Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

Гүйцэтгэх нарийн бичгийн даргаа өөрчилснөө ШЕЗ нуух шаардлага бий юү 

Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ)-ийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулгыг энэ сарын 31-нээр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болсон гэх мэдээлэл бидэнд ирлээ.
2026-08-28

Шатахууны хомсдол жуулчны тээвэрт саад учруулсан хэвээр байна 

Аялал жуулчлалын мэргэжлийн холбооныхон шатахууны хомсдолтой холбоотой үүссэн бэрхшээлүүдийг шийдвэрлэх чиглэлээр нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын жуулчин тээврийн холбоотой хамтран үе шаттай арга хэмжээ авч буй талаараа мэдээлэв.
2026-08-28

“Байгалийн аялал жуулчлалаас 2.56 их наяд төгрөг төвлөрүүлэх боломжтой” 

Монголын байгалийн өв сан, “Дэ нэйчэ консерванси” олон улсын байгууллагаас хамтран хэрэгжүүлдэг “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөрийн баг болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамныхан хамтран тусгай хамгаалалттай газар нутгийн аялал жуулчлалын эдийн засгийн үр өгөөжийн судалгааг анх удаа хийжээ.
2026-08-28

АН: Засгийн газар бодит байдлыг үнэнээр нь хэл 

Ардчилсан намын “4-11” мэдээллийн цагаар үнийн өсөлт, Засгийн газрын алдаатай бодлогын талаар байр сууриа илэрхийллээ. Монголбанкнаас энэ оны төсвийн алдагдал 2.4 их наяд төгрөг болсныг зарласан. Төсвийг анхнаас нь алдагдалтай баталсан, үүн дээр шатахууны хомсдолтой холбоотой үнийн болон, инфляцын өсөлт нөлөөлсөн гэж тэд үзэж байна.
2026-08-28

Хээрийн түймэр тавьж, хүний амь хохироосон хэргийг шийдвэрлэлээ 

Дорнод аймгийн Баяндун сумын нутагт 2024 оны аравдугаар сарын 11-нд хээрийн түймэр гарч, үүний улмаас их хэмжээний талбай шатаад зогсохгүй нэг хүний амь эрсэдсэн юм. Автомашины янданд өндөр ургасан өвс хуримтлагдсаар халж, эл түймэр ассан болохыг шинжээчид тогтоож, Л.Нацагдорж гэх хүнийг Дорнод аймгийн Цагдаагийн газрынхан шалгасан байна.
2026-08-28

Нийт нутгийн 40 гаруй хувьд бэлчээрийн даац хэтэрчээ

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтсийнхэн зуншлагын ерөнхий төлөвт үндэслэн 2026-2027 оны өвөл, хаврын бэлчээрийн даацын үнэлгээг энэ сарын 20-ны байдлаар гаргаснаа өчигдөр танилцууллаа.
2026-08-28

К2 ангиллын автобензин иргэдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буйг асуув

УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас Ерөнхий сайдад хандан К2 автобензиний хүн амын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн талаар асуулга тавьжээ. Энэ нь манай улсад импортлон хэрэглэж буй АИ92 шатахууны ангилал аж. Монгол Улсад мөрдөж буй стандартаар эл ангиллын автобензиний хүхрийн агууламж 500 мг/кг, бензолынх таван хувиас ихгүй байх ёстой юм.
2026-08-28

Үерийн дараа сураггүй болсон 1500 орчим хүнийг эрэн хайж байна 

Гималайн нурууны зарим мөсөн гол хайлсны улмаас өнгөрсөн лхагва гарагт Балбын Катмандуг Төвөдийн Лхастай холбодог бүсэд үер нүүрлэн, 1500 гаруй иргэн сураггүй болж, 170 орчим хүн амиа алджээ.
2026-08-28

“Толгойт” өртөөний даргын хахуулийн хэрэгт дахин яллах дүгнэлт үйлдлээ

Монгол, Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын “Толгойт” өртөөний даргаар ажиллаж байсан Т.Үржинд холбогдох бусдаас их хэмжээний хахууль авсан хэрэгт Нийслэлийн прокурорын газар (НПГ)-аас дахин яллах дүгнэлт үйлдэн, өнгөрөгч долоо хоногт шүүхэд шилжүүллээ.
2026-08-28

Зардлыг дахин хуваарилснаар нийт зарлагыг тэлсэн гэж үзжээ 

Нээлттэй нийгэм форумын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн ээлжит хурал өчигдөр болж, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах болон дагалдах төслүүдийг хэлэлцлээ.
2026-08-28

АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Оросын талынхантай уулзсан гэв үү

АНУ-ын Тагнуулын төв газар (CIA)ын дарга Жон Рэтклифф (Үндэсний тагнуулын газрын дарга асан) өнгөрсөн мягмар гарагт Москвад очиж, Оросын зарим албан тушаалтантай уулзсан талаар нэрээ нууцалсан эх сурвалжууд тус улсын хэвлэлүүдэд мэдээлсэн байна. Америк өнгөрсөн долоо хоногт Украинд хандан, даваагаас лхагва гараг хүртэл Москва, Санкт-Петербург болон ОХУ-ын хойд хэсгийн зарим нутаг дэвсгэрт агаарын цохилт хийхгүй байхыг хүссэн гэнэ
2026-08-27

Суррон, мопедын ослоор 160 хүн гэмтэж, тусламж авчээ

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аас эцэслэн баталж, долоодугаар сарын 1-нээс дагаж мөрдүүлж буй. Шинэ зохицуулалтаар сурроныг мотоцикл, скүүтерийг мопедын ангилалд оруулж, хөдөлгөөнд оролцох журам, хариуцлагыг тодорхой болгосон.
2026-08-27

Дэнчингийн 90 хувийг буцааж шилжүүлэх нь 

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны тухай хуулийг 2022 онд баталж, нүүрс болон уул уурхайн бусад бүтээгдэхүүнийг биржээр дамжуулан ил тод, өрсөлдөөнт нөхцөлөөр арилжаалдаг болсон.
2026-08-27

Казахстанд Үндсэн хууль, парламентын шинэ тогтолцоо үйлчилж эхэлнэ

Шинэ Үндсэн хууль долоодугаар сарын 1-нд хүчин төгөлдөр болсноор Казахстанд улс төрийн тогтолцооны түүхэн өөрчлөлт шинэчлэлт эхэлсэн гэж үзэх болжээ. Энэ тухай Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев нь мэдэгдэхдээ “Улс төр, эдийн засгийн өөрчлөн байгуулалт, цар хүрээтэй шинэчлэлийн их замд гарлаа” гэж хэлээд эрин зууны энтэй энэ үйл явдлыг тохиолдуулан ард түмэндээ баяр хүргэсэн байна.
2026-08-27

Мазаалайн тархац нутаг дахь баянбүрдүүдийг судалжээ

Мазаалай баавгайг хамгаалах цогц ажлын хүрээнд усан хангамжийг нэмэгдүүлэх олон талт арга хэмжээг говийн бүсэд хэрэгжүүлж буйгаа Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээллээ.
2026-08-27

Сүм, хийд ялимгүй цөөрсөн ч, ажилчдын тоо 221-ээр нэмэгдсэн байна

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа нийт сүм, хийдийн 53.8 хувь нь христийн сүм хэдий ч шашны байгууллагын ажилчдын 69.2 хувийг буддын хийдийнх эзэлж буй талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Тодруулбал, манай улсад өнгөрсөн оны байдлаар нийт 420 сүм, хийд үйл ажиллагаа явуулж буй бөгөөд үүнийг өмнөх оныхтой харьцуулахад 0.5 хувиар буурсан дүн аж.
2026-08-27

Улаанбаатар-Дели чиглэлд маргаашаас тогтмол нислэг үйлдэнэ

“Хүннү эйр” компани Улаанбаатар-Дели чиглэлийн шууд нислэгээ маргаашаас албан ёсоор эхлүүлэхэд бэлэн болсноо зарлалаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад өнгөрсөн онд төрийн айлчлал хийх үеэр хоёр орны төлөөлөгчид стратегийн түншлэлийн харилцаа, эдийн засаг, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилтын хүрээнд Улаанбаатар-Дели чиглэлийн шууд нислэгийг тогтмолжуулах асуудлыг тусгайлан хэлэлцсэн байдаг.
2026-08-27

Хүнсний ногооны 70 хувийг дотоодоосоо хангана 

Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат ургацын урьд­ чилсан балансын дүн мэдээг Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ. Монгол Улс энэ хавар 370 мянган га-д тариалалт хийснээс улаанбуудай 318, төмс 13, хүнсний ногоо 14, ногоон тэжээл 90, тосны ургамал 94 мянган га-д тариалсан байна.
2026-08-27

Гангийн үйлдвэр барих төсөлд хоёр компани шалгарчээ

Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталлаа. Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт барих уг төслийг эрчимжүүлэх зорилгоор ТЭЗҮ-ийг боловсруулан батлуулах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгуулсан.
2026-08-27

Дорнод, Сүхбаатар аймгийн гурван сумд хорио цээрийн дэглэм тогтоолоо

Дорнод аймгийн Дашбалбар, Чулуунхороот, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумд малын гоц халдварт шүлхий oвчний “SAT-1” хэвшил дахин бүртгэгдсэн нь Мал эмнэлгийн ерөнхий газрын лабораторийн шинжилгээгээр батлагдсан тул өчигдрөөс хорио цээрийн дэглэм тогтоолоо.
2026-08-27