Энэ онд 2313 гадаад иргэнд оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар 2023 оны дөрөвдүгээр сард 4893 гадаадын иргэнд визийн зөвшөөрөл, 719 гадаадын иргэнд виз, 25 улсын 1456 иргэнд цахим виз олголоо. Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн 2336 гадаадын иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 761 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгажээ.
2023-05-02
Япон Улсын Гадаад хэргийн сайд М.Акимото Монголд ажлын айлчлал хийж байна
Түүнчлэн дэд сайд М.Акимото Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2023-2024 онд хэрэгжүүлэх “Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр”-ийн харилцан Солилцох ноот бичигт гарын үсэг зурав. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөр 2001 оноос хэрэгжиж эхэлснээс хойш манай улсын 415 залуу боловсон хүчин Япон Улсын Их, дээд сургуулийн магистр, докторантурын сургалтад хамрагдсан бөгөөд энэ онд Япон Улсын Засгийн газар уг хөтөлбөрт зориулан 266 сая иений санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн болно.
2023-05-02
Гар утсаараа машинаа даатгуулаарай!
Цахим банкны үйлчилгээгээр салбартаа тэргүүлэгч ХААН Банк бүтээгдэхүүн үйлчилгээгээ харилцагчдадаа илүү ойртуулж, санхүүгийн хэрэгцээгээ ХялбарХААН шийдэх боломжуудыг санал болгосоор ирсэн билээ. Энэ хүрээнд дахин нэг шинэ үйлчилгээг Монголд арилжааны банкуудаас анх удаа нэвтрүүлсэн нь Khan Bank аппликэйшнээрээ дамжуулан салбартаа тэргүүлэгч даатгалын компаниудаас сонгон бүх төрлийн тээврийн хэрэгслээ хормын дотор даатгалд хамруулах боломжийг бүрдүүллээ.
2023-05-02
Бизнесээ эко болгоход тань туслах Ногоон бизнес хөтөлбөр зарлалаа
Хүн төрөлхтний “гэрийн даалгавар” гэгдээд буй тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд хувь хүн, байгууллага, аж ахуйн нэгж бүр дор бүрнээ хувь нэмрээ оруулахаар зорьж буй билээ. Тогтвортой хөгжилд манлайлж ажиллахаа үнэт зүйлсдээ тусгаад буй ХААН Банк уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чиглэсэн ногоон бизнес, байгаль экологид ээлтэй ногоон хэрэглээг дэмжихээр санхүүжилтээс гадна санхүүгийн бус үйлчилгээ үзүүлж, энэ хүрээнд Ногоон бизнес хөтөлбөрөө зарлалаа.
2023-04-28
Баян, хоосны ялгаа
Яг үнэндээ Томас Пикеттийн номыг амжилтад хүрнэ гэж хэн ч төсөөлөөгүй. Анх 2013 онд 700 орчим хуудастай хэвлэсэн тус бүтээл тухайн жилдээ шилдэг зуун номын жагсаалтад ч багтаж чадаагүй. Харин Артур Голдхаммерын орчуулсан англи хувилбар нь түмэн олонд хүрч, хүлээлтээс хол давсан юм.
2023-04-28
Монгол, Катар Улсын "Агаарын харилцааны хэлэлцээр"-ийг баталлаа
Засгийн газрын /2023.04.26/ хуралдаанаар Монгол, Катар хоёр улсын хоорондын “Агаарын харилцааны хэлэлцээр”-ийг эцэслэн баталлаа. Өнгөрөгч гуравдугаар сард хоёр тал тус хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Уг хэлэлцээр Монгол Улсын Засгийн газар бусад улсын засгийн газартай байгуулсан 40 дэх хэлэлцээр юм.
2023-04-27
Ж.Питер Морроугийн нэрэмжит ХААН Банкны олимпиадыг 10 дахь жилдээ зарлалаа
ХААН Банкнаас банк, санхүүгийн чиглэлээр 3, 4-р курст суралцаж буй оюутнуудын бүтээлч сэтгэлгээ, онолын болон мэргэжлийн мэдлэг ур чадварыг нээн илрүүлэх, сурч мэдсэнээ үнэлэн дүгнэж, багаараа нэгдэн өөрсдийгөө сорих боломж олгох зорилгоор Ж.Питер Морроугийн нэрэмжит олимпиадыг 2012 оноос жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн.
2023-04-25
Урт хугацааны хөрөнгө оруулалт өндөр ургац авчирдаг
Манай улсын хувьд хөрөнгийн зах зээл шинэ тутам хөгжөөд 30 гаруй жилийн нүүр үзэж буй. Энэ хугацаанд дотоодын олон компани хэлбэрээ өөрчилж, олон нийтийн засаглалтай, нээлттэй хувьцаат компани болжээ. Тухайн үед зарим компанийн хувьцааг урт хугацааны хөрөнгө оруулалт гэж харж чадсан (худалдан авсан) иргэд өнөөдөр хожсон. “Тавантолгой”, АПУ, “Говь”, “Сүү” тэргүүтэй компанийн хувьцаа эзэмшигчид хөрөнгийн зах зээлийн хамгийн үнэ цэнтэй, өгөөж өндөр бүтээгдэхүүнийг эзэмшиж буй. Тэд бол хувьцааны багцаа хамгийн тогтвортой, тууштай хадгалдаг хөрөнгө оруулагчид. Үүнийхээ үр шимийг ч тэр хэрээр өндрөөр хүртэж яваа билээ.
2023-04-18
ХААН Банк үнэт цаасны танилцуулга арга хэмжээ зохион байгууллаа
“Шангри-Ла Улаанбаатар” зочид буудлын Хүндэтгэлийн хүлээн авалтын танхимд зохион байгуулсан тус арга хэмжээнд 800 гаруй гаруй иргэд, хөрөнгө оруулагчид оролцож, ХААН Банкны цаашдын стратеги төлөвлөгөө, бизнесийн үйл ажиллагаа, дижитал шилжилтийн талаар болон нийтэд санал болгож буй үнэт цаасны талаар мэдээлэл авч, улмаар үнэт цаас гаргагч, аудит, үнэлгээ болон хуулийн зөвлөх, андеррайтераар ажиллаж буй байгууллагуудаас сонирхсон асуултууддаа хариулт авлаа.
2023-04-06