Урамшууллыг нэмснээр сэрүүний улиралд шингэн сүүний нийлүүлэлт өсжээ
Засгийн газрын 2020 оны “Журам батлах тухай” 130 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн малын түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид мөнгөн урамшуулал олгох журам”-ыг хэрэгжүүлснээр хуурай сүүний импортын хамаарал буурч, сэрүүний улирлын шингэн сүүний нийлүүлэлт нэмэгджээ.
2023-11-08
Ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, уулархаг нутгаар ялимгүй цас орж, явган шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг болон говь, талын нутгаар салхи шуургатай байна.
2023-11-08
“Чулууны хээ-9” үзэсгэлэнг зориорой
Тухайлбал ээрэм говийн мана гартаам, чүнчигноров, чулуужсан мод, опал (гэрэлтчимэд), оюу мэтийн үнэт, өнгөт хийгээд занар, зануул (алевролит), нангис (аргиллит), цахиур, бөсөл (туф), гиван (лимонит), гантиг, шохойн жонш зэрэг тунамал, бялхмал, хувирмал чулуулгийн өгөршил, хагарал, цуурал, хуурал, зүсэлтээс нэгэн цэг зураасны нэмэлт хачиргүйгээр өөрөө тодорсон 300-аад үзмэрт дэлгэн толилуулахыг эрэлхийлжээ. Тус үзэсгэлэн 2023 оны арваннэгдүгээр сарын 3-10-ны өдрийг дуустал олон нийтийн хүртээл болно.
2023-11-07
Гэр хороололд “What3words” хаягжилтын систем нэвтрүүллээ
“What3words” гэдэг нь хаягжилтын систем юм. Өөрөөр хэлбэл, хүүхдүүд интернэтгүй үед ч энэхүүаппликэйшнийг ашиглан, түргэнийэмнэлэг, онцгой, цагдаа дуудаж боломжтой. Мөн томчууд гэртээ урьсан зочны өөдөөс нь угтаж, “Одоо зүүн, дараа нь баруун, чигээрээ яв” гэх зэргээр заах шаардлагагүй. Тохиолдлын гурван үг сонгон, өөрийн байгаа газраа тодорхойлоод хаягаа танилдаа илгээснээр хаягийн илэрц тодорхой “замчилна”. Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас цаашдаа гурван үгт хаягийг хэрэглэж хэвшихийг уриалсан. Улмаар эхний ээлжид E-Mongolia системийн “Ekids”-тцагдаагийн байгууллага, онцгой байдал гэх мэтчилэн яаралтай тусламжуудыг суулгаж өгсөн байна.
2023-11-07
Эрчүүд салах тухай 777 шалтаг боддог ч хэлж зүрхэлдэггүй
Тэр минь тэвэрт ойр, амьсгал нь дэргэд, атгах гар нь хажууханд юм сан, ай хорвоо. Гэвч алагхан зүрх минь алс холд орших шиг, хачин уйтай. Салъя гэхнэ ээ, шалтаан олдохгүй. Харин шалтаг бол 7 бүр 77, үгүй 777-г ч хэлж чадахаар байна. Гэвч бас үг эвлэхгүй нь. Хэлж ч чадахгүй, салж бүүр чадахгүй. Анх бид жинхэнэ хайраараа учирсан. Мөрөөдлийнхөө тухай ярьж, хотын гудмаар шөнөжин алхсан. Тэр минь сайн бүсгүй, сайхан эмэгтэй. Тэгэвч би одоо түүнд хайргүй...
2023-11-07
“Нүүрсний хулгай”-н талаарх баримт, мэдээллийг цуглуулж эхэллээ
Иргэдээс “Нүүрсний хулгай”-н талаарх баримт, мэдээллийг sonsgol.mn хаягаар хүлээн авч эхэлжээ. УИХ-ын Хянан шалгах түр хороотой хамтарч ажиллаж, ирүүлсэн мэдээллийг тус дэд хороо хянан шалгаж, үндэслэлтэй тохиолдолд нотлох баримтаар бэхжүүлж, Хянан шалгах түр хорооны сонсголд оруулах юм байна. sonsgol.mn нь дэд бүтцийн хувьд “төөрдөг байшин” хэлбэрээр хийгдсэн, халдлагаас бүрэн хамгаалагдсан бөгөөд мэдээлэгчийн эх сурвалжийг заавал шаардахгүй гэдгийг Хянан шалгах түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр мэдэгдлээ.
2023-11-07
ШСХ-нд шүүгчийг хардсан, гүтгэсэн үндэслэлгүй гомдол их ирдэг
2022 оны байдлаар Шүүхийн сахилгын хорооны гишүүд 325 шүүгчид холбогдох зөрчлийн хэргийг шалгажээ. Үүнийг 117 нь хөдөөд ажилладаг шүүгч. Тиймээс ШСХ-ны гишүүд жилийн 365 хоногийн багагүй хугацааг хөдөөд томилолтоор өнгөрүүлдэг. Хамгийн гол нь 2017-2021 онд 74 шүүгчид сахилгын шийтгэл ногдуулсан боловч, шүүгч нар шийдвэрийг үл хүлээн зөвшөөрч гомдол гаргаснаар 18 нь л хариуцлага хүлээжээ. Харин бусад хэргийг хэрэгсэхгүй болгосон гэсэн үг.
2023-11-06
Их мастер Б.Мөнгөнтуул дэлхийн шилдэг 50 шатарчинтай өрсөлдөж, IV-т орлоо
Манай улсаас дасгалжуулагч, Их мастер Б.Гүндаваагийн удирдлага дор Үндэсний шигшээ багийн тамирчин, Их мастер, гавьяат тамирчин Батхуягийн Мөнгөнтуул оролцож, дөрөдүгээр байрт орлоо. Б.Мөнгөнтуул гавьяат энэ тэмцээнд 2022-2023 оны дундаж чансаагаар оролцсон байна. Нийт 11 өрөг тоглохдоо тэр дөрөв хожиж, долоо тэнцсэн бөгөөд ганц ч хожигдол аваагүй юм.
2023-11-06
“Бүс ба Зам” санаачилгын хүрээнд хоёр орны хамтарсан лаборатори байгуулна
БНХАУ-ын Шинжлэх ухааны академиийн “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд байгуулагдсан ANSO (Alliance of Internatioanal Science Organizations) буюу Олон улсын шинжлэх ухааны байгууллагуудын холбооны анхдугаар хурал БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдаж байна. Энэхүү хуралд дэлхийн 70 гаруй орны Шинжлэх ухааны сайд нар болон төлөөлөгчид оролцож байгаа юм. Хурлын үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн сайд Юен Хэжүнтэй уулзан “Хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд хоёр улсын шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хэд хэдэн ажил хэрэгжүүлнэ.
2023-11-06
"Петрочайна дачин тамсаг" ХХК-д зөрчил арилгах нэг сарын хугацаа өгчээ
"Петрочайна дачин тамсаг" ХХК Монголд үйл ажиллагаа явуулаад 18 жил болж буй. БОАЖЯ-наас "Петрочайна дачин тамсаг" ХХК-д шалгалт хийжээ. Улмаар тус компанийнханд зөрчил арилгах нэг сарын хугацаа өгсөн байна. Учир нь Байгаль орчны улсын ерөнхий байцаагчийн өгсөн албан даалгаврыг тус компани удаа дараа тус компани биелүүлээгүй байна. Мөн Монгол Улсын Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс гаргасан зөрчил арилгах шийдвэрийг ч биелүүлээгүй гэнэ.
2023-11-06
Хүйтрэх учраас цас ойрын хугацаанд хайлахгүй
Өнгөрсөн амралтын өдрөөр орсон цасны хэмжээ болон Улаанбаатар хотын ойрын өдрүүдийн цаг агаарын талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Оюунчимэгээс тодрууллаа.
2023-11-06
Хөдөлгөөн болон хөдөлмөр засалч нарт мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэв
ХБХХТ-ийн хүүхдийн хөдөлгөөн засал, хөдөлмөр заслын мэргэжилтнүүдэд зориулсан 2 дугаар хэсгийн сертификатын сургалтыг аравдугаар сарын 30-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн хооронд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн хөдөлгөөн засалч болон хөдөлмөр засалч нарыг хамруулан зохион байгууллаа.
2023-11-06
Улсын I төв эмнэлгийн хашаанд барьж буй 20 давхар барилгыг зогсоох үүрэг өгөв
Анх 2005 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Жамомед” ХХК-д 450 ам метр газрыг олгож байжээ. Түүнээс хойш дөрвөн удаа тус газрын эзэмшигчийн нэрийг шилжүүлж, хоёр удаа газар эзэмших хугацааг сунгасан байна. Ийнхүү хамгийн сүүлийн байдлаар 2018 онд “Мөргөл Уул” ХХК-ийн нэр дээр 1360 ам метр газар олгожээ. Тус компанийн хувьд 20 давхар бүхий контор, орон сууцны барилга барихаар суурь ажлаа эхлүүлээд байна.
2023-11-06
МАН: Тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэхийг дэмжлээ
УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хурал өнөөдөр /2023.11.06/ хуралдаж, Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн төсөл болон Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийн талаар хэлэлцлээ. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, дэд дарга М.Оюунчимэг, дэд дарга Э.Бат-Амгалан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны дарга С.Далхаасүрэн нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
2023-11-06