Тайландын хаант улс дэлхийн аялал жуулч лалын гол чиглэлүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог. Тус улс тэгэхдээ үзэсгэлэнтэй байгаль, наранд шарах тохилог газрууд, Буддын сүм дуганаараа л гадаадынхныг татдаг юм биш, биеэ үнэлэгчдийн нэг төв гэдгээрээ дэлхийд танигдаад байгаа юм. Энгэр хормойн хямд үйлчилгээ үзүүлдгээрээ “Порно Диснейлэнд” гэгдэх болсон Паттая хот нь гадаадынхны дунд нэр алдартай болж буй аж. Биеэ үнэлэхийг Тайландад албан ёсоор хориглодог ч уушны газрууд, гоо сайхны үйлчилгээ үзүүлдэг салонууд гээд сэжигтэй үйлс санал болгодог байгууллага энэ хотод хааяагүй элбэг. Паттая “Нүглийн хот” гэх нэр авсан шалтгаан, тэндхийн эрх баригчид нь хууль бус бизнест хэрхэн ханддаг талаар цухас ч гэлээ өгүүлье.
ВВС News-т өгүүлснээр Тайланд улс Вьетнамын дайны үеэс л цэргийнхний амралтын газар болсон бөгөөд үүний тулд зугаа цэнгэл, түүний дотор энгэр зөрүүлэх үйлчилгээний бүхэл бүтэн дэд бүтэц бий болгожээ. Түүнээс хойш дэлхийн хамгийн сул чөлөөтэй улс гэх статус Тайландаас салахаа байв. “Tourism management” сэтгүүлд бичсэнээр “зөвхөн насанд хүрэгчдийн зугаа цэнгэл” хайгч аялагч жуулчид Европ, Америктай харьцуулбал энгэр зөрүүлэх үйлчилгээг хамгийн хямд төсрөөр үзүүлдэг Тайландыг амрах газраа болгож сонгох нь элбэг болсон аж. Ялангуяа баруун эргийн Паттаяд ийм үйлчилгээ хурдтай хөгжжээ. Эргийн дагуу сунаж тогтсон Уокинг-стрит нь тус хотын хамгийн алдартай гудамж бөгөөд шөнийн цагаар “амь орно”. Энд хүмүүсийг уушийн газрууд руу урьсан неон гэрлүүд анив чина. Богино банзал, өмд мэт тусгай хувцас өмссөн залуу үйлчлэгч бүсгүйчүүд аялагч, жуулчдын анхаарлыг татна. Уушийн газар бүр өөрийн гэсэн онцлогтой. Тухайлбал, нэгэнд нь үйлчлэгч-“эмнэлгийн сувилагчид”, нөгөөд нь “хөгжөөн дэмжигчид”, гуравдахид нь “усан цэргүүд” байх жишээтэй. Түүнчлэн эргэлзээтэй үйлчилгээ санал болгодог газрууд энд олон тааралдана. Жишээ нь, “Савантай иллэг” нь аялагчдыг халуун усны газар руу урина. Эцэст нь, бүх үйлчилгээ энгэр зөрүүлж дуусна. Энгэр зөрүүлэх үйлчилгээ үзүүлдэг гэх аль ч байгууллагад эмэгтэйг зочид буудалд урих хүртэл эрчүүд богино хугацаанд (хоёр цагаас илүүгүй) хөлсөлнө. Үүний тулд ажилтныг нь (бүсгүйг) авч явахдаа торгууль маягтай юм уг байгууллагад төлнө. Зочид буудалд очсон хойноо эр, эм хоёр нэмэлт үйл чилгээний хөлсөө тохирно. Түүнээс гадна “удаан хугацааны” гэх хувилбар байх бөгөөд энэ тохиолдолд бүсгүй захиалагчтай бүхэл шөнийг юм уу, хэдэн өдрийг түүгээр ч барахгүй хосын нь үүргийг гүйцэтгэн амралтаа бүхэлд нь хамт өнгөрөөж ч болно.
Паттаяд цаг нөгцөөх үнэ өртөг Өрнөдийн том хотуудынхыг бодвол үлэмж хямд. Тиймээс Британи, Герман, АНУ, Австралийн жуулчид эндхийн байнгын зочин болж байдаг. Биеэ үнэлэгч нэг өдөрт 1000-2000 бат (30-60 ам.доллар) олно. Заримдаа 7000 бат (200 гаруй ам.доллар) нэг шөнө олох нь ч бий.
Биеэ үнэлэгч хийгээд жуулчдын хоорондын харилцаа сунжрах нь цөөнгүй. Энэ тохиолдолд жуулчин тайланд бүсгүйн “чихрийн аав” болдог, учир нь тэрбээр түүнд байнга мөнгө илгээх ёстой.
Ийм үйлчилгээ эрхэлдэг нэг байгууллагын ажилтан эмэгтэй Мали “Чихрийн эцэг” нэлээд хэдтэй байснаа “Sun” сэтгүүлийн сурвалжлагчид ярьсан байна. Түүнд их сайн болсон ачааны тэрэгний жолооч британи эр сар бүр 130 орчим ам.доллар явуулдаг байжээ. Эмэгтэйн ярьснаар британи эр өдөр бүр ярьдаг, харилцаагаа гүнзгийрүүлэхийг хүсдэг, Тайландад шилжиж ирэхийг ч хүсдэг байж. Тэрбээр сард 5000 орчим бат илгээдэг байв. Нэг удаа “Мотоцикл авмаар байна” гэж Мали хэлэхэд тэрбээр даруйхан зохих хэмжээний мөнгө гуйвуулжээ.
Британи эр Малигийн эцэг, эхтэй танилцаж, охиныг нь “гуйсан” аж. Тэдний хурим эмэгтэйнхээ төрсөн өдөр тохиох байсан ч энэ ёслол болсонгүй. “Тэр надад мөнгө гуйвуулдгаа их юманд боддог байсан нь миний санаанд нийцээгүй. Бид хоёулаа хурц зан ааштай, бид биендээ тохирохгүй юм байна гэж би бодох болсон. Түүнийг Англи руугаа буцахад нь би хоёр тийш болохоор шийдсэн. Дахин боломж олгохыг тэр гуйсан ч би зөвшөөрөөгүй” хэмээсэн байна.
Хурим болоогүйд Мали ер харамссангүй, учир нь түүнийг гэх хүн цөөнгүй байлаа. Британи эрээс өмнө америк хүнтэй учирсан, тэр нь ч бас мөнгө гуйвуулдаг байв. Тэгсэн хэр нь л бүсгүй гадаадын өөр хүмүүстэй уулзсаар л байжээ. “Чихэр аав”-уудтай тогтоосон харилцаа удаан сунжирч, аз жаргалтай төгсөх нь ховор. Хоёр тийш болох шалтгаан нь ихэнхдээ хэл ярианы саад, соёл, зан заншлын ялгаа болдог байна.
Биеэ үнэлэхийг Тайландад албан ёсоор хориглодог болохоор энэ салбарт “ажил” эрхлэгчид төрийн тусламжийн хөтөлбөрт хамрагддаггүй. Гадаадын хүний хүүхэд тээсэн эмэгтэй нийгмийн ямар нэг хөнгөлөлт эдлэхгүй. Ийм явдал Аом гэх эмэгтэйд тохиолдсон гэнэ. Энэ эмэгтэй Германы жуулчны хүүхдийг төрүүлжээ. Жигтэйхэн үнэнч байхаа тангарагласан тэр герман хөөрхий бүсгүйг хаясан байна. Ийм тохиолдолд бүсгүй түүнээс хүүхдийн мөнгө авахын тулд хууль эрхийн тусламж хүсэж, өмгөөлөгчид хандсан аж. Ёс бус үйлдлийнх нь төлөө гадаадын иргэнийг баривчиллаа ч тэрбээр цагдаагийнхантай үгсэн тохироод Тайландаас яваад өгч болно. Тиймээс биеэ үнэлэгчдийг зочид буудалд аваачиж энгэр зөрүүлчхээд төлбөр өгөлгүй орхисон тохиолдол “Нүглийн хот”-од олон гардаг гэнэ. Зочид буудалд аваачаад амласан мөнгөө өгөөгүй энэтхэг жуулчны араас туйпуу барьсан хоёр эмэгтэй нүцгэн нэхэж явахыг харснаа 2026 оны эхээр “Pattaya news” сонины сурвалжлагчид Паттая хотын захиргааны ажилтан 59 настай Анучарт Котмад ярьж байжээ. Хүүхдүүд үүнээс ч бүр эгзэгтэй байдалд ордог аж. Паттаягийн төрийн ажилтнуудын хэлснээр насанд хүрээгүй хүүхдүүд биеэ үнэлсэн тохиолдол сүүлийн үед бүртгэгдэхээ больсон гэнэ. Гэлээ ч цагдаагийнхан шуурхай ажиллагаа явуулах үеэр зо чид буудлуудад түр хугацаагаар энгэр зөрүүлсэн өсвөр насны охид тааралдаж л байдаг аж.
Хүний эрхийг хамгаалдаг UAIDS, “Human Rights watch” гэх мэт олон улсын байгууллагын тайланд Тайланд улс энгэр зөрүүлэх үйлчилгээний албан ёсны бус томоохон зах зээл болохыг тусгасан байдаг юм. Паттая хотын эрх баригчид газар нутгаа гэр бүлийн амралтын чиглэлээр хөгжүүлэхийг хичээдэг юм байна. Тайландын аялал жуулчлалын удирдах газар ч биеэ үнэлэх үйлчилгээний салбарын талаар ярилцаж л байдаг гэнэ. Тайланд улсаа чанарын өндөр түвшний аялал жуулчлал эрхлэгчийн хувьд урагш ахиулахад чиглэсэн стратеги, бодлогыг баталгаатай болгохын төлөө тус удирдах газар секс-жуулчлалын аливаа хэлбэрийн эсрэг шийдвэртэй тэмцэж буй гэж мэдэгдэлд нь дурджээ. Гэлээ ч аялал жуулчлал эрхлэгчид секс-бизнесээр хууль бусаар мөнгө олсоор, харин үүнийгээ хүлээн зөвшөөрдөггүй гэнэ. Тэгээд өөрийн хөтөлбөрт Уокинг-стритийг “улаан дэнлүү”-ний бүсэд оруулж, аялал жуулчлалынхаа гол газар болгосоор байна.
Азийн хотуудад цагдаа нар хууль бус ажиллагааг илрүүлэх ажил тогтмол хийдэг. Офицерууд зарим томоохон байгууллагын хаалга, үүдийг эвдэн орж, цагаачлагч, далд бизнес эрхлэгч гадаадын иргэдийн гэмт бүлэглэлийг тэндээс илрүүлэх нь цөөнгүй. Ийм хүмүүсийн дотор Оросын иргэд ч байдаг. Тухайлбал, Тайландын цагдаа нар 2018 оны гуравдугаар сард Паттая хотод өөрийн хүмүүст секс сургалт зохион байгуулж байсан 10 хүнтэй Оросын бүлгийг баривчилжээ. Гэхдээ тэднийг зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулсан гэж буруутгаад л өнгөрсөн байна.
Р.Жаргалант