“Туулын хурдны зам” төслийг зогсоов
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “Туулын хурдны зам” төслийг тодорхой хугацаагаар зогсоох шийдвэр гаргалаа. 1.9 их наяд төгрөгийн нийт өртгөөр Туул гол дээгүүр 32 км авто зам, гүүрэн байгууламж барьснаар нийслэлийн түгжрэлийг бууруулна хэмээн хотын дарга Х.Нямбаатар тайлбарлаж буй.
2026-04-23
Увсад улаан бурхан өвчнөөр гурван сартай хүүхэд энджээ
Манай улсад улаан бурхан өвчний дэгдэлт 423 дахь өдрөө үргэлжилж байна. Анх 2024 оны долоодугаар сард Казахстанаас Улаанбаатарт ирсэн 47 настай эрэгтэйгээс уг халдвар зөөвөрлөгдөн тархсанаас хойш өчигдрийн байдлаар 14 764 хүн өвчилж, 18 хүүхэд эндээд байна.
2026-04-23
35 000 тонн хүлэмжийн хий ялгарахаас сэргийлжээ
Европын холбооны “СВИЧ-Эшиа” хөтөлбөрийн санхүүжилттэй “Дулаан шийдэл II” төслийн хаалтын үйл ажиллагаа болов. Агаарын бохирдлыг бууруулж, гэр хорооллын иргэдийг дулаан, аюулгүй нөхцөлд амьдруулах, цахилгаан болон түлшний зардлыг багасгах зорилготой дээрх төслийг хэрэгжүүлснээр 2022- 2026 онд 4750 өрхийн амины орон сууц, барилга, байшинг дулаалж, 35 000 гаруй тонн хүлэмжийн хий ялгарахаас сэргийлсэн байна.
2026-04-22
Боксын өсвөр үеийн тамирчид Ташкент хотод хөл тавилаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Узбекистан улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев өнгөрсөн онд Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэрээ спортын салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулсны дотор өсвөр үеийнхний боксын тамирчдын хамтарсан бэлтгэл сургуулилалтыг зохион байгуулах байв.
2026-04-22
Монголын шар шороон шуурга Хятадын Сычуань мужид хүрчээ
Монголын нутгаас үүссэн хүчтэй циклон үзэгдэл уур амьсгалын нөлөөгөөр эрчимжин, хойд Хятадын өргөн уудам нутгийг хамарсан томоохон шороон шуурга үүсгэжээ. Энэ сарын дундаас нүүдэллэж эхэлсэн шар шороон шуурга цааш эрчимтэй “довтолж” Сычуань мужид хүрсэн нь бүс нутгийн хэмжээнд анхаарал татаж байна.
2026-04-22
Х.БАТТУЛГА: ҮЗХ дүгнэх биз
Монголын сэтгүүл зүйн “Их хурд” буюу БАЛДОРЖ шагнал жил бүр шилдгүүдээ тодруулдаг байсан 2008-2018 оны хоорон дахь 10 жил бол шинэ үеийн сэтгүүл зүйн хөгжил, шинэчлэл, өөрчлөлт, төлөвшилд томоохон түлхэц өгсөн үсрэнгүй дэвшлийн түүхэн мөчлөг байсныг салбарын мэргэжилтнүүд, судлаачид, багш нар, “гал тогооныхон” маань ил, далд ярьдаг, дурсдаг хэвээр.
2026-04-22
АН-ын Я.Санжмятав, Д.Одхүү нар ИЗНН-д элсэв
Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл жилтэй давхцуулан Ардчилсан намаас ИЗНН тийш “нүүдэл” идэвхжив. Тус намын гишүүн Я.Санжмятав, Д.Одхүү нар С.Зориг агсны мэндэлсэн өдрийг тохиолдуулан ИЗНН-д элссэн байна.
2026-04-22
“Иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, тайван жагсах эрхэд халдаж байна”
“Эмнести интернэшнл” байгууллагаас өчигдөр “Дэлхийн хүний эрхийн төлөв байдал 2025/26” тайлангийн Монгол дахь тусгал хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэ үеэр Монгол Улс дахь хүний эрхийн нөхцөл байдлыг танилцуулж, “Хүний эрхэд ээлтэй хот төлөвлөлт”, “Хүрээлэн буй орчин, уур амьсгалын өөрчлөлт”, “Геополитик, аюулгүй байдал ба хүний эрх” зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв.
2026-04-22
Нийслэлийн хэмжээнд англи хэлний 210 багш дутагдалтай байна
Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хорооны хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанд нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний багш нарыг чадавхжуулах болон дутагдлыг нөхөх арга хэмжээний талаар танилцуулав.
2026-04-22
С.Зориг агсны амьдрал үйлс, үзэл санааг мөнхлөх “Үлдэх Зориг” баримтат киног олны хүртээл болголоо
Монголын ардчилал, хүний эрх, эрх чөлөөний төлөөх үзэл санааны түүчээ, “Ардчиллын алтан хараацай”, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зоригийн мэндэлсний 64 жилийн ой өчигдөр тохиолоо. Энэ өдрийг тохиолдуулан түү ний гэр бүл, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгчид, АН, ИЗНН-ын гишүүд хөшөөнд нь цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв.
2026-04-21
Явган зорчигч ихтэй үед унадаг дугуйнаасаа бууж, алхах ёстой
Урин дулааны цагт Улаанбаатар хотод явган хүний замаар аюулгүй алхана гэдэг аз сорьсон хэрэг болоод удаж байна. Авто зам дээр өдөрт 600 гаруй мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохын зэрэгцээ орчин цагийн залуусын унаа болсон скүүтер, мопед, суррон гэхэд 37 мянга орчим бий гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас танилцуулж байв.
2026-04-21
Азийн “Порно Диснейлэнд”
Тайландын хаант улс дэлхийн аялал жуулч лалын гол чиглэлүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог. Тус улс тэгэхдээ үзэсгэлэнтэй байгаль, наранд шарах тохилог газрууд, Буддын сүм дуганаараа л гадаадынхныг татдаг юм биш, биеэ үнэлэгчдийн нэг төв гэдгээрээ дэлхийд танигдаад байгаа юм. Энгэр хормойн хямд үйлчилгээ үзүүлдгээрээ “Порно Диснейлэнд” гэгдэх болсон Паттая хот нь гадаадынхны дунд нэр алдартай болж буй аж.
2026-04-21
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд энэ хавар 10 мянган мод тарина
Манай улс жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагт Мод тарих үндэсний өдрийг тэмдэглэдэг уламжлалтай билээ. Энэ өдөр мод, бут, сөөг, цэцэг тарих, тэдгээрийг арчлан хамгаалах, байгаль орчноо нөхөн сэргээх зорилгоор олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулдаг. Бүх нийтээр мод тарих өдрийг тохиолдуулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийнхэн захиалга авч эхэлжээ.
2026-04-21