Зулын 25-ны их дүйчин өдөр сайн үйл хийвэл, илүү арвиждаг
Буддын шашинт улс орон, түмний дотор Монголчууд өвлийн тэргүүн сарын билгийн 25-ны өдрийг "Зулын 25"-ны их дүйчин өдөр хэмээн олон зуун жил ёслон тэмдэглэж иржээ. Шарын шашины үндэслэгч бөгөөд эрдэм номын туйлд хүртэлээ гэгээрсэн соён гийгүүлэгч их билгийн хүн хэмээн Ази даяар алдаршсан Богд Зонхова жанч халж, үүл далдалсан өдөр нь өвлийн тэргүүн сарын билгийн 25-ны өдөр гэдэг.
2023-12-07
Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслийг салбарын хэмжээнд хэлэлцүүлэв
Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг байнгын хорооны болон УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах чиг үүрэг бүхий Ажлын хэсгээс хүүхэд, гэр бүлийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудын төлөөлөлтэй хийх уулзалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд зохион байгууллаа.
2023-12-07
Хоёр дахь ЭЕШ монгол хэл, бичгийн шалгалтаар эхэллээ
2023 оны хоёр дахь Элсэлтийн ерөнхий шалгалт 12 дугаар сарын 07-нд Улаанбаатарын цагаар 10:00 цагт Монгол хэл бичгийн шалгалтаар эхэлнэ. Энэ удаагийн шалгалтад 5645 шалгуулагч бүртгүүлжээ. Шалгалт нийслэлийн 6 байршилд явагдах юм. Тухайлбал, Чингэлтэй дүүрэгт 23-р сургууль, 39-р сургууль, 57-р сургууль, Сүхбаатар дүүрэгт 1-р сургууль, 6-р сургууль, 45-р сургуулиудад тус тус явагдана.
2023-12-07
Харанга: Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Өмнөговь, Дундговьд хүчтэй шороон шуурга болно
Баянхонгор, Өвөрхангайн нутаг, Архангайн өмнөд, Өмнөговь, Дундговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ. Мөн Завханы хойд болон зүүн, Архангайн хойд, Хөвсгөл, Булганы өмнөд, Сэлэнгийн баруун, Төв аймгийн баруун хойд хэсгээр цасан шуурга шуурна.
2023-12-07
Б.Оюундэлгэр нарт холбогдох хэргийг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзлаа
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдол хамаарахгүй байгаа тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэв. Ингэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэж байна.
2023-12-06
Байгалийн “мөсөн зоорь” гэж юу вэ
Цэвдэг гэдэг нь тэг буюу түүнээс доош градуст хоёр буюу түүнээс дээш жил орших хөрс, чулуулгийг хэлнэ. Арван мянган жилийн өмнө устсан арслан зааныг идэж байсан өвстэй нь Сибирийн мөнх цэвдгээс олсон нь шинжлэх ухааны түүхэнд, байгаагүй ололт болсон юм. Үүн шиг хэдэн сая жилийн настай эд өлгийн зүйлс, амьтдын олдворыг бидэнд тэр чигээр нь өвлүүлдэг учраас цэвдгийг байгалийн “мөсөн зоорь” гэж хэлдэг.
2023-12-06
Албан бус хөдөлмөр эрхлэлтийг бүртгэлжүүлж, албажуулах системтэй болно
Албан бус хөдөлмөр эрхлэлтийг бүртгэлжүүлэх, албажуулахад чиглэсэн цахимаар албажуулах стратеги, системийн дизайн боловсруулах үүрэг бүхий Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхараар ахлуулсан ажлын хэсгийн уулзалт, хэлэлцүүлэг 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд боллоо.
2023-12-06
Зул сарын жинхэнэ сахилгагүй драм үзэхдээ бэлэн үү
“Гринч зул сарыг хулгайлсан нь” зохиолоос сэдэвлэн “ЗӨРҮҮД ГРИНЧ” хүүхдийн жүжиг бүтээжээ. Өмнө нь бид шинэ жилээр заавал үзэх киноны жагсаалтдаа “Гринч зул сарыг хулгайлсан нь” бүтээлийг оруулдаг байв. Тэгвэл энэ удаа “ЗӨРҮҮД ГРИНЧ”-ийн адал явдлыг Монголдоо, бүр дэргэдээс нь, драмын тайзнаас үзэх боломж тохиох нь.
2023-12-06
Манай пара тамирчид алт, хүрэл медалийн эзэд боллоо
Тайланд улсын Ратчасима хотод дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын наадам арванхоёрдугаар сарын 2-9-ний өдрүүдэд болж байна. Тус наадамд манай улсаас пауэрлифтинг, буудлага спортын төрөлд хоёр тамирчин, хоёр дасгалжуулагч оролцож байгаа юм. Өнөөдөр буудлага спортын хийн гар бууны 10 метрийн дасгалд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч О.Төгөлдөрийн удирдлага дор цэц сорьсон Г.Ганзориг хүрэл медаль хүртэв.
2023-12-06