Ойн дэд бүтцийг сайжруулах хөтөч “Оюутолгой”
“Оюутолгой”-н хувьд уурхайгаас үр өгөөжөө хүртсэний дараа бүсийн нөлөөлөл, байгаль орчны асуудлууд, тогтвортой хөгжлийн зорилгод нийцсэн уурхайн хаалтыг хариуцлагатай уул уурхайн жишиг стандартын дагуу хийх юм.
2023-11-13
Олон улсын төлбөрийн нэгдсэн сүлжээ нэвтрүүлэх үүрэг өглөө
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит өглөөний уулзалтаа төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-гийн баг хамт олонтой хийлээ. Тэрбээр тус системийг бүтээхэд мэдлэг боловсрол, оюун санаагаа дайчлан ажилласан мэргэжлийн инженерүүд, академийн хамт олонд талархал илэрхийлээд, ажлын амжилт хүсэв.
2023-11-13
418 оюутныг цагийн ажилд зуучилжээ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, түүний харьяа байгууллагууд болон Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөл хамтран “CAREER EXPO-2023” залуучуудын хөдөлмөрийн өдөрлөг зохион байгуулжээ. Аравдугаар сарын 30-нд эхлүүлсэн эл өдөрлөг өнгөрсөн амралтын өдрүүдэд хаалтаа хийж, тайлангаа гаргажээ.
2023-11-13
Түгжрэл бууруулах тээвэр логистикийн оновчтой шийдлийг хэлэлцлээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан нийслэлийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээ, хүнсний худалдаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл 700 гаруй хүнтэй зөвлөлдөх уулзалт хийлээ.
2023-11-13
Хөгжиж буй орнуудын хөтөлбөрт Монголын судлаачдыг хамруулахаар болжээ
БШУЯ-ны газрын дарга, доктор Д.Баттогтох, ХБНГУ-ын Боловсрол судалгааны яамны газрын дарга Габриэль Хермани, Германы судалгааны Сангийн захирал Катрин Кос нартай уулзан хоёр улсын шинжлэх ухаан салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлж, дараах үйл ажиллагааг үе шаттай судлан хэрэгжүүлэхээр тогтлоо.
2023-11-13
Аж ахуйн нэгжүүдийг 22.4 саяар торгож, 9.4 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулав
Арьс шир, ноос ноолуур, мах боловсруулах үйлдвэрүүдийн бохир ус цэвэрлэх байгууламжид урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар хэд хэдэн ноцтой зөрчил илэрчээ. Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтад нийт 69 обьект хамрагдсан ба 41 мах боловсруулах төхөөрөх үйлдвэр, 20 арьс шир боловсруулах үйлдвэр хаягдал усыг төвийн шугамд нийлүүлж байна. Эдгээр үйлдвэрийн 27 нь бага оврын урьдчилан цэвэрлэх байгууламжтай, 24 буюу 34 хувь хаягдал усыг мэргэжлийн байгууллагатай гэрээний үндсэн дээр хаягдал усыг зөөврөөр зайлуулж байна. Дээрх бага оврын цэвэрлэх байгууламжуудын цэвэрлэгээний түвшин дунджаар 63 хувьтай байна.
2023-11-10
Бэртэж гэмтсэн 435 хүн эмнэлэгт ханджээ
Сүүлийн өдрүүдэд цас ихээр орж, авто болон явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайд үүссэн халтиргаа гулгаанаас үүдэлтэй бэртэж гэмтсэн иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай байна. Цас орсон эхний өдөр буюу энэ сарын 3-наас 10-ны өдрийн хооронд халтирч унаж бэртсэн нийт 435 хүн Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт тусламж үйлчилгээ авчээ.
2023-11-10
З.Батбаяр: Хаягдал ус зөвшөөрөх дээд хэмжээнээс 10 дахин өндөр маш бохир байна
Сүүлийн жилүүдэд ус ашиглагчид болон хэрэглэгчид төрөл бүрийн химийн бодисын агууламж өндөртэй гоо сайхан, цэвэрлэгээний бүтээгдэхүүнийг ахуйн хэрэглээндээ ихээр хэрэглэх болсноос хаягдал усанд химийн хэрэгцээт хүчилтөрөгчийн агууламж ихсэж, улмаар цэвэрлэх байгууламжийн идэвхит лаг буюу бичил биет амьтныг устгах, биологи цэвэрлэгээний түвшинг бууруулах нөхцөл болж байна.
2023-11-10
хүлэмжийн хийн ялгарлыг 21,700 тонноор бууруулах зорилтдоо хүрсэн
Улаанбаатар хотын утааг бууруулах дунд хугацааны арга хэмжээг боловсруулж, хэрэгжүүлэх хүрээнд агаарын бохирдлыг бууруулах төслүүдийн уялдаа холбоог сайжруулах, үр өгөөжийг дээшлүүлэхэд чиглэсэн уг төслийг энэ онд багтаан хэрэгжүүлж дуусгахаар ажиллаж байна. Тус төсөл нь агаар дахь хүлэмжийн хийн ялгарлыг 21,700 тонноор бууруулах зорилтдоо бүрэн хүрээд буй.
2023-11-10
"Эрхээ мэдье" мэтгэлцээний ялагчид сургалтын тэтгэлэг олгоно
НҮБ-ын Хүний эрхийн боловсролын дэлхийн хөтөлбөрийн “Ерөнхий боловсролын тогтолцоонд хүний эрхийг нэвтрүүлэх” зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нобелийн шагналт Олон улсын Эмнести Интернэшнлээс санаачлан Отгонтэнгэр Их Сургууль, Монголын Карл Попперын Мэтгэлцээний Нийгэмлэг хамтран зохион байгуулсан “ЭРХЭЭ МЭДЬЕ” хүний эрхийн асуудлаарх ЕБС-иудын аварга шалгаруулах XIII дахь удаагийн мэтгэлцээний тэмцээн 2023 оны 11 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.
2023-11-10