Шүүхэд 10 жил дуншсан “Жаст групп”-ийн Ш.Батхүү нарын хэргийг эцэслэн шийдвэрлэлээ
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 8-нд хэлэлцээд тус үйлдвэрийн Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбатын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр цагаатгасан бол Г.Алтанд холбогдох хэргийг шүүгдэгч нас барсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгоод байсан юм.
2023-07-03
Интернэт банк болон аппликэйшнээр ХААН Банкны данс хооронд хийх гүйлгээний хураамж 50 хувь буурлаа
Үндэсний хэмжээний тэргүүлэгч банк ХААН Банк бүгдэд тэгш, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэхээр зорьдгийн хувьд нийгмийн зорилтот бүлэг буюу хүүхэд, оюутан залуус, халамж, тэтгэврийн насны бүх харилцагчдадаа цахим банкны үйлчилгээг аливаа хураамжгүй, үнэ төлбөргүй үзүүлж ирсэн билээ. ХААН Банкны нийт харилцагчдын гуравны нэг буюу 33 хувь нь данс хөтөлсний болон банк доторх цахимаар хийгдэж буй гүйлгээний хураамжаас чөлөөлөгддөг. Тэгвэл 2023 оны 7-р сарын 1-ний өдрөөс эхлэн иргэд Khan Bank аппликэйшн, Интернэт банкаараа ХААН Банкны данс хооронд хийх гүйлгээний хураамж 50 хувь буурлаа.
2023-07-03
Хавдрын эсрэг үндэсний аян-2023” Увс аймагт хэрэгжиж байна
“Хавдрын эсрэг үндэсний аян”-ы багийн эмч мэргэжилтнүүд энэ өдрүүдэд Увс аймагт ажиллаж байна. ХААН Банк Хавдар судлалын үндэсний төв, Монголын үндэсний олон нийтийн радио, телевизтэй хамтран 13 дахь жилдээ хэрэгжүүлж буй тус аяны хүрээнд эмнэлгийн тусламж үйлчилгээг алслагдсан бүс нутгийн иргэдэд ойртуулах, хавдар хэмээх аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх зан үйлийг хэвшүүлэх, эрүүл мэндийн боловсролыг нь дээшлүүлэхээс гадна орон нутгийн эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулах зэрэг олон үр дүнтэй ажлыг уламжлал болгон зохион байгуулж ирсэн.
2023-06-29
“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” Дундговь, Өвөрхангай аймагт амжилттай хэрэгжлээ
Даралт ихсэх өвчнийг төдийлэн ойшоохгүй хандлага иргэдийн дунд бий. Цусны даралт өндөр байх нь зүрхний дутагдалд орох, тархинд цус харвах, зүрхний шигдээс болох эрсдэлтэй төдийгүй зүрх судасны шалтгаант өвчин монголчуудын нас баралтын тэргүүлэх шалтгаан болдог ажээ. Сүүлийн жилүүдэд цусны даралт ихсэх өвчин эрс залуужиж, хүн амын дунд хурдтай тархаж буй нь хөдөлгөөний хомсдол, жингийн илүүдэл, зохисгүй хооллолт, амьдралын буруу хэв маяг, стресс зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж буйг эмч мэргэжилтнүүд анхааруулсаар байна.
2023-06-26
Вьетнамаар аялуулах картын урамшуулалт аян эхэллээ!
Урамшуулалт аян 2023 оны 6-р сарын 20-ны өдрөөс 8-р сарын 20-ны өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд тухайн сарын нийт гүйлгээ 300,000 төгрөг хүрэх бүрд аяллын нэг тохирлын эрх үүсэх юм. Нэг сарын хугацаанд та хэдэн ч тохирлын эрхтэй байж болох бөгөөд банканд бүртгэлтэй утаснаасаа 131917 дугаарт “ayalal” гэсэн мессэж илгээн эрхээ шалгах боломжтой.
2023-06-20
Өмнөговь сумын удирдлагын хахуулийн хэргийг дахин шалгаж дуусав
Харин Өмнөговь сумын Засаг даргын орлогч Х.Даваанямыг хэд хэдэн удаагийн үйлдлээр хахууль авсан, нэр дурдсан бусад хүн хахууль өгсөн, уг хэргийг зохион байгуулж, гарын үсэг зуруулсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон гэж үзэж буй юм. Түүнчлэн Засаг дарга С.Өлзий, ИТХ-ын дарга Д.Даваасүрэн, Засаг даргын орлогч Б.Давааням, ИТХ-ын төлөөлөгч Ц.Бямбажав, Н.Баатаржав нарыг өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор 2-8 сая төгрөгийн хахууль авсан хэмээн яллах дүгнэлт үйлдүүлэхээр болжээ.
2023-06-20
“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян -2023” Дундговиос эхэллээ
Монголчуудын нас баралтын гол шалтгаануудын нэг болсон зүрх судасны өвчлөлд нөлөөлдөг гол хүчин зүйл нь цусны даралт ихсэх өвчин юм. Өөрөөр хэлбэл цусны даралт ихэссэнээр зүрхний дутагдалд орох, тархинд цус харвах, зүрхний шигдээс болох гол шалтгаануудын нэг болдог. Статистик судалгаанаас харахад цусны даралт ихсэлтээс шалтгаалсан нас баралтаар дэлхийд Ази тив тэргүүлдэг бол Монгол Улс уг өвчнөөс шалтгаалсан нас баралтаар тивдээ 5-рт ордог гэсэн харамсалтай тоо мэдээ байна.
2023-06-20
Хаврын олон улсын үзэсгэлэнг энэ сарын 15-18-ны хооронд зохион байгуулна
“SME-2023” буюу Хаврын олон улсын үзэсгэлэн худалдаа зургаадугаар сарын 15-18-ны өдрүүдэд Мишээл экспо төвд болно. Тус үзэсгэлэнгийн зорилго нь нийгэм, эдийн засаг, бизнесийн орчинд нүүрлэсэн хямралыг даван туулах, эдийн засгийг сэргээх, эрчимжүүлэх, жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэхэд чиглэж буй.
2023-06-14
Өндөр нууцлал бүхий “EMV” чиптэй карт солиулж аваарай
ХААН Банк 2021 оны 10-р сараас үндэсний төлбөрийн ₮ картууддаа өндөр нууцлал бүхий “EMV” чип технологийг нэвтрүүлээд буй билээ. Уг технологийг нэвтрүүлснээр картын нууцлал, аюулгүй байдал бүрэн хамгаалагдаж, картын мэдээлэл хуулбарлах, алдагдах эрсдэлээс сэргийлэх ач холбогдолтой юм.
2023-06-13
Онлайн зээлийг малчны хотноос...
Төв суурин газраас алсмагдмал бүс нутагт амьдардаг малчдын хувьд гэнэтийн мөнгөний хэрэгцээ гарсан үед заавал сум, аймгийн төвийг зорьж, банкны салбар нэгжид хандах шаардлага гардаг байсан бол гар утаснаасаа хэзээ ч, хаанаас ч хүссэн үедээ санхүүгийн асуудлаа шийдвэрлэх боломжтой “Малчны онлайн зээл”-ийн үйлчилгээг ХААН Банк шинээр нэвтрүүлээд байна.
2023-06-12
ХААН Банкнаас “Аялалдаа бэлдье” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна
Дэлгэр зун цаг ирж, аялал жуулчлалын улирал эхэлсэнтэй холбогдуулан ХААН Банк жижиг, дунд бизнес эрхлэгч, харилцагч байгууллагуудын бизнесийн борлуулалтыг дэмжих, таниулан сурталчлах зорилгоор “Аялалдаа бэлдье” үзэсгэлэн худалдааг ХААН Банк цамхгийн урд талбайд өнөөдөр 10:30-20:00 цагийн хооронд зохион байгуулж байна.
2023-06-09