж, Монголчуудын сэтгэлгээг задлах, сэрээх зорилгоор залуус нэгдэж 1990 онд “Ногоон морь” нийгэмлэгийг байгуулжээ. Тодруулбал, Г.Эрдэнэбилэг, Ё.Далх-очир, Б.Гансүх, С.Машбат тэргүүтэй уран бүтээлчид Монголд авангард, контемпорари урлагийн суурийг тавьж, 35 жилийн турш өөрсдийн мэдрэмж, сэтгэхүйгээр шинэлэг бүтээлүүд туурвиж ирсэн аж.
2024-01-18
Агаарын бохирдлоос болж хохирсон хүүхдүүдэд нөхөн олговор олгохыг шаардана
Угаарын хордлого тархинд нөлөөлж мартамхай болох, ой санамж муудах гэх мэт үр дагаварт хүргэдэг аж. Тухайлбал, манай улсын тав хүртэлх насны хүүхдүүдийн эрүүл мэнд, нас баралтын шалтгааныг амьсгалын замын өвчлөл тэргүүлж буй. Улмаар өвлийн улиралд хүүхэд 4-5 удаа ханиад хүрдэг. Нэг удаагийн эмчилгээнд дунджаар 200-300 мянга, өвлийн турш 1-1.2 сая төгрөг зарцуулдаг. Эмч нар энэ мөнгөн дүнтэй дүйцхүйц нөхөн олговрыг 0-5 насны бүх хүүхдэд олгохыг шаардаж, нэхэмжлэл гаргаж байгаагаа ийн мэдээллээ.
2024-01-17
Түүхэн аяганууд тухайн үеийнхээ соёлыг хадгалсан байдаг
Тэрбээр “Аягагүй бол амгүй” гэж Монголчууд ярьдаг. Монгол төдийгүй дэлхийд аяга өдөр тутмын хэрэглээ. Аяга хэрэглээнээс гадна нийгмийн хөгжлийг, тухайн үеийнхээ аж байдлыг хадгалдаг. Хэрэглээнд ашиглахдаа өдөр тутмын, тахилын гэх мэтээр ашигладаг байсан онцлогтой. Тухайлбал, чулуун зэвсгийн үед зөөлөн чулуугаар аяга хийдэг байсныг Ховд аймгийн Булган сумаас олдсон олдворууд илтгэнэ. Мөн Архангай аймгийн Хашаат сумаас олдсон хоёр алтан хундага бий. Энэ нь Түрэгийн үеийн хаадын сүмээс олдсон тахилын хундага” гэлээ.
2024-01-16
ХААН Банкны Киоск машинаас тоон гарын үсэг авах боломжтой боллоо
ХААН Банк төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд тоон гарын үсгийн хэрэглээг дэмжих, идэвхжүүлэх, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, үр ашигтай хамтран ажиллах зорилгоор орон даяар байрлах 400 гаруй Киоск машинаараа дамжуулан тоон гарын үсэг олгож эхэллээ. Тоон гарын үсэг нь цаасан хэлбэрт байгаа мэдээлэлд зурсан гарын үсэгтэй адил хүчин төгөлдөр үйлчлэх бөгөөд өмнө нь үүнийг УБЕГ-ын харьяа бүртгэлийн төвүүд болон төрийн үйлчилгээний Киоск машинаар дамжуулан олгодог байсан бол иргэд өөрт ойр байрлах ХААН Банкны Киоск машинаас тоон гарын үсэг авах боломжтой болж буй.
2024-01-16
Ц.Өнөрбаяр: Монгол хэлтэний тоо өдөр ирэх тусам багасаж байна
“Монгол хэл бичгийн асуудал, шийдэл үндэсний чуулган” өнөөдөр Соёлын төв өргөөнд боллоо. Чуулганд Их дээд сургууль, судлаачдын төлөөллөөс гадна Хэл зохиолын хүрээлэн зэрэг 40 гаруй байгууллагын эрдэмтэд, ЕБС-ын хэл бичгийн багш нар оролцож, монгол хэлний дархлаа, монгол хэл бичгийн сургалт, боловсролын чанар зэрэг өргөн агуулгаар үг хэлж үзэл бодлоо хуваалцав.
2024-01-15
ЕБС-ийхан Soril.eec.mn-д нэвтэрч сурлагын төвшнөө мэдэх боломжтой
ЕБС-ийн сурагчид өөрсдийн мэдлэгийн төвшингөө шалгах боломжтой систем буюу soril.eec.mn сайтыг Боловсролын үнэлгээний төвөөс гаргажээ. БШУЯ-ныхан энэ талаар өнөөдөр мэдээллээ. Хүүхдийн хичээлийн хоцрогдлыг арилгах үүднээс хэрэгжүүлж буй дээрх сайт нь долоо хоногийн өмнөөс ажиллаж эхэлсэн байна. Одоогоор 1-12 ангийн математик, монгол хэл гэсэн хоёр хичээлийн сорил тус сайтад оржээ. Дөрөвдүгээр сарын 1-нд бүх хичээлийг оруулж дуусгана. Тодруулбал, системд хүүхдийн хичээлийн төвшин тогтоох анхан, дунд, ахисан шатны сорилууд багтжээ
2024-01-15
ЮнионПэй картаа уншуулаад “iPhone 15 Pro” гар утасны эзэн болоорой
Энэхүү урамшуулалт аяны хугацаанд нэг харилцагч нийт хэдэн ч тохирлын эрх цуглуулах боломжтой юм. Харин байгууллагын ЮнионПэй карт нь энэхүү урамшуулалд хамрагдах боломжгүйг анхаарна уу. 2024 оны 2-р сарын 23-ны өдөр тохирлын эрхтэй харилцагчдаас “iPhone 15 Pro” загварын гар утасны эздийг ХААН Банкны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулна. Та тохирлын эрхээ шалгахдаа ХААН Банканд бүртгэлтэй утасны дугаараасаа 131917 руу tokhirol эсвэл tohirol гэж бичээрэй.
2024-01-15
Өвлийн триатлоны анхны тэмцээн боллоо
Монголын триатлоны холбооны 20 жилийн ойд зориулсан цуврал арга хэмжээг эхлүүлж, Өвлийн триатлоны анхдугаар тэмцээнийг өчигдөр Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнд явуулжээ.
2024-01-15
Хэрэгцээ бүрд шийдэл- ердөө 3 минут
ХААН Банк онлайн зээлийн үйлчилгээг 2021 оны IV улиралд нэвтрүүлснээс хойш тасралтгүй шинэчлэл сайжруулалт хийсээр өдгөө зээл олгох процессыг 100 хувь бүрэн цахимжуулаад байна. Ингэснээр харилцагч банкны салбар тооцооны төвд хандах, зээлийн материал бүрдүүлэх, зээлийн судалгаа, шийдвэрийг хүлээх, гэрээ байгуулах зэрэгт үнэт цагаа зарцуулах шаардлагагүй ердөө 3-5 минутын дотор хүссэн зээлийн бүтээгдэхүүнээ хэзээ ч, хаанаас ч саадгүй авах боломж бүрдсэн билээ.
2024-01-09
ХААН Банкийг 3 төрөлд Монгол Улсын шилдэг банкаар нэрлэлээ
ХААН Банкны Монгол Улсын нийгэм, эдийн засагт оруулж буй хувь нэмэр, харилцагч олон нийтэд зориулан нэвтрүүлсэн шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээ, цахим банкны шинэчлэл, нийгмийн хариуцлага, компанийн засаглал, санхүүгийн хүчирхэг тогтвортой үзүүлэлт зэргийг харгалзан үзэж энэхүү нэр хүндтэй шагналыг олгосон тухай “Asiamoney” сэтгүүлийн нийтлэлд онцолжээ.
2024-01-08
Амьдралын их сургууль буюу сүүний үйлдвэртэй салшгүй өнгөрсөн 40 жил
Ховд аймгийн хөдөө аж ахуйн техникумыг 1982 онд төгссөн залуухан боловсон хүчин Төв аймгийн Сүмбэр сумын саалийн механикжсан фермэд томилогдож байжээ. Түүний амьдрал сүүтэй тасралтгүй холбоотой. Ажил амьдралын гараагаа сүүний аж ахуйгаас эхэлж одоо ч сүүтэйгээ холбоотой яваа. Сүү цагаан мөртэй гэж хэлэх энэ эрхэм хүнийг Равсалын Отгон гэдэг. Завхан аймгийн Цагаанчулуут сумын уугуул аж.
2023-12-25