Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч КасымЖомарт Кемелевич Токаевын урилгаар энэ сарын 20-23-нд төрийн айлчлал хийж буй. Ерөнхийлөгчийг өчигдөр Астана хотын Нурсултан Назарбаевын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудалд тус улсын Гадаад хэргийн сайд Е.Кошербаев, Монгол Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Батжаргал нарын албаны хүн угтаж авлаа.
Айлчлалын хүрээнд хоёр улсын Төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийхээр төлөвлөжээ. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга, Ерөнхий сайд нар бараалхаж, харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцоно.
Түүнчлэн талууд хоёр улсын эрх зүйн үндсийг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурах юм. Мөн Төрийн тэргүүн Астана хотноо болох Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтад оролцоно.